НҮБ, 2024 оны долоодугаар сарын 31. /ТАСС/. Израилын тал Бейрутын хаяа хотод цохилт өгсөн явдалд НҮБ маш ихээр түгшиж байгаагийн зэрэгцээ дээд зэргээр хүлээц тэвчээртэй байхыг талуудад уриалж байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
“7 дугаар сарын 30-ны өдөр Израилын арми хүн ам шигүү суурьшсан Бейрут хотын өмнөд дүүрэгт цохилт өгсний улмаас энгийн иргэд амиа алдсантай холбогдуулан маш түгшиж байгаагаа бид илэрхийлэхийн сацуу дээд зэргээр хүлээц тэвчээртэй байж, мөргөлдөөнийг цаашид даамжруулахгүй байхыг холбогдох талуудад уриалж байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Өчигдөр буюу мягмар гарагт Израилын сөнөөгч онгоцуудаас Бейрутын өмнөд хэсгийн хаяа хот болох Дахия руу харвасан дөрвөн пуужинд дөрвөн давхар байшин болон түүний зэргэлдээх барилгууд, зогсоолд байсан автомашинууд өртжээ. 3 хүн амиа алдсаны дотор 4-6 насны хоёр хүүхэд байгаа бөгөөд нийтдээ 74 хүн гэмтэж шархадсан байна.
Энэхүү пуужингийн цохилт өгсөн зорилго нь “Хезболлах” бүлэглэлийн цэргийн штабын удирдагч Фуад Шокр-ыг устгах явдал байжээ. Телевизийн Al Hadath сувгийн мэдээлснээр, шархадсан Ф.Шокр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.
Б.Адъяахүү
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл5
ливийн гарыг барьж байгаад НҮБ израйлаар энгийн иргэдийг хүйс тэмтрүүлээд ливи хөдөлж болохгүй гэж байх шив дээ молиго молиго бас дахин молиго ленин
Ливи биш, Ливан. Хоёр өөр улс. Турк ОХУ-аас авсан С-400 агаараас эсэргүүцэх системээ өгвөл сайн байна.
TERORISTUUDIIG HAANA CH BSAN ALJ USTGAJ BH HTEI MUSLIMIIN MUU LALARUUD
Зүгээр байгаарай. Дайн хийх сонирхолтой израйлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанаас "хүлээцтэй бай" гэсэн мэдэгдэл гаргасан байна. Дайн хийж хүн алах гэсэн зорилго тодорхой байхад хаана тийм терорист гэж бичсэн байна вэ? Муу худалч нохойн гөлөг минь хүн алахыг дэмжих эрх чамд байхгүй шүү.
Америк өөрийн цэргийн хүчийг польшийн зүүн хил дээр нэмэгдүүлж байна. Хэрвээ украйнд цэргийн хүчээ оруулбал дэлхийн дайн эхэлнэ.