Япон улсап жил бүр болдог "Тур де Кумано" олон өдрийн уралдаан өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 11-нийг хүртэл дөрвөн өдөр, 464 км үргэлжлэх уг уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын “Roojai incurance” багийнхаа бүрэлдэхүүнд өрсөлдөнө.
Спортын сэтгүүлч болох дур сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулах, спортын сэтгүүл зүйг хөгжүүлэх, “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд залуу сэтгүүлчээр ажиллах боломжийг олгож байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-аас бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ.
Францын “Пари Сен-Жермен” баг өөрийн талбайд Английн “Арсенал”-ыг 2:1 харьцаагаар хожсоноор Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарч үлдлээ.
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт эхлэхэд 18 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 6500 орчим хүн гүйхээр бүртгүүлсэн байна. Хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 2-4-нд болоход 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин өрсөлдлөө.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "Чингэлтэй хайрханы хишиг", Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл алдагдалтай, хуримтлагдсан өртэй байгаа юм.
Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан дэлхийн цомын эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа.
Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 2-4-ны хооронд болох ба тэмцээнд 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болох бөгөөд 34 орны нийт 262 тамирчин оролцоно.
Йордан улсын Амман хотод дөрөвдүгээр сарын 18-30-ны хооронд өрнөсөн сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдсөн юм.
Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн тоглодог Саудын Арабын “Аль-Наср” баг Азийн Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтод Японы “Кавасаки” багт 2:3 харьцаагаар хожигдсоноор финалд шалгарч чадсангүй.
Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Испанийн “Барселона” баг өөрийн талбайд Италийн “Интер” багтай 3:3 харьцаагаар тэнцлээ.
Лондон хотноо өчигдөр болсон Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Арсенал”-ыг 1:0 харьцаагаар хожлоо.