Парисын олимпийг зэрвэсхэн харахуй
Парисын Олимп дуусч байна. Олимпийг ТВ-ээр зэрвэсхэн харлаа. Монгол хүний хувьд олимпод оролцсон Монголынхоо тамирчдынхаа талаар загас шиг дуугүй өнгөрмөөргүй байна. Хэлэх үг байна. Хийх ажил их байна. Дэлхийд өнөөдөр спорт өндөр хөгжжээ. Парисын олимпод дэлхийн 206 орны 10714 тамирчин 32 спортын төрлийн 329 багц медалийн төлөө эр зориг, хүч чадвараа дайчлан өрсөлдлөө. Парисын олимпод түрүү магнайд АНУ 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль, нийт 126 медаль, үзүүрт БНХАУ 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль нийт 91 медаль, гуравт, Япон улс 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл, нийт 45 медаль хүртжээ. Монгол Улс ганц мөнгөн медаль хүртэж 74 дүгээр байрт жагссан нь өмнөх олимпуудаас амжилт нь дөч, тавин байраар ухарсан муу дүнтэй байна. Энэ олимпод нийт 84 орон медаль авснаас Монгол улс сүүлээсээ 10 дугаарт байрт жагссан. Монгол Улс зуны олимпод 1980 онд дэлхийд 22 дугаар байрт орж байсан амжилт гаргаж байсан юм шүү.
Парисын энэхүү олимпод хуучин социалист орнуудаас Узбекистан улс 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авч 13 дугаар байрт орсон амжилт гаргажээ. Киргиз улс гэхэд л энэ олимпод 2 мөнгө, 4 хүрэл медаль авсан амжилттай байна. Бид дэлхийд их спортоор их л хоцрогдож байна даа.
Парисын олимпод Монголын тамирчид, дасгалжуулагчид, спортын албад хэрхэн оролцож байгааг харахад санаанд ер хүрэхгүй харамсах юм. Олимпийн хороо, чөлөөт бөх, боксын холбоод бүр уналтын байдалд оржээ. Парисын олимпод Өмнөд Солонгос улс гэхэд 20 эмчтэй, 15 тогоочтой, 15 сэтгэл зүйчтэй явж байхад Монголын 32 тамирчид нэг ч эмчгүй, нэг ч сэтгэл зүйчгүй, нэг ч тогоочгүй Парист очжээ. Монголын 32 тамирчинд ногдох олон улсын олимпийн хорооноос ирүүлсэн 16 мандатыг Монголын олимпийн хороооны дарга олимпод явах шаардлагатай мэргэжлийн сэтгэл зүйч, мэргэжлийн эмч, бариа засалч, мэргэжлийн тогооч нарт огт өгсөнгүй, харин өөрийн хамсаатнууд болон дарга нарт өгч Монголыг хохироожээ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байлаа. Мөн Монголоос улсын зардлаар Парисын олимпод голдуу дарга нар, тэдний эхнэр хүүхэд 68 хүн явжээ хэмээн хэвлэлээр гарч байлаа. Парисын олимпод явах ёстой сэтгэл зүйч, эмч, бариа засалч, хоол зүйчийг "квот байхгүй" гээд хасчихаад оронд нь огт өөр мэргэжлийн дарга, даамлууд болон тэдний эхнэр хүүхдүүд явсан гэнэ, 260 км замыг туулж байсан Монголын ганц дугуйчин тамирчиндаа ганц сав ус дөхүүлж өгсөнгүй гэнэ гэсэн мэдээлэл гарчээ. Монголын тамирчид ямар хоол идэх, хоолноос ямар эрдэс витамин авахаа ч мэдэхгүй, зөвхөн бэлэн гоймон, монгол лапша, хар цай төдийхөн юм идэж уудаг гэнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байлаа. Монголын тамирчинд уламжлалт борцтой монгол хоол, шар тос, цагаан идээ өгсөн бол хүч чадал нь улам нэмэгдэх байсан даа.
Саяхан хэвлэл мэдээллээр Монголын олимпийн зардалд 2023, 2024 онд 260 тэрбум төгрөг төсөвлөж зарцуулсан гэж байх юм. Тэр их мөнгөний үр дүн гарсангүй, энэ их мөнгө хаашаа алга болчихсон юм бол доо.
Ийм арчаагүй, арын хаалга, авилгал, хариуцлагагүй, шударга бус байдалд автсан Монголын их спорт яаж амжилт гаргах юм бэ. Эрэгтэй жудо, эрэгтэй чөлөөт бөх, эрэгтэй бокс, эмэгтэй буудлага, байт харваа бүгд нурж дуусчээ. Ганц зүйлд л найдах юм. Ердөө эмэгтэй жудо, эмэгтэй чөлөөт бөх, эмэгтэй боксд л найдах юм. Монголчуудаар чөлөөт бөх, жудо заалгаж байсан, оросуудаар бокс заалгаж байсан Куба улсыг одоо хар. Куба улс өнөөдөр спортын олон төрлөөр олимпод амжилт гаргаж медаль авч байна. Кубын сонгодог чөлөөт бөхийн тамирчин Лопес олимпод 5 дахь удаагаа алтан медаль авч байна. Бөхөөр өнөөдөр шинээр гарч ирсэн Энэтхэг, Хятад, Экводар, Киргиз улс олимпод медаль авч байна. Гадаадын нэг хүн олимпоос ямар их медаль авч байна вэ. АНУ-ын усан сэлэлтийн аварга тамирчин нэг хүн олимпоос нийтдээ 24 алтан медаль авчээ. Гэтэл Монгол Улс олимпод авах медаль нь улам цөөрөөд бараг тэг болоод байна. Олимпоос авдаг медаль нь ганц хоёроос хэтрэхгүй байна. Монголын эрэгтэй чөлөөт бөхчүүд олимпод амжилт гаргах ямар ч боломжгүй болж дэлхийн дэвжээнээс шахагджээ. Амжилтгүй оролцож байна гээд бид зөвхөн тамирчдад бурууг тохож болохгүй. Тамирчдыг зохион байгуулдаг албан байгууллага, спортын холбоод, олимпийн хороо, дасгалжуулагч нарт их дутагдал, их зөрчил, их хоцрогдол байна. Хөвсгөлийн баатарлаг охин Бавуудоржийн Баасанхүү энэ олимпод мөнгөн медаль аваагүй бол Монголчууд энэ олимпоос хоосон буцах байлаа. Б.Баасанхүү Монголын нэр хүндийг аварлаа. Түүний олимпийн барилдаан бол үлгэр домог шиг л байлаа. Монголчууд байт харваа, дугуй, усан сэлэлт, буудлага медальд хүрсэнгүй. Дэлхийд байт харваагаар солонгос бүсгүйчүүд тэргүүлдэг аж. Монгол бүсүйчүүд байт харваагаар ядаж азидаа эхний тавд ордог ч болоосой. Хүндийг өргөлтийн Анхцэцэг бэртлийн улмаас тэмцээнээ цааш үргэлжлүүлсэнгүй. Чөлөөт бөхийн найдварууд ямар ч найдваргүй болжээ.
Парисын олимпын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шилдэг наймын барилдаанд манай монголын Д.Отгонжаргал дэлхийн хошой аварга, олимпийн хошой мөнгөн медальт, олимпийн хошой хүрэл медальт, европын 10 удаагийн аварга, 36 настай, украин гаралтай азербайжаны алдарт бөх Мария Стаднюкийг 4:3-ын харьцаатай ялсан юм. Тэр Стаднюк бол булчин шөрмөс нь зангирсан, эрчүүдээс дутахгүй хүч чадалтай, туршлагатай, мэхтэй, ёстой аймаар амьтан байсан.
Отгонжаргал үнэхээр зоригтой шийдэмгий сайн барилдаж түүнийг яллаа. Монголын Д.Отгонжаргал бол дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай, 23 настай, дэлхийн хэмжээний бөх л дөө. Гэвч Отгонжаргал шилдэг дөрвийн барилдаанд АНУ-ын бөх Сарад ялагдаж дараа нь хүрлийн төлөө хятадын бөхтэй барилдаж ялагдаад 5-р байранд оржээ. Чөлөөтийн дэлхийн аварга П.Орхон хүрэл медалийн төлөө киргизийн Айсулуг 6:0 ялж яваад сүүлийн 20 секундэд ямар ч хамгаалалтгүй босоо зогсож хөлдөө оруулж ялагджээ. Энэ ялагдлалаас болж хүрэл медаль авах байсан Орхон 5-р байрт оржээ. Энэ ялагдал бол цэвэр өөрийнх нь буруу. Би ялчихлаа гэж бодоод сүүлийн 20 секундэд ямар ч анхаарал байхгүй сатаарч босоо байдалд зогссоноос болж хөлдөө оруулж ийм байдалд хүрэв. Монголын бөх Лхагвагэрэл, Даваанасан нар ялагдав. Чөлөөтийн эмэгтэй бөх Хулан хятадын эмэгтэй бөх Пангд ялагдав. Монголын чөлөөт бөхийн хамгийн сүүлчийн найдвар Т.Тулга Коста Рикийн бөх Ривертэй хүрэл медалийн төлөө барилдаж 8:7 оор ялж яваад сүүлчийн хоромд оноо алдаж 10:8 аар ялагдлаа.Т.Тулга бол дэлхийд амжилт гаргах боломжтой сайн бөх юм байна. Монголын бөх Орхон, Отгонжаргал, Тулга, Лхагвагэрэл нар сайн барилдсан боловч төгсгөлөө сайн хийж чадсангүй, сүүлийн хоромд оноо алдаж ялагдлаа. Монголд японы Абе, Акари, францын Тэдди Риньер, кубын Лопес, Иран, Гүржийн бөхчүүд шиг босоо бөхчүүд алга. Францын 37 настай жудоч Тэдди Риньер олимпийн 4 удаагийн аварга болж байх юм. Кубын сонгодог чөлөөт бөхийн тамирчин Михейн Лопес 42 настайдаа олимпийн 5 удаагийн аварга болж байх юм. Францын усанд сэлэгч тамирчин Леон Маршан олимпийн 4 алт, нэг хүрэл медаль хүртсэн байх юм. Гайхалтай. Хятадын тамирчдыг хар. Хятадууд гимнастик, буудлага, ширээний теннис зэрэг олон төрөлд өрсөлдөгч нь давуу илүү оноотой байсан ч гүйцэж түрүүлээд төвөггүй ялдаг сэтгэл зүйн асар их тэвчээр нь энэ олимпод харагдаж байна лээ. Тэд ямар их сэтгэл зүйн тэвчээр, зориг, тактик, зохион байгуулалттай байна вэ. Хятадын тамирчид спортын бүх төрөлд алтан медаль авч байгаа байдал үнэхээр гайхал бахархал төрүүлж байна. Харин бидний байдал харамсал төрүүлж байна. Монголоос маш олон гавьяатууд олимпод очжээ. Гэвч гавьяатууд гавьсангүй. Бүгд ялагдав. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг Эквадороос дор болжээ. Эрчүүдийг ярих ч юм биш. Олимпт барилдаж байгаа Монгол бөхчүүдийг харахад мэх дутмаг, шийдэмгий дайчин байдал, тэсрэлт хангалтгүй байна. Гадаадын бөхчүүд хөлд орох, давхар хамах, нэг мэхнээс нөгөөд шилжих мэхнүүдийг чадварлаг хийж байна. Манайхан байдаггүй. Ядахдаа хөлд орж сураач. Хөлд орох, давхар хамах, өмсөх суйлах гээд өчнөөн мэх байдаг даа. Гэтэл мэх хийхгүй зууралдаад л байх юм. Оноогоор илүү явсан Монголын бөх сүүлчийн минутад дандаа эсрэг бөхдөө ялагдах юм. Үнэхээр харамсмаар. Сүүлчийн минутад илүү оноогоо хэдхэн хором хамгаалаад тэсэж болдоггүй юм байхдаа.
Олимпийн дараа манайхан ялагдсан бөхчүүдээ их л өмөөрч байна. Гэмтэл бэртэлтэй байсан л гэнэ, бөхийн холбоо буруутай л гэнэ. Бусдыг л буруутгах юм. Бөхчүүдийн өөрсдийнх нь хариуцлагагүй, санаачлагагүй, шийдмэг бус байдал, сэтгэл зүйн бэлтгэлгүй байдлаас болж ялагдсан явдлыг "медалийн оосроос бариад алдчихлаа" хэмээн хаацайлах аж.
Монголын тамирчид сэтгэл зүйн ямар ч бэлтгэлгүй байсан гэдэг нь олон юман дээр харагддаг. Тэр жил 2016 оны Риогийн олимпод монголын чөлөөт бөхийн тамирчин Т.Мандахнаран олимпийн тэмцээнд хүрэл медалийн төлөө Узбекийн бөхтэй барилдаж 6:5 онооны давуугаар ялж байгаад барилдаан дуусахад 3 сек дутуу байхад би яллаа хэмээн хөөрч үсэрч дэвхрээд, өрсөлдөгч бөхтэйгээ барилдахгүй дэвжээ тойрч зугтатаж байгаад торгуулаад ялагдаж байсан юм. Яг л ийм явдал сая Орхонд тохиолоо. Отгонжаргал бэртэлтэй байсан л гэнэ, хүндийн өргөлтийн Анхцэцэг бэртэлтэй байсан л гэнэ, Орхон допинг хэрэглэсэн хэмээн гүтгүүлсэн л гэнэ. Бүгд бэртчихсэн юм уу хаашаа юм. Олимпод эмч, бариа засалч, сэтгэл зүйч, хоол зүйч авч яваагүй л гэх юм. Дандаа л нэг бүтэлгүй юм дуулдах юм. Монголын эрэгтэй бөхчүүд чөлөөт бөхөөр дэлхийн дэвжээнээс шахагдаж, ямар ч найдваргүй болжээ. Монгол Улс дэлхийд бөхийн орон гэгддэг байсан. Гэхдээ жинхэнэ бөхийн орон бол Иран юм. Ираны бөхчүүд бөхийн бүх төрлөөр Олимпт үзүүр түрүүнд шалгарч алт, мөнгө, хүрэл медалиас салдаггүй юм. Турк, Азербайжан, Гүрж ч ялгаагүй бөхийн орон. Узбекистан, Казахстан Киргизстан ч бөхийн орон шүү. Энэ олимпод Узбекистан тун амжилттай оролцлоо.
Узбекистаны жудоч бүсгүй Диера Келдиерова Парисын олимпод алтан медаль авлаа. Диера японы алдарт жудоч Абег ялаад дэвхэрч цовхорч баярлаагүй, даруухан ёслоод дэвжээнээс бууж байсан. Харин японы жудоч Абе түүнд ялагдаад танхим дүүрэн маш чангаар хашгиран цурхирч уйлж байсан. Монголын нэг жудоч эмэгтэй ялагдаад дасгалжуулагчаа бараг түлхээд уурлаж байсан. Ийм байж болохгүй л дээ. Харин Диера Парисын Олимпийн аварга болоод дэвхэрч цовхорсонгүй, даруухан инээмсэглээд аваргын тавцан дээр гараа даллаж баярын нулимс дуслуулан зогсож байсан. Тамирчин хүн ийм л тэвчээртэй, даруухан, сэтгэл зүйн бат бэх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Саяхан Диера олимпийн аварга болоод дараах мэдэгдэл хийжээ. "Өнөөдөр миний инстаграм хуудаснаа миний өрсөлдөгч, японы жудоч Абэ Утагийн профайл дээр узбекчууд түүнийг доромжилсон сэтгэгдэл их бичиж байна гэсэн мэдээлэл ирлээ. Би бүх шүтэн бишрэгчиддээ хэлэхэд хэн ч байсан бүх хүнд ижилхэн гүн хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдэж байна. Энэ бол спорт, энэ бол биднийг нэгтгэдэг хүч юм. Бид жүдогийн гэр бүл. Жүдогийн спортын хүмүүст сургадаг хамгийн чухал зүйл бол харилцан хүндэтгэл юм." гэжээ. Диера Монголд ирж байжээ. Азийн аварга болсон байна. Диера Ташкент хотын их сургуулийн биеийн тамирын анги төгсчээ.2022 онд нөхөрт гарчээ. Даруу ухаалаг зан хүнийг чимэглэдэг гэдэг дээ. Монголын тамирчид минь, Узбекийн энэ даруухан ухаалаг олимпийн аварга тамирчнаас суралцах юм их байна шүү.
Азийн Япон, Солонгос, Узбекистан дээр одоо Хятад нэмэгдээд бөхийн орон азид нэмэгдэж байна. Харин Монгол улс бөхийн орон байхаа бараг больжээ. Энэ бол эмгэнэл.
Монголын бокс бүхэлдээ нуран унажээ. Зуны олимпод монголын бокчин Э.Бадар-Ууган алтан медаль, П.Сэрдамба мөнгөн медаль, Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай, Н.Нямтөгс нар хүрэл медаль авч монголынхоо нэрийг дэлхийд мандуулж явсан цаг бий шүү. Гэтэл эдүгээ монголын эрэгтэй боксчин олимпийн эрхээ ч авч чадахаа больжээ. Эмэгтэй боксын цөөхөн тамирчин энэ олимпод өрсөлдсөн боловч бүгд ялагдав. Гэтэл Куба, Узбекистаны бокчид энэ олимпод олон медаль авчээ. Монгол улс гадаадаас сайн боксчин авч олимпод орж болно шүү дээ. Азербайджан улс хүртэл Кубаас Альфонсо гэдэг сайн боксчин аваад хоёр олимп дараалан хүрэл, мөнгөн медаль авчихаад байна. Монголын спортын байгууллага олимпод оролцох тамирчдын дасгалжуулагчаа ч зөв сонгож чадахгүй юм даа. Орчин үеийн дасгалжуулагч гэж дэвжээний захад зогсоод тамирчнаа алчуураар сэвээд хааяа нэг дэвжээнд барилдаж байгаа бөхдөө “Тийм мэх хий, ийм мэх хий” хэмээн хашгираад зогсож байдаг хүн биш юм. Орчин үеийн дасгалжуулагч гэж англи хэл, компьютерийн мэдлэгтэй, сэтгэл зүйн мэдлэгтэй, анализ дүн шинжилгээ хийх чадвартай судлаач менежер хүнийг хэлдэг юм. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагчаар эдүгээ 76 настай Ойдов гуай ч харагдаж байх шиг. Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдов бол Монголын амьд домог болсон тамирчин юм. Домог болсон хүнийг домог чигээр нь үлдээгээч. Гадаадад олимпийн болон дэлхийн аварга болсон тамирчидаа гуч, дөчин нас хүрээд зодог тайлахад нь алдар нэр, туршлага, мэдлэгийг нь харгалзаад шууд шигшээ багийн дасгалжуулагчаар томилдог. Манай алдартай тамирчид зодог тайлаад алга болчихдог. Улс тэднийгээ цаашид спортын багш, дасгалжуулагчаар ажиллуулах талаар ямар ч анхаарал тавьдаггүй. Буудлагын спортоор олимпод гаргаж байсан амжилтаа Монголчууд дахин ер гаргаж чадсангүй.
Харин энэ олимпийн 10 метрийн гар бууны төрөлд монголын тамирчин Э.Даваахүү шилдэг наймд шалгарсан нь багагүй амжилт юм. Энэхүү буудлагын тэмцээнд Хятадын тамирчин Ши маш сайн буудаж финалд Италийн 2 тамирчныг ялж алтан медаль хүртлээ. Жудод түрүүлсэн японы тамирчин Цунода, буудлагын төрөлд алтан медаль авсан хятадын Ши нарыг харахад маш их сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа нь ялалтын гол нөхцөл болж байлаа.
Буудлагын спортоор Д.Мөнхбаяр олимпоос 2 удаа хүрэл медаль, Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль авч байлаа. Буудлагын дасгалжуулагчаар олимпийн медальт Д.Мөнхбаярыг томилоогүйгээс болж Монголын буудлагын спорт унажээ. Монгол улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр бол олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга тамирчин юм. Эдүгээ Д.Мөнхбаярын дасгалжуулсан Энэтхэгийн буудлагын эмэгтэй тамирчид саяхан Парисын олимпоос хүрэл медаль авчээ. Д.Мөнхбаяр 2002 онд Германий иргэншилтэй болж Германд өндөр амжилт гаргаж байлаа. Д.Мөнхбаяр 2013 онд Монголын иргэн болох хүсэлт тавьсан боловч түтгэлзсэн хариулт өгчээ. Монголын төр алдарт тамирчнаа хүртэл ад үзэх юм даа. Даанч яав даа. Иймэрхүү буруу бодлогоосоо болж Монголын спорт унажээ. Монгол эрчүүд минь бөх, боксоор амжилт гаргаж барахгүй бол олимпийн брейк бүжгийн төрлөөр үзэлцвэл яасан юм бэ. Монгол улс олимпод амжилттай оролцсон түүх буй. Монголын баг тамирчид зуны Олимпын наадмаас нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль авсан түүхтэй. Монголчууд 1964 оноос эхлэн жаран жилийн турш тасралтгүй дэлхийн зуны олимпод орсон орон шүү. Монголчууд чөлөөт бөх, жудо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөлөөр олимпийн медаль авдаг байсан. 2008 оны Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх олимпийн анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба олимпийн мөнгөн медаль хүртэж гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.
2020оны Токиогийн олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцож 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан. Харин Парисийн олимпод сайн амжилт гаргаж чадсангүй. Ядаж ганц хүрэл медаль нэмж авч чадсангүй.
Монгол улс Парисийн олимпод 74 дүгээр байрт орсон нь тун муу үзүүлэлт юм. Монголын олимпийн хороо Парисийн олимпод зохион байгулалттай, сайн бэлтгэж оролцож чадсангүй, тамирчдын ажиллах нөхцлийг хангаж амжилт гаргах менежмент хийсэнгүй. Гэтэл гадаадын тамирчид шинэ төрөлд хүч үзээд алт авч байх юм. Хятадын уран сайхны гимнастикчид энэ төрөлд огт алтан медаль авч байгаагүйдээ дүгнэлт хийж Орос улсаас сайн дасгалжуулагч бүсгүй авч энэ төрлөөр сая Хятад улс олимпод алтан медаль авч, удаах байранд Израиль, Итали орж байх юм. Монголчууд яагаад уран сайхны гимнастикаар хичээллэж болохгүй гэж. Азербайджан улс хүртэл уран сайхны гимнастикаар анх удаа хичээллэж олимпод ороод эхний тавд орж байна ш дээ.
Манайх спортын шинэ төрөл бүү хэл, уламжлалт спортын төрөлдөө ч медалийн бараа харахаа бараг больжээ.
Монгол Улсад сайн дасгалжуулагч, сайн бөх олдохгүй бол Оросын Буриад, Якут, Дагестан, Осетинаас ч юм уу, Иранаас ч юм уу бөх болон дасгалжуулагч аваач. Монгол Улс олимпод ширээний теннис, байт харваа, гимнастик, хөнгөн атлетик, усан сэлэлт, 3х3 сагс, хөл бөмбөг, морин спорт зэрэг төрлөөр гадаадаас дасгалжуулагч авч энэ төрлөө сайжруулаач. Дэлхийд их спортоор амжилт гаргаж байгаа азийн Япон, Хятад, Өмнөд Солонгосоос туршлага авч хэрэгжүүлээч. Монголын их спортыг яаралтай шинэчлэхгүй бол африкаас дор орох нь байна шүү. Монголын олимпийн хороо, холбогдох спортын байгууллагууд энэхүү Парисын зуны олимпод амжилтгүй оролцсон явдалдаа дүгнэлт хийгээч. Эдгээр бүтэлгүй явдлаа хэзээ дуусгах юм бэ. Ядаж бэртэлгүй, эрүүл чийрэг, бэлтгэл хангагдсан сайн тамирчинаа олимпод явуулж болдоггүй юм уу. Эмч, бариа засалч, бэлтгэл хангагч, хоол зүйч, сэтгэл зүйчээ олимпод авч явж болдоггүй юм уу. Ийм салан задгай хариуцлагагүй байдлаасаа салаач. Ийм урагшгүй байдлаасаа салахгүй бол дараагийн Лос Анжелесийн олимпод ч гэсэн энэ бүтэлгүй байдал давтагдах бус уу. Монголын спортын удирдлага хуучин социализмын үеийн арга барилаасаа салаач. “Нөхрөө хараад өөрийгөө зас” гэдэг үг байдаг даа. Монголчууд бид хөрш зэргэлдээ ойролцоох Хятад, Орос, Казахстан, Узбекистан, Киргиз улсын спортоо хөгжүүлж байгаа туршлагыг хараад өөрсдийгөө хөгжүүлэх цаг болжээ. Америкийн Лос Анжелесийн олимпод ахиад апдахгүй шүү, амжилт гаргана шүү, Монголчууд минь.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл92
50 гарсан сүхбаатар гуай 15 тай зурагаа байнга тавьдаг нь монголчуудаас үхтэлээ айдаг гэсэн үг үү
Пяхлуу минь ямар Зургаа таких нь хувийн зэрэг. Чиний олийсон зэвэрсэн зурагыг тавиагуй бол болоо!
Aahahaha goy shaasss
Хэнтийн махан толгойлсон манж хятад угсааны пяздуунуудад өөрсдөө цавчаа хийж идэж олимп үнэгүй үзэж зугаалах нь чухал..
Гахай толгойт Данх нутгийн ах мангар хар сда Бат-Эрдэнийгээ олимпын сайдаар тавьсны үр дүн ач гавьяа энэ дээ.. Гахай толгойлсон хошного Данхын томилгоо Монгол улсыг сүйрүүлж дуусгаж байна.
МАН-ын хорлон сүйтгэгч террорист манж хятад цусны дарга нарыг ард түмэн хөөж хөөн зайлуулах естой. МАН-ын хорлон сүйтгэгч Хэнтийн мангар хар хулгайч Бат-Эрдэнээр толгойлуулсан манж хятад угшилтай гадаадын нууц тагнуулууд оросуудаас авлигал авч Хэрлэн Ононы усыг олон жилийн турш говийн хүн малаас харамлаж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирлээ. Орусуудын өгсөн авлигалаас хүртсэн Хэнтийн гахай толгойт хошного алабн тушаалын наймаа Данх авлигач хулгайч Бат-Эрдэнийгээ олимпын сайдаар тавьж бас дахин хорлон сүйтгэх ажиллагаа явууллаа.. Гахай Данх, Домбон толгойт сармагчин Хүрэлсүх нарыг хүчээр хөөж зайлуулахгүй бол Монгол улс нар үзэхээ болилоо.Энэ хоер хулгайчийг яаралтай албан тушаалаас нь огцруулж хөөж зайлуулах аяныг нийт Монгол улс даяараа эхлүүлэх цаг нь болжээ..МАН-ын манж хятад угшлын цагаач амбангуудын хорлон сүйтгэх ажиллагаа терроризмийг зүгээр хараад сууцгаах уу.
ер нь олимпийн спортоор яадаг юм. мөнгө үрэхээс цаашгүй. дотроо бөх,морь, сур шагай магай гэсхийгээд бие биенээ тэнгэр тултал магтаад, шагнаад солиороод явцгаа. дэлхийн шившигүүд
Олигархийн хүү болох Баттүшигийг шууд ажлаас нь халах цаг болжээ.Бадар Ууганыг ч халмаар юм. БТСУХын Гэрэл даргыг шууд халцгаая аа
Баттушиг оргодлоо город зайлаа. Женко юмуу Бат эрдэнэ аваргыг Олимпийн хорооны даргаар тавь. Бугдын соль!
Батэрдэнийг тавих аа? Бүүр сөнөөлгөж , монголыг хорлох нь л дээ.
Манж угсааны Баттүшигийг зайлуулах хэрэгтэй..Хэнтий Сүхбаатарын өмхий манжууд даам гарчихсан уу..
Mongoloo aldsan eneegiin helgii dylii godiluud ta nart yuch heleed nemergyi ee!!zygeer l Mongol dotoroo bagtaj amidarbal barab?....esbeeg ta nar eneederiin hereldej bye byenee myylaj baigaa sigee neg tom gyrenii holiin toos bolno suu!!!!chi yneheeriin eh ornoo gej bopddog sain irgen bol?...ene talchaj myyldagaas zailsiij eb negdel tymen amgalang oloh yostoi!!!daanch ta nart tiim yhaaniig chini erh cheleetei bolgoloo gesen ebdeed haychihsan sig sanagddag.............Mongol oo aldsan Mongolchyyd aa,hayzgaartai hamjaargatai baibal zygeersen dee!!yum heterbel yund ch hyrgej medne...Tyn oirhon ireed baigaa syy.............sain anhaar!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зов унэн анализ хийж Бичжээ’
МАН-ын хорлон сүйтгэгч террорист манж хятад цусны дарга нарыг ард түмэн хөөж хөөн зайлуулах естой. МАН-ын хорлон сүйтгэгч Хэнтийн мангар хар хулгайч Бат-Эрдэнээр толгойлуулсан манж хятад угшилтай гадаадын нууц тагнуулууд оросуудаас авлигал авч Хэрлэн Ононы усыг олон жилийн турш говийн хүн малаас харамлаж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирлээ. Орусуудын өгсөн авлигалаас хүртсэн Хэнтийн гахай толгойт хошного алабн тушаалын наймаа Данх авлигач хулгайч Бат-Эрдэнийгээ олимпын сайдаар тавьж бас дахин хорлон сүйтгэх ажиллагаа явууллаа.. Гахай Данх, Домбон толгойт сармагчин Хүрэлсүх нарыг хүчээр хөөж зайлуулахгүй бол Монгол улс нар үзэхээ болилоо.Энэ хоер хулгайчийг яаралтай албан тушаалаас нь огцруулж хөөж зайлуулах аяныг нийт Монгол улс даяараа эхлүүлэх цаг нь болжээ..МАН-ын манж хятад угшлын цагаач амбангуудын хорлон сүйтгэх ажиллагаа терроризмийг зүгээр хараад сууцгаах уу..
Олимпын медаль аваад зодог тайлаад алга болчихдог нь тэдэнд насан туршид нь сар бүр их хэмжээний цалин өгдөгөөс болдог байх, ийм учраас тэр журмыг яаралтай өөрчилж, олимпын медаль авсан үед нь сайн шагнал өгөөд насан туршид нь өгдөг шагналыг болиулах хэрэгтэй.
хятадуудад авилга өгч түрүүлж байсан монгол муугаа мэдэв үү
тийм шүү .Баянмөнхөд сар бүр олон арван сая г.м Нөгөөдүүл нь ч ялгаагүй сар бүр олон саяыг татвар төлөгчдөөс суйлаад ажил хийхгүй зүгээр ялхайгаад хэвтэх. Иймэрхүү тэнэг олон жил угшсан үргүй зарлагаа ард олон татвар төлөгчдийн нуруунаас авч хая!!Харин тэр олон саяар нь нэг хүнд олгодог хайран мөнгө хөрөнгөө ирээдүйн тамирчдыг дадлагажуулах , залуусыг чийрэгжүүлэх зориулалт бүхий спохтын талбай заалыг нэмэгдүүлэх үгүй ядаж сургуулийн хүүхдийн хоолны зардалыг нэмэхэд зарцуулаа. Нэг л удаа өгөхөд болоо шүү дээ .Насаар нь л тэжээврийн мангас болгож хариуд нь тэр мөнгөө нөхөх гэж татвар , НД ыг нэмдэг залилангаа боль.
Маш зөв
Маш зөв. Олон сая авчихаад ажил хийхгүй энэ тэрүүгээр шоудаад, эхнэр хүүхдээ солиод тэд нарт үүнээс өөр хийх юм байхгүй болсон. Нэг их гоё ярьсан мөртөө ам ажил хоёр нь дандаа зөрдөг энэ тамирчид. Цалинг нь цуцлаад, амжилт гаргах үед нь л нэг удаа өгдөг болох хэрэгтэй. Татвар төлөгчид насаар нь тэжээмээргүй байна.
Олимпын медаль аваад зодог тайлаад алга болчихдог нь тэдэнд насан туршид нь сар бүр их хэмжээний цалин өгдөгөөс болдог байх, ийм учраас тэр журмыг яаралтай өөрчилж, олимпын медаль авсан үед нь сайн шагнал өгөөд насан туршид нь өгдөг шагналыг болиулах хэрэгтэй.
Баг-г яах гэж Сумьяабазар ахалж явсан юм бэ ?.,.угаасаа хийморьгүй бязда шт… !!!!!
Ногоон автобусны хулгайчийг МАН томилж явуулсан уу? Данх Домбо хоёрыг өрөөнд нь зодож хошногодоод явуулах шийдвэр гаргуулсан уу..
Suhbaatar dipomatl hunii yosoor zuv dugnelt hiijee , manai ali ch salbart delhiid gaihagdah ymgui hotsood bg n unen ! ted zuvhun sandal shiree erh medel mungund ulairch uls niigemiin hugjild sanaa tavih uchuuhench setgelgui bolson n iim baidald hurgej ulsaa samarch bn. jishee n : unuudur undesniihee heliig buten suraagui huuhed bagachuudad angli heliig tulhuu surgah bodlogo bolovsruulj bn , ingej mongol ulsiig saarmagjuulj samarch boloh uu ? ushuus sursan undesnii hel martaj bolohgui soyol !
Монголоор бичээч ээ, лайтайм бэ, унших гэж яршигтай юм, нүд чилчлээ
Бүх юмаараа хаа хол Хоцорсон, авилгал Хулгайд идэгдсэн хэцүү болсон улс даа! Ард иргэд нь Архинд живээд Зомби болчихсон! Хэдэн хөдөөний хулгайч ууд л Төр болж тоглож бна! Хэр тэсэх болдоо! Лав л сайжрахгүй!
Үнэхээр монголд болж бүтэх 1ч юм алга, дэлхийн онигоо л болждээ хөөрхий
za boli Baterdene , jenko 2 mungunii tuluu zunsun zunug tulamuud ! sportiin said hiigeed ene olipd beldsen tamirchid n yaj bgaag harahgui haralgan dolir ym uu ?
Олимпийн сайд Батэрдэнэд хариуцлага тооц.
бөх урлаг спорт гэсэн юмыг хаяж үйлдвэрүүд барьяа гол зүйлүүд бишээ ардын намыг устгана гэдэг хужаанууд хол очиж хуцаа
шившигтэй монгол юм л бол чингэс гээд л хуцна чээжээ дэлдэнэ ёвроп цагаан аристан оростой дүйцэх юм хуцаад байна уу яагаад байна орсоо дагаж хөгжихгүй бол хохи чинь болно
Darga nariig ni zailuulii. Gadaadaas shine management urij zalj 260 terbumaa zartsuulsan ni deer shuu. Manaihan bol hudlaa. Ayagui bol tuvshinbayar shorongoosoo garch ireed darga ni ch bolj medeh uls
Нүүр тахалсан олимын спортод хөрөнгө мөнгө цаг хугацаа зарцуулахаа больчих, Монгол улсад өрнөөс их юм алга. Түүний оронд наад спортоо, эрүүл хобби болгож өөртөө хөрөнгө оруул. Монгол улс хагас дамжуулагч чип үйлдвэрлэх зорилгод хүрэхийн төлөө мөнгөн хөрөнгө оруулалт, цаг хугацаагаа зарцуулах шаардлагатай байна. Юу эрхэлсэн эрх новшуудыг спорт вэ.
Яг бодож байсныг бичжээ.Олимпийн хорооны удирдлагыг маш яаралтай сольж мэргэжлийн чадвартай,сэтгэлтэй хүнээр тавиачээ! Ер нь ямар шалгуураар ганц илтгэлч тавьж чаддаггүй,эцэг нь улсын хөрөнгийг ганцаараа идэж оффшоит нуусан нь ОУын хэмжээнд мэдэгдсэн гэмт хэрэгтний хүүгээр Улсынхаа нэрийг гаргадаг том байгууллагыг толгойлуулдаг юм бэ?!
өмхий монгол олон жил би чингэс дийлнэ дэлхийг эзэлж явсан гэж хуцна хийсэн үйлдвэр завод устгаж архи ууж хулгай хийхээс өөр юу ч чадахгүй чадахгүй малын хулгайчууд союз хүнээ шүтэж амьдраач их санасан газар гучин жил өнжнөө
Их сайн анализ хийж бичжээ. Үүнийг удирдлагууд анхаарах хэрэгтэй.
Орк монголчууд ганц спорт биш бүх зүйлээрээ хоцрогдож яваа хөөрхий оркууд. Орк монголчууд африкчуудтай өрсөлдөж байгаа.
Олигархи луйварчны хүү Баттүшиг, БТСУХын унтаа ухна Гэрэл нарыг халж хусаж цэвэрлэе
Мандат зүүчихээд зураг хөргөө авахуулж гайхуулан зогсоо баячуудыг хараад үнэхээр гайхсан шүү.хүний сэтгэхүй гэж !!!!хичнээн баян тарган эд юмсаар хахсан ч гуйлгачин сэтгэхүй гэж ийм л байдаг байна гэж бодсон доо бага ч гэсэн өөрсдийгөө хүндлэж бардам зантай амьдрахад яадаг байнаа яг өлөн гуйлгачин
Тамирчид маш сайн байсан. Бүх олимпын тамирчдад орон сууц өгөх хэрэгтэй.
худлаа шаа
Үхсэн баас!
ганц спортоор ч биш байхаа хө, бүх л юмаараа хоцрогдож байгаа
Өвөл болдоггүй орон өвлийн спорт хөгжүүлээд байхад. Манайх авилга хөгжүүлэхээс өөр юм хөгжихгүй байна. Арай юу? Ард түмэн сул дорой байвал ийм хогийн шарилж ургадаг юм. Өдөр бүр сайн сайхны төлөө хүн бүр тэмцэж амьдар
хувь хүний хичээл зүтгэлээс болдог юмыг хүчээр дасгал сургууль зардлыыг ард түмнийй татварын мөгөөр хийгээд танил талаа явуулаад бай урлаг спорт элдвийн зугаа цэнгэлийг болио трансжендер гомосексуаль лгбт -ын ажил бол хувирч байна олимп биш солиот болж хувирчээ
a
Бааснуудыг тэжээх гэж татварын мөнгөөр тэтгэх хэрэггүй.
a
a
a
a
a
Спорт,олимпизмын сайд юу хийв.
спорт урлаг гэсэн юмаа хаяачээ энэ улсын гол бодлого биш хувь хүний асуудал шүү
man.an.hun namiin zasag barij bga bolon barij bsn mon uih gishuud bolon gishuun baisn buh urvagchdiig horongiin ni huraaj shorond hataaj baij mongol hogjino
Монголын бөх барилдаж эхлээд эхний минут өнгөрөхөд мэх хийхгүй байна гээд торгуул их юм. Жоохон байж байгаад дахиад торгуулна. Гадаадын бөх энэ хооронд баахан мэх хийнэ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
уул нь их амархан л даа,монгол бөхөд 15 минут барилдаад хаялцахгүй бол өндөр цолтой бөхийг унасанд тооцох,ам авдаг эрхтэй мөртлөө хариуцлага тооцдоггүй энэ байдлыг халвал бүх бөхчүүд хурдан шуурхай барилддаг болноо гэж
MUiin hugjiliig enuuhen Ereentei haritsuulj boddoo.Uon holiin olimp.Buh uomnii buruutan NAM gj hairtsag.munge iddeg bulegleluud .hulgaichiin huuhduud hulgain mungeer suraad.chadvargui.tgd mungetei gazart Said darga bolgono.2008 ond olumpiin Alt avahad l Jenkoog ort toohgui.gudamjnii hun shig handaj bsan.Ene bol erdee MAN.tednii huuhduudee egeh ner aldariin soliorol bsan.Delhii.Olimpod Alt.Mungen medeli n danstai bhd Tuvshinbayriin uramshuulaliig hasch enter bug bolson.erdem bolovstolgui hulgaichuudiig zailuulj Mgl deeshlene.Olimpiin said.Su giin huuhdiin idsen olon terbum tgd tag duugai ungerne.Olimpois ireed 48 tsag bolj bn.Turiin 3 .hariutssan humuus n duugarch chadahgui uo.Olon jiliin emnees SU huuhdedee O.X abch egeh gj ulairsan.ES iin tomilgoo dan buruu.Unge.munge.oligarhuudiig eertee oir bailgadag.Odoo bugdiig zailuulj.mungiig n tuluul.SUd ymar ertei uom.Surguuli tsetserleg barih gazargui baij IMartiin delguureer UB duurlee.Dargond barisan IMartiig harda.
MUiin hugjiliig enuuhen Ereentei haritsuulj boddoo.Uon holiin olimp.Buh uomnii buruutan NAM gj hairtsag.munge iddeg bulegleluud .hulgaichiin huuhduud hulgain mungeer suraad.chadvargui.tgd mungetei gazart Said darga bolgono.2008 ond olumpiin Alt avahad l Jenkoog ort toohgui.gudamjnii hun shig handaj bsan.Ene bol erdee MAN.tednii huuhduudee egeh ner aldariin soliorol bsan.Delhii.Olimpod Alt.Mungen medeli n danstai bhd Tuvshinbayriin uramshuulaliig hasch enter bug bolson.erdem bolovstolgui hulgaichuudiig zailuulj Mgl deeshlene.Olimpiin said.Su giin huuhdiin idsen olon terbum tgd tag duugai ungerne.Olimpois ireed 48 tsag bolj bn.Turiin 3 .hariutssan humuus n duugarch chadahgui uo.Olon jiliin emnees SU huuhdedee O.X abch egeh gj ulairsan.ES iin tomilgoo dan buruu.Unge.munge.oligarhuudiig eertee oir bailgadag.Odoo bugdiig zailuulj.mungiig n tuluul.SUd ymar ertei uom.Surguuli tsetserleg barih gazargui baij IMartiin delguureer UB duurlee.Dargond barisan IMartiig harda.
2 өөр төрөлд анх удаа олимпод орсон О.Есүгэний талаар яагаад ТВ гаргахгүй ярихгүй байна? Энэ монголчуудын хувьд түүх биш гэж үү
Төсвийн олон тэрбум төгрөгөө тамирчид, дасгалжуулагч нарт хуваагаад өгчихсөн бол бид өнөөдөр олон олон алт, мөнгө хүрэл медальтай, сурталчилгааг гадаадын мэдээллийн хэрэгсэл үнэгүй хийж, бид сэтгэл хангалуун байх байсан.
Төсвийн олон тэрбум төгрөгөө тамирчид, дасгалжуулагч нарт хуваагаад өгчихсөн бол бид өнөөдөр олон олон алт, мөнгө хүрэл медальтай, сурталчилгааг гадаадын мэдээллийн хэрэгсэл үнэгүй хийж, бид сэтгэл хангалуун байх байсан.
Тийм шүү!!! Өнгөрсөн зууны хэдэн бөхчүүд дасгалжуулагч нэртэй болоод шинэ үеийнхэнд дэндүү гологдож байна. Тэдний эрин зуун төгссөн баймаар. Гэтэл хэдэн халтар төгцөгнүүд олигтойхон ч бархирч чадахгүй болсон нөхдүүд залуучуудыг алаад хохироогоод дуусах нээ. Тэднийг зайлуулахгүй бол ямарч спортод Млнголчууд амжилт гаргана гэдэг бол ОООО шүү!!!
Хоёр өөр хүнийг нэг хүн гээд бичээд байх ююм бүгд тэнэг болчихсон юм уу хаашаа юм вэ
Хөгш н зургаа оруулаач дээ новш синь
Үнэн л бичиж
Mgl uls iim archagui ulun darga nartai oron yaj ter tamirchidda amjilt gargah we de tamine bur neg suirsen ulsaa tamine
Mgl uls iim archagui ulun darga nartai oron yaj ter tamirchidda amjilt gargah we de tamine bur neg suirsen ulsaa tamine
Mgl uls iim archagui ulun darga nartai oron yaj ter tamirchidda amjilt gargah we de tamine bur neg suirsen ulsaa tamine
Үнэхээр ичмээр байсаан шүү. Тулга гэдэг нөхөр ашгүй илүү онноотой байсан боловч сек хамгаалж чадсангүй, хохь нь. Чөлөөтийн охид нь эрэгтэйчүүдээсээ хавьгүй дээр байсан шүү, гэхдээ л нооль. Хөвёгөлийн ганц жаахан охин л энэ ноолиудыг нүүрийг тахаллаа. Дараагийн олимпуудад оролцх гэж далбинахаа болимоор юм. Юуны гадаадын тамирчин, дасгалжуулагч, өөхсдөө чадаөхгүй бол больчихсон нь дээр.
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Энэ олимп спорт энэ тэр чухал биш ээ Нийтээрээ биеийн тамираар хичээллэдэг илүү бүтээлч төрийн оролцоо бага сайн засаглалаа хийж хийрхэхээс салах нь чухал Утгагүй олимп дэлхийн аваргад сар бүр өгдөг мөнгө боль . Оронд нь тэр мөнгөө хүүхэд залубсд зориул
Манайхан ер мэх байхгүй юм шиг Ер нэг даацтай мэх хийхгүй юм Бусад орны тамирчид даацтай нэг мэх байх юм Гэхдээ одоогийн залуус ерөнхийдөө бие муутай байхаа Тэр 40-50'60 '70 оныхны бие бол өөр шүү Тэдний бие онцгой эрүүл чийрэг шүүОдоо тэд л 70-80-90 насыг зооглоод бна Хүн ардынхаа Эрүүл мэндэд л сайн анхаар Эрүүл эцэг эхээс л Эрүүл чийрэг хүүхэд төрнө
Зөв бичсэн бн Данхын хөл гарыг тат Энэ хүмүүс байгаа цагт Монгол сүйрнэ Эх орон минь яалаа???????
МУЗН ЫН БОЛОРМААГ Л ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮСЭЭС ЮУ.ХЗСЭХЭВ????? БАС ДҮҮ БӨГС БАЯРМААГ
Гөбс Баярмаа гэж хэнийн?
Хариуцлага ярих хэрэгтэй. Бүх юманд хариуцлага яридаггүй. Яг ийм маягаар мөхөл рүү л явна. Хаалгаа чиглээд явж байна. Монгол байгаа нь л ЭНЭ!
Ац Ганболд заан 30 жил нэг местэн дээрээ одоо больцгоо!!!! Үхэрүүдээ!
Яг үүнийг л хэлье бичье гэж бодоод байсан юм. Загатнасан газар маажив л боллоо. Маш зөв шүүмж бичиж.
Монгол улс усанд сэлэлтээр ОЛимпоос медаль ав чадна гэж яаж санаанд чинь буудаг байна аа. Дугуй , байт сураар хэзээ ч медалын өрсөлдөөнд орж байгаагүй . Н. Төгсцогт хүрэл биш мөнгө авсан юм шүү. Э. Даваахүүгээс гадна О. Есүгэн шигшээ наймд үлдэж, түүнээс арай илүү амжилт үзүүлсэн юм шүү
З. Ойдов гуай биш . Дүү З. Дүвчин нь шүү
Монголчуудын олимпын спортын төрлүүдэд амжилттай оролцох боломжийг хааж хоролж байгаа чинь Эрийн гурван наадам гээч шүү дээ. Чөлөөт бөх, жүдо, буудлага, харваанд амжилт гаргахгүй шалтгаан нь хоцрогдсон үндэсний бөх, сур харваа ш дээ. Үндэсний бөх жин харгалзахгүй, цаг наргүй барилдаж буй дүр үзүүлж залхаадаг. Гэтэл чөлөөт бөх, жүдлд 5-6 минут л мэх, хурдыг уралдуулж барилддаг. Сур харваа гэж юу ч онох гээд байдаг юм, лав л байгаа биш шүү.21-р зуун гарчихаад байхад хөгжиж болдоггүй юм уу. Үхсний уламжлал
Ер нь ядуу монголд спорт ямар хэрэг бгаа юм.хайран тэр их зардал.тэр мөнгөөр сургууль,цэцэрлэг,орон сууц,зам харгуй,утаа бууруулах ажилдаа зарцуулсан бол илүү бүр илүү үр дүн гарах байлаа.сэтгэлийн хөөрлөө дарж, бие биеэ худлаа магтахгүй ахиж олимпд оролцохгүй эдиин засгаа сэргээж,иргэдиинхээ амьдралыг сайжруулахаа бодъёо.олимпоос медаьль авлаа гэд монголд ямар ашигтай юм бэ.цөөхн хэдн хүн л амьдралаа шииднэ шүүдээ.ард нь ядуучууд маш их байна.бодлого,үйл ажиллагаандаа буйртай бодитой хандаж хоосон хиирхэхээ болъёоо монголцуудаа.хөгжил арай дөнгүүр болсон хойно олимп гэж цээжээ дэлд гэдгииг бодитоор харууллаа
Ер нь ядуу монголд спорт ямар хэрэг бгаа юм.хайран тэр их зардал.тэр мөнгөөр сургууль,цэцэрлэг,орон сууц,зам харгуй,утаа бууруулах ажилдаа зарцуулсан бол илүү бүр илүү үр дүн гарах байлаа.сэтгэлийн хөөрлөө дарж, бие биеэ худлаа магтахгүй ахиж олимпд оролцохгүй эдиин засгаа сэргээж,иргэдиинхээ амьдралыг сайжруулахаа бодъёо.олимпоос медаьль авлаа гэд монголд ямар ашигтай юм бэ.цөөхн хэдн хүн л амьдралаа шииднэ шүүдээ.ард нь ядуучууд маш их байна.бодлого,үйл ажиллагаандаа буйртай бодитой хандаж хоосон хиирхэхээ болъёоо монголцуудаа.хөгжил арай дөнгүүр болсон хойно олимп гэж цээжээ дэлд гэдгииг бодитоор харууллаа
Медаль аваагүй 130 орон байна. Манай тамирчдын дийлэнх нь дэлхийн хэмжээнд эхний 10-т орж байна. Жаахан баримжаатай бич. Харин хулгайч, луйварчидаа элдэв холбоодоос холдуул. Тэд Монголыг муухай харагдуулж, тамирчдын сүр сүлдийг дарж байна. Содбаатар, Сумъяабазар, Сандуй, Х.Баттулга нар тонил!
Бид өөрчлөгдөж,чадахгүй байна. Хойд Солонгос шиг болж байна даа.Хүзүүгүйдоржийн хувьсгал бмдний Сэтгэхүй өөрчилж эс чадав.Дарга улс хэвээр үлдэв!!!
Манай тамирчдын ур чадварын түвшин, сургалтын чанар энэ олимпд яах аргагүй үнэн мөнөөрөө дүгнүүллээ. Сургалт хоцрогдсон байна. 2012 оны Лондонгийн олимпд манай чөлөөтийнхэн хөлдөө маш амархан алдаж ялагдаж байсан дутагдал одоо ч хэвээрээ байх юм. Хөлдөө амархан алддаг атлаа хөл аваад чагталж эргүүлэх, накат буюу шахаж эргүүлэх зэргээр оноог хоёр хоёроор авдаг мэхэнд маруухан хэвээр. Учир нь багш нар нь энэ мэхийг эзэмшээгүй болохоор юугаа заах билээ. Одоо энэ мэхний жинхэнэ мастерүүд болох Японы дасгалжуулагчдыг урьж ажиллуулах шаардлагатай байна.
Olimp duuslaa. Yamar ur dun garav Olumpizmiin said B.Bat-erdene mangaraa?
Mash muu baina. Battushig darga ogtsoroh boljee
Гадаадынхан монголчууд ккк гэж шоглодогыг мэдэж
Монголын төлөө санаа тавьдаг л хүн бичиж. Монголын бокс дэлхийд данстай байв. БадарУуган, Сэрдамба гэж 2 орк, менежментийг нь авснаас хойш энэ спорт бүрэн сүйрсэн. Чөлөөт бөхийг орк Давгадорж, ах орк Сумьяатайгаа аль 2016 он гэхэд бүрэн дампууруулж өгснөөр, энэ төрөл сэхэл авахгүй, тамирчид нь ямархуу сэтгэл зүйтэй бэлтгэгдэж байгааг чи, би бүгд харлаа. 4-ийн 4 хүний ядаж нэг нь медалиас зуурч болно доо. Б. Бат-эрдэнэ бол олимпоос медаль авч үзээгүй, зөвхөн монголд байдаг, спорт гэхээсээ илүү улс төр, авилгалд идэгдсэн уламжлалт бөхийн уяа аврага. Энэ хүнийг өөрийх нь мэдлэг боловсрол, чадлаас илүү, олимпийн сайд гэдэг албан тушаалд томилж, татвар төлөгчдийн мөнгийг үрсэн орк, данх Оюу-Эрдэнэ буруутай, шууд огцрох хэрэгтэй. Авилгалчин Сү. Батболдын хүүхэд, монголчуудаар шаардуулалгүй, МУ олимпийн хорооны даргаасаа шууд огцроно гэж найдаж байна. Чикагод MBA хийсэн боловсролтой хүн гэсэн байхаа?
Ойлгож ухаарч хэрэгжүүлмээр зүйл их л бичсэн бна даа.
Olimpin khoronii dargyg n hiihimsan uneheer ichij zowohgui ulun humuus shuu. Owoo hurungulug yum uzej nud tailsan howdog shunahai n daragdsan yum ged battushigyg tawisan yugaach hiich cgadahgui ulbiisen nowsh baij. Huurhii heden tamichid bor zurheere az n giij gants medal zulgaaj ireh yum. Olimppin khoroo n iim bhad jijig shigsher blubuud bol bur suirtsen yum bishu