Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн нар Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ирэх сард ашиглалтад орно. Өнөөдөр “Энвижн Энержи” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар 50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажил эхэлж байна. Батарей хуримтлуурын станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүтийн эхний блок болон Батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадна” гэлээ.
Батарей хуримтлуурын станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм. Тус батарей хуримтлуурын станц нь 50 мВт-хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбоно.
Батарей хураагуурын станц нь төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачаалал хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, системийг сэргээх зэрэг холбогдолтой юм.
Сэтгэгдэл18
Хужаа батарей муу
"Энвижен Энержи" хаанахын ямар компани юм бэ, Хятад, Солонгос, Япон... ХХК, ХК... ?
Болж бна! Нөгөө Даваагийн батарей яав?
Анод Даваа ахын эрчим хүчний сайжруулалтыг хэрэглээчээ
Бүгд өр болно. 10 жилийн настай бол их юм. Эвдэрч зогсоод ашиг өгөхгүй хөрөнгө оруулалт хийж бай. Усан цэнэг цахилгаан станц бариач.
Цахилгаан цэнэг хуримтлуурыг батарей гэнэ. Энд цахилгааны инженер байна уу? Батарей хуримтлуур гэж юу яриад байна.
Сэргээгдэх эрчим хүчний буюу цахилгаан станцын шөнийн илүүдэл цахилгааныг хуримтлуулж хадгалдаг Батарей хураагуурыг хэлж байна. Нэг үгээр хэлбэл 50 мвт-ын цахилгаан станц гэсэн үг.
батарей хуримтлуур залгаж салгаж байгаад хотоо нойл суулгаад станцын тогтмол гүйдэл реле хамгаалал нарийн хэмжүүрүүпийг шатаачихгүй л бол-------Тогтмол гүйдэл салгах үед бараг наалдчихдаг юм билээ пик жхс понинциал----------
Сэргээгдэх эрчим хүчний буюу цахилгаан станцын шөнийн илүүдэл цахилгааныг хуримтлуулж хадгалдаг Батарей хураагуурыг хэлж байна. Нэг үгээр хэлбэл 50 мвт-ын цахилгаан станц гэсэн үг.
Энэ Мандуул уг нь худлаа ярихааргүй л залуу даа Ингээд атмануудын араас орлоо доо Юу ч гэж худлаа хуцаж болдгийг агаа нар заагаад өгнө л дөө
Hujaagaas uur um baidaggui umuu hujaagiin gar hul Nyambaatraa
Энэ батарей хураагуурын станц нь 50 мв хүчин чадалтай бөгөөд 20 - иос дээш жил ажиллана, Даваасүрэнгийн шантаажнаас найдвартай хамгаалагдсан гэсэн гол үзүүлэлтийг нь тодорхой бич л дээ! Тэгэхгүй бол айгаад байна !

Өө өмхий хужаа юу Хятадын заавраар л явах юм аа энэ тэнэг МАНыхан
Өө өмхий хужаа юу Хятадын заавраар л явах юм аа энэ тэнэг МАНыхан
Баярлалаа эрчим хүчний дутагдал их байгаа энэ үед хэрэгтэй ажил хийж байна Амжилт хүсье