БАРИМТ: Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий Сайд байхдаа л Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайн асуудлаа шалгуул гэж байжээ

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл ил болж байна.

2025.10.10 10

19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаа сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав.

2025.10.09 1

Автомашиндаа суулгаж Ipad, IPhone зэргийг дээрэмдсэн этгээдүүдийг олж, баривчилжээ

Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас үл таних хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлсэн талаарх мэдээлэл нийтлэгдсэн.

2025.10.07 2

"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага

Одоогоос яг хоёр жилийн өмнө 2023 оны 9 дүгээр сарын 26-нд PlatoData -аар дамжуулан 500NewsWire платформ дээр Adam Balogh гэх зохиогчийн “Amarbayasgalan Dashzeveg’s Soviet-Style Corruption Destabilizing Mongolia” нэртэй нийтлэл гарав. Тэр даруй markets.financialcontent.com, finance.yahoo.com, newsdirect сайтууд авч түгээснээр монголчуудын хүртээл болсон юм. Энэ нийтлэл монголын улс төрд ихээхэн шуугиан дагуулж, Бортээгийн хэрэг гэгчийг эргэлтэд оруулсан билээ.

2025.10.06 43

Тодруулга

Дуудлага, мэдээллийн дагуу насанд хүрээгүй оролцогчдын хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч, өмгөөлөгч нарыг оролцуулан хуульд заасан шалгах ажиллагааг явуулж байна.

2025.10.06 3

П.Сайнзориг “Тавантолгой”-н БЭТ байхдаа “Админерал”-ын түншлэлийн компанид 170 тэрбумын хууль бус тендер олгосныг шүүх тогтоож байжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд, Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ийн дарга байх үед Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны ТНБДаргаар ажиллаж байсан бөгөөд мөн “Тавантолгой” компаний БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажиллаж байсан юм. Энэ хугацаандаа Бортээгийн орд дээр тендер авсан “Админерал”-ын түншлэлийн нэг компани болох Монголиан Контракт Майнинг сервис ХХК-д хууль зөрчин, 170 тэрбумын тендер олгосон нь шүүхээр тогтоогдож байжээ.

2025.10.06 34

“Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр хууль бусаар өвөлжих гэж байжээ

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм. Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм.

2025.10.03 5

Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагд нь “Админерал” компанийн албан ёсны харьяалал бүхий хүн биш

АТГ-аас есдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Энэ талаар Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

2025.10.03 12

Төлөвлөгөөт хяналтаар 24 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 415 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 244 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

2025.10.01 0

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.

2025.09.30 0

Эрүүгийн 966 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 79 гомдол, мэдээллийг шалгав.

2025.09.30 0

Д.Амарбаясгалан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг Ц.Нямдоржтон биш хуулийн байгууллага тогтоох ёстой

Өнөөдөр нэг нь “хамаагүй”, нөгөө нь “цэвэр” гэж ярьснаар нийгмийн эргэлзээ арилахгүй. Тиймээс Д.Амарбаясгалан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг улстөрчдийн мэдэгдэл, намын хурлын индэр бус, зөвхөн хууль хяналтын байгууллага л эцэслэн тогтоох ёстой юм. Үнэхээр л гэм зэмгүй бол Д.Амарбаясгалан өөрөө санаачилга гарган шалгуулах нь хамгийн зөв алхам. Тэгж байж л олон нийтийн итгэлийг сэргээж, улс төрийн хардлага сүүдрээс бүрэн гарч чадах билээ.

2025.09.30 39

Бусдын фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2.102.000 төгрөгийг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг.

2025.09.29 2

Ц.Цэрэнпунцаг: Найз охиныг нь янз бүрээр оролдоод байвал ямар ч эр хүн дуртай байхгүй…

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл өнгөрсөн долоодугаар сард бүлэглэн зодоон хийж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт шалгагдаж буй.

2025.09.28 53

АТГ: Д.Амарбаясгалангийн яриа АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн.

2025.09.26 10