Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны сүүлчийн 8 дугаар тойргийн бүх 18 тоглолт лхагва гарагт болж өнгөрлөө.
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө. Тус улс Азийн өвлийн спортын наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч буй бөгөөд манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож бай
Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Парисын их дуулга хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болно.
Монгол Улсын Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг орон нутгийн ИТХ гаргах эрхийг өгчээ.
1-р сарын 28-нд буюу өнөөдөр Азийн өвлийн IX наадмын хэвлэл мэдээллийн хотхон албан ёсоор нээлтээ хийжээ.
Саудын Арабын “Аль-Хилал” клуб Бразилын довтлогч Неймартай байгуулсан гэрээгээ цуцалсан тухай тус клубын хэвлэлийн алба мэдээллээ. Өдгөө 32 настай Неймар тамирчны замналаа эхлүүлж байсан Бразилын “Сантос” багтаа эргэн очиж тоглох ажээ.
Үндэсний бөх бол монгол угсаатны соёл, зан заншил уламжлалыг цогц байдлаар агуулж буй соёлын биет бус өв билээ. Тийм ч учраас монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл бөх болно хэмээн бэлгэшээдэг. Багадаа барилдаж өсөөгүй хүүхэд ховор. Хүүхэд, залуучууд малын бэлчээр, сургууль дээр ч, заал танхимд хаана л бол хаана барилдаж өсдөг. Тэд бие бялдраа хөгжүүлж бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж уйгагүй хөдөлмөрлөж, уран мэхийг уралдуулан барилдаж амжилтад хүрч алдар цол хүртдэг. Тэгвэл тэдний дунд эрдэм номд шамдан өндөр боловсрол эзэмшсэн нь цөөнгүй. Тэдний нэг болох Г.Гантулгыг энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа урилаа.
Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озеки Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
“Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв. Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Алтанбулаг Уул” ХХК, УБТЗ - Замын 3-р анги, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, Алтан Жолоо групп, ЗХ-016 анги, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.
25 дахь удаагийн Өвлийн олимпын наадам Италийн Милан, Кортина д‘Ампеццо хотуудад 2026 оны 02-р сарын 06-22-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг 3,500 гаруй тамирчид 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Беларусь улсын теннисчин Арина Соболенко Мельбурн хотын хатуу хучилттай талбайд болж буй Австралийн Нээлттэй тэмцээний аваргын төлөө тоглохоор шалгарлаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.
Аваргуудын лигийн үндсэн үе шат дуусахаас нэг тойргийн өмнө 18 баг хасагдах шатны тоглолтод оролцох болзлыг хангаад байна.
Мельбурн хотноо болж буй Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтод Италийн теннисчин Янник Синнер Австралийн Алекс де Минаурыг хожсоноор хагас шигшээд шалгарлаа.