Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үзэсгэлэнтэй танилцлаа.
ТЕХРАН, 2024 оны долоодугаар сарын 31 /AFP/. ХАМАС бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Хания Израилын цохилтод өртөн Иранд амиа алдсан талаар тус бүлэглэл мэдэгджээ. Тэрбээр Иранд шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Техран хотод ирээд байсан юм.
МИНСК, 2024 оны долоодугаар сарын 31 /VOA/. Мягмар гарагт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко цаазын ял сонсоод байсан Германы иргэнд өршөөл үзүүлсэн тухай тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Талибууд барууны орнууд дахь Афганистаны ЭСЯ-дтай харилцаагаа тасалжээ
Израилын тал Бейрутын хаяа хотод цохилт өгсөн явдалд НҮБ маш ихээр түгшиж байгаагийн зэрэгцээ дээд зэргээр хүлээц тэвчээртэй байхыг талуудад уриалж байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
ТЕХРАН, 2024 оны долоодугаар сарын 31 /Reuters/. Ираны шинэ Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мягмар гарагт тангараг өргөж, дэлхий нийттэй харилцаагаа сайжруулж, нийгмийн эрх чөлөөнд тавьсан хязгаарлалтуудыг сулруулахаа амлажээ. Тэрбээр энэ сарын эхээр болсон сонгуульд ялсан юм.
Өглөөний нар мандахтай зэрэгцэн, их хотын хөл хөдөлгөөн эхэлнэ. Ялангуяа төмөр зам дагасан аймаг, сумдын амьдрал гал тэрэгний хүнгэнэх чимээнээс урьтаж, шинэхэн өглөөг угтах нь содон. Учир гэвээс тэнд воганаар зорчих иргэдэд үйлчилж, амьдралаа залгуулдаг өрх айл болоод хувь бизнес эрхлэгчид бий. Халуун уур нь савссан шинэхэн хоол, ундаа ус, амттан гээд худалдаалж болох бүхий л өргөн хэрэглээний бараа байх аж. Тэдгээрийн дунд галт тэрэгний өртөө тосох хэсэг бүлэг хүүхдүүд байдаг болоод уджээ. Түүний нэг нь 14 настай М юм.
Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2024.07.30/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа шинээр баригдаж буй салбар Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаан /2024.07.30/ 10 цаг 30 минутад эхэлж, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ким Жөн Уны охин эцгийгээ залгамжлахаар бэлтгэгдэж байна
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дэд дарга М.Нарантуяа-Нара өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар лайв хийн, бараа, бүтээгдэхүүн сурталчилж, илтэд хууль зөрчсөн үйлдэл хийлээ. Нийгмийн сүлжээнд өөрийгөө өмөөрөн хэрэлдэж, бусдыг илтэд тавлаж буй зэргээс нь дүгнэхэд М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний эрх, үүргийн талаар анхан шатны ойлголтгүй байгаа нь илт.
Д.Трамп Холбооны мөрдөх товчоонд мэдүүлэг өгнө
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дэд дарга М.Нарантуяа-Нара өнгөрсөн Бямба гарагт өөрийн Munkhtur Narantuya Nara гэсэн facebook хуудсаараа 42.50 минутын лайв хийв. Уг лайв нь "Хаана ч сайхан Хооллоё, Өнгөт орчлонд өнгө нэмэх Unu-L brand алчуур" гэсэн гарчигтай байсан бөгөөд "Хооллоё", "Unu-L brand алчуур" үгэн дээр нь дарахад тухайн бараа, бүтээгдэхүүний албан ёсны хуудас руу орох тохиргоо хийсэн байлаа.
Долдугаар сарын 29-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадад айлчилж буй Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони нар Бээжингийн Дяоюйтай төрийн зочид буудалд уулзжээ.