sonin.mn

ЗХУ байгуулагдсан үеэс нь ах дүүгийн найрамдал харилцан туслалцах үйл явдал эрчимтэй хөгжсөн. Зөвлөлтийн ард түмний хайр хишиг өгөөмөр тусламж маш их байсныг түүхээрээ дамжуулан залуучууд хүүхдүүд судлан ойлгох нь чухал юм аа!


Халх голын дайнд манай хамтарсан хоёр арми ялсан нь дэлхийн түүхэнд маш их гавьяа үүрэг гүйцэтгэсэн.


Дайн хүсэшгүй хор хөнөөлтэй. Манай ухаант мэргэн То ван аюул заналаас хамгаалсан Жигжиджав Жанрайсэг бүтээсэн явдал нь тохиолдлын биш. Эх орноо сахин хамгаалж бүтээсэн. Урлаг соёл спортыг дэлхийн өндөр тавцанд гаргасан Зөвлөлт Оросын ахан дүүсдээ баярлалаа. Одоогийн Орос улсын цэцэглэн хөгжилтөд өндөр амжилт хүсье! Манай хоёр улсын ган бат найрамдал улам батжих болтугай! Манай эх орны төлөө халуун амиа зориулсан баатарлаг эрсэд мэхийн хүндэтгэл үзүүлье! Даян дэлхийд минь энх амгалан мандтугай!

 

 

ГАРМА ГАРЖҮД ҮРЖИН ПЭРЭНЛАЙЛИН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ

Д.ТАЙВАНСАЙХАН