БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт есдүгээр сарын 30-ны орой Бээжин дэх Ардын их хурлын ордонд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтад оролцож, үг хэлэв. Гадаад, дотоодын 800 орчим хүн хүлээн авалтад оролцжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн 77 жилийн хугацаанд Хятадын Коммунист Нам ард түмэнтэйгээ эв санаагаа нэгтгэж, цуцалтгүй тэмцэж, эдийн засгийн хурдацтай хөгжил болон нийгмийн урт хугацааны тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулах эхний зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлсэн. Одоо социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар цогцлоон байгуулах хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтын төлөө эрч хүчтэй урагшилж байна.
Энэ он гарснаас хойш Хятад улс “15-р таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлж, бүх салбарын ажлыг бодитой ахиулан, төрөл бүрийн эрсдэл, сорилтыг үр дүнтэй даван тууллаа. Эдийн засаг дарамтыг сөрөн урагшилж, шинэчлэл, чанарын өсөлтөд чиглэн хөгжиж, хүчирхэг уян хатан чанар, эрч хүчээ харууллаа. Хятад улс тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшилд хүрэх зарчмыг баримталж, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг улам гүнзгийрүүлэн, хөгжил болон аюулгүй байдлыг илүү сайн уялдуулж, эдийн засгийг шинэчлэл, чанар, эерэг чиглэлд тасралтгүй хөгжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулж, “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний гарааг амжилттай эхлүүлнэ.
“Нэг улс, хоёр систем” бодлогыг тууштай хэрэгжүүлж, Хонконг, Макаог улс орны хөгжлийн ерөнхий үйл хэрэгт улам сайн уялдан оролцож, хувь нэмрээ оруулахыг дэмжинэ. Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулан, эх орноо нэгтгэх их үйлсийг урагшлуулах хэрэгтэй. Хятад улс бие даасан, энх тайванч гадаад бодлогыг тууштай баримталж, дэлхийн дөрвөн санаачилгын хэрэгжилтийг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахыг урагшлуулж, өөрчлөлт, эмх замбараагүй байдал сүлэлдсэн дэлхий ертөнцөд илүү их тодорхой байдал, эерэг эрч хүч нэмэрлэнэ" гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 10 сарын 02,
2026
Сэтгэгдэл0