Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 946 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 20 объектод нэгжлэг хийж, 12 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцон илүү оноо нэмж өгсөн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн ба зохих шаардлагыг хангахгүй этгээдийг ажилд томилж эдийн засгийн давуу байдал олгосон, бусдын банкны картаар гүйлгээ хийж хувьдаа завшсан, төрийн өмчит компанийн техник хэрэгслийг түрээслүүлсэн орлогыг өөртөө зарцуулсан, гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал бий болгохоор амлан хахууль авсан зэрэг эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан “Т”, “Б” нар албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, 291,1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, дээрх 1,8 тэрбум төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, энэ үйлдлийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан байж болзошгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Баасан - 05 сарын 22,
2026
Сэтгэгдэл2
Монгол улсын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, хууль хүчний байгуулагууд сүүлийн нэг жилд бусад бүх ажлаа хаяад цор ганц ажил хийлээ. Тэр нь Оюун-Эрдэнэ болон түүний талын Амарбаясгалан, Нямбаатар нарыг дарж авах. Ямар их шунал, хүсэл, тачаал вэ? Ямар их хүсэл мөрөөдөл вэ? Ямар их солиорол вэ? Ямар их золиос вэ? Ямар их галзуурал вэ?
MY TESTIMONY ON HOW GEO COORDINATES RECOVERY HACKER HELP ME RECOVER BACK MY LOST BITCOIN. Yesterday, I confirmed the recovery of my scammed Bitcoin.. I just want to put this out there that this is possible and not a miracle.. I was scammed of $85,000 btc and I was blocked off the account.. It was a problem for me, not being able to access my money and my account regardless of speaking to the help GEO COORDINATES RECOVERY HACKER. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am a happy woman for having all my funds back in my position. GEO COORDINATES RECOVERY HACKER keep to there words and handle the situation with a good technology, the team is always available to assist you, using the address below: Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack