УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дэд дарга М.Нарантуяа-Нара өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар лайв хийн, бараа, бүтээгдэхүүн сурталчилж, илтэд хууль зөрчсөн үйлдэл хийлээ. Нийгмийн сүлжээнд өөрийгөө өмөөрөн хэрэлдэж, бусдыг илтэд тавлаж буй зэргээс нь дүгнэхэд М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний эрх, үүргийн талаар анхан шатны ойлголтгүй байгаа нь илт.
Сүүлийн жилүүдэд зөгийн бал зарж, лайв хийж л амьдралаа залгуулж ирсэн Нарагаас хууль, эрх зүй, улс төрийн мэдлэг, чадвар шаардах нь өөрөө утгагүй зүйл.
Харин УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш бараг сар гаруйн хугацаа өнгөрч байхад шинээр сонгогдсон гишүүдэд сургалт хийж, хуулийн хангалттай ойлголт өгөөгүй УИХ-ын Тамгын Газар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандорж нарын ажил ямар байгааг л бодитойгоор харуулсан үйл явдал болж байна.
Энэ УИХ-д маш олон шинэ гишүүн сонгогдсон. Тэр дундаа намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүд дунд хууль, эрх зүй бүү хэл улс төрийн ч анхан шатны ойлголтгүй хүн цөөнгүй бий. Энэ тохиолдолд тэднийг сургах, чадавхжуулах нь УИХ-ын Тамгын Газар, Барсүрэнгийн Баасандоржийн үндсэн үүрэг юм. Гэвч тэд үүргээ ямархуу түвшинд биелүүлснийг "Наараагийн лайв" харууллаа. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандорж овоо тахилга, найр наадам хэсэж явсан гэх.
Мөн УИХ-ын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргасан тухай цуу яриа нийгмийн сүлжээгээр тархах үед ч Барсүрэнгийн Баасандорж эзгүй байсан гэх агаад иймээс ч хэвлэлийн хурал хийн, няцаалт хийгээгүй бөгөөд хүн бараг л орж уншдаггүй УИХ-ын сайтад тайлбар гаргаад л орчихсон.
Үүнээс үүдэн, нийгэмд УИХ-ын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргасан гэх төсөөлөл хэдийн үлдсэн ба энэ нь шинэ парламентын нэр хүндийг ихээхэн унагасан юм.
Зүй нь бол Улсын Их Хурлын олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх ч УИХ-ын Тамгын Газрын стратеги, зорилтын нэг юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандорж гуай та ажлаа хариуцлагатай хийхгүй бол та биш таныг томилсон УИХ-ын нэр хүнд нийгэмд улам бүр унах төлөвтэй байна шүү!
Д
.Дандархүү
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл22
Энэ пизда Амарбаясгаланд их гай болно доо
Иргэн хүнд улс төрч гэдэг цаасан малгай хэрэггүй. Нийгэмд өнгө төрхөө харуулж байгаа нь иргэдийн хурал мөн.
Иргэн хүнд улс төрч гэдэг цаасан малгай хэрэггүй. Нийгэмд өнгө төрхөө харуулж байгаа нь иргэдийн хурал мөн.
Анхнаасаа Нараа гэх мэтийн худлаа хэрүүлч алиа салбадай нарыг сонгосон хүмүүсийн буруу болохоос биш хэн нэгэнд бурууг тохох нь утгагүй
Чин үнэн. Сонгож гаргасан алнуудын тархи архидсаар байгаад жорлон болсон. Очиж очиж нара шүү.
Яах гэж их хуралд орж ирсэнээ мэдэхгүй бол хасах хэрэгтэй тэгээд ч ард түмний сонголтоор орж ирээгүй шүү дээ
Чамаас бусад ард түмэн сонгосон л юм даа. Тэгэхээр тэр ард түмэнд үгээ хэл дээ.
Хуц гээ ! Бүгд хөдөө гадаа яваад архидаад амраад завгүй бөйхад чинь юу гэж хуцаад байгаа юм !
Намын жагсаалтанд нохой муурныхаа нэрийг оруулсан бол нохой муур УИХын гишүүн болж авилга луйвар хэрүүл хулгай хийхгүй худлаа хэлэхгүй энэ хүн нэртэй дээрэмчдээс дээр байх байждээ.
ene paclkaan neg l ih untei jeep unaj daldagnaj yavdag um bilee. yaaj ch iim ih mungu oldog um
Чи бэлгийн сулралтай болчихлоо гэхэд үүнд чинь өөр нэг хүн буруутай гэх гээд байна аа даа.Өөрийн толгойтой хүн өөрийн гэмээ өөрөө хүлээх ёстой баймаар. Явж явж нарагийн буруу ч биш түүнийг сонгосон ард түмний л буруу шүү дээ. нара бол голио шиг азаа үзье л гэж бодсон төдий. Сонгож байгаа алнууд бол даанч яав аа. Тэд хүн мөн үү.
Наарааг элдвээр хэлэхийн хэрэггүй дээ.УИХ-ын тамгын газраас анх удаагаа сонгогдсон гишүүдэд гишүүний эрх зүйн байдалтай холбогдсон асуудлаар хичээл сургалт оруулах нь зүйтэй мэт санагдана.
Hi
Medky
Hii hii
боловсролгүй, ажлын туршлагагүй, хэл амтай хэрүүлч хараалч, насанд хүрээгүй хүүхдийн толгой эргүүлж аваад суусан лайвчин авгай сонгогдож төрийн босго гээч юм алга болсныг харуулж энэ удаагийн парламентыг гутааж бна
УИХ-ын гишүүд хулгай хийхгүйгээр ажлынхаа хажуугаар ажил хийж амьдралаа залгуулах нь зөв ш дээ, ккк. 126 гишүүн минь улсаас нэртэй татвар төлөгчдийн хөрөнгөөр байр авах байтугай өөрснөө өөрсдийгөө цөлинжуулна ш дээ, ккк...
Иргэний зориг ногоон нам гэж нэг иймэрхүү хүмүүсийн цуглуулага байдаг.УЛС ТӨРИЙН анх шатны мэдлэггүй хүмүүсүүд иргэний зориг ногоон нам болон ХҮН намд одооны олон .
ИЗННам нэг таг болоод гарч ирээд нэг л намын бодлого, стратеги муутай юм уу гэмээр. Хайран сайхан хүний нэр хүндийг аваад явж чадахгүй л юм даа. Тийм дээ С.Оюун бид Прага хотын ИХ сургууль төгссөн Чех улсын бүтээгдэхүүн. Бидэнд юуных нь улс төр судлалын ухаан, эр зориг байх билээ дээ. Хараад хаяа хамт НҮБ-ын хурлуудад хамт явж байхад С. Оюун маань нэг л хөнгөн хийсвэр, дотроо бодох бодол муутай, хааш яйш нэг л таалагдаагүй дээ. Ийм байхад яаж ИЗЗНАмыг түүчээлэн авч явж чадах билээ дээ. Одоо ч бас нас дээр гарч байх ёстой.
Jinhen zunh barigchiin songodog jishee dee
энэ баасандорж ажлын чадамжгүй хулгайч
Анхнаасаа юу гэж намын жагсаалтаар УИХ ын гишүүн болгох шийдвэр баталсан юм.