ТЕХРАН, 2024 оны долоодугаар сарын 31 /AFP/. ХАМАС бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Хания Израилын цохилтод өртөн Иранд амиа алдсан талаар тус бүлэглэл мэдэгджээ. Тэрбээр Иранд шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Техран хотод ирээд байсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Голаны өндөрлөгт пуужингийн цохилт өгснөө хүлээн зөвшөөрсөн Хезболлах бүлэглэлийн командлагчийг хөнөөхийн тулд Израилын тал Бейрут хотын өмнөд хэсэг дэх тус бүлэглэлийн түшиц газарт цохилт өгснөөс хойш нэг хоногийн дараа дээрх явдал болжээ.
“Манай хөдөлгөөний удирдагч, мужахид Исмаил Хания Ираны шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоныхоо дараа Техран дахь төв байрандаа сионистуудын цохилтод өртөн амиа алдлаа” гэж Палестины зэвсэгт бүлэглэлийн мэдэгдэлд дурджээ.
Ираны Хувьсгалт гвардын зүгээс Хания нас барсан талаар мэдэгдсэн бөгөөд Техран дахь түүний байрлаж байсан газар “цохилтод өртсөн”-ий улмаас тэрбээр бие хамгаалагчийн хамт амь үрэгдсэн байна. Энэ хэрэг явдлын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба “мөрдөн шалгаж байна” гэж Хувьсгалт гвард мэдэгджээ.
Израилын тал энэ талаар тайлбар хийгээгүй бөгөөд тагнуулын “Моссад” байгууллагын явуулсан ажиллагааны талаар мэдээлэл хийхгүй байх нь түгээмэл байдаг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл5
MUU TERRORIST
Шашны удирдагч шүү…!
Болждээ,,,нэг алуурчин үхэж,,,
HARIN SAIN BAINA
Америк өөрийн цэргийн хүчийг польшийн зүүн хил дээр нэмэгдүүлж байна. Хэрвээ украйнд цэргийн хүчээ оруулбал дэлхийн дайн эхэлнэ.