Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочиллоо.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азаргын уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач, АН-ын ҮБХ-ы гишүүн Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн нандин хонгор түрүүллээ.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болон зохион байгуулалтын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Монгол Улсын спортын хөгжлийн 100 жилийн 70 шахам жил нь тэшүүрийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Увшнасангийн Очирбат гуайн ажил үйлсийн өрнөлтэй салшгүй холбоотой юм. Мэргэжлийн спортынхоо буурал түүхийг нэрт дасгалжуулагч ийн хуучилж байна.
Наадам дөхөх тусам яарах сэтгэл нь дэвэлздэг нь монголчуудын нэг гол уламжлалт төрх. Тэр дотроо морь, бөхийн тухай таавар таамаг дэвшүүлэх нь бүр тогтсон зан үйл л дээ. Бөх сонирхогчид хэдэн бөхөө бодол оюундаа барилдуулж хэн нь түрүүлж, үзүүрлэхийг хэдэн цолтон шинээр төрөхийг төсөөлөн суух нь наадмын өмнөх бас нэг наадам юм даа. Наадмын өмнөх бөхийн таавар хааяагүй тэнүүчилж байна. Тэр бүхнийг сонсох, уншихуйд өөрийн бодол, санаатай дүйцүүлж үзэх бас л сонирхолтой шиг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа.
Энэ сарын эхний өдрүүдэд Улаанбаатарын төв талбай дээр МУГД домогт Д.Банди багшийн нэрэмжит Олимпын гараа 2024 бага насны хүүхдийн боксын тэмцээн болж өндөрлөлөө.
“Парис-2024” зуны олимпын наадамд оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хонгорзулыг онцолж байна.
Алтан нар нь мөнх хөх тэнгэрээ аргадаж, цэцэг ногоо дэлгэрсэн энэ цаг дор манай сурвалжлах баг “Өлгийн хүчтэн”,“Говийн хүчтэн” дэвжээний бэлтгэлийг сурвалжлахаар Харзтайг зорилоо. Цонжин болдогоос 10 гаруй километрийн зайд цэвэр агаар, алсад сүндэрлэх уул, хоржигнон урсах гол, навчсаа дааж ядсан модод дэндүү үзэсгэлэнтэй. Ийм л байгалийн сайханд хүчтэнүүд жилдээ ганц тохиох уламжлалт баяртаа зодоглохоор бяр хүч, барилдаандаа анхаарч байна. Тэдний бэлтгэлийг холоос харахад л бахдам сайхан.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Үндэсний хувцсаараа гоёсон харваачид сурын талбайд эвэр нумаа эвшээлгэн татах нь хийморьтой. Тэд эрт үеэс өвлөгдөж ирсэн баялаг түүхтэй спортоо олонд таниулж, түгээн дэлгэрүүлж яваа нь энэ. Цэц мэргэнээ сорин өрсөлдөхийг нь харах баяр, бахдал төрүүлдэг. Өв соёлыг хадгалсан ууган спорт болох сур харваа 2000 жилийн түүхтэй билээ. “Амьдралын тойрог” буландаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач, улсын даян мэргэн, спортын мастер Ө.Хатанболорыг урилаа. Түүнийг эвэр нумаа эвшээлгэн татахад мөнх тэнгэр цэлмэж, талын салхи зөөлөн илбэж, шувуудын ганганаа намжиж, хүмүүний сэтгэл тайтгардаг.
Олон улсын олимпын хороооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ.
“Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С. Жамбалжамц, Б. Тэгшбаяр нар эрхээ аваад буй. Баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Жүдо бөхийн баг тамирчдаас өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кгд Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73кгд Л. Анхзаяа хүрэл медаль хүртсэн.
Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна.