ПЁНЬЯН, 2024 оны долоодугаар сарын 30 /DW/. Умард Солонгосын удирдагч залгамж халаагаа хэзээ нэг өдөр өгөхийн тулд том охиноо албан ёсоор бэлтгэж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд даваа гарагт бичжээ.
Ким Жү Э сүүлийн жилүүдэд эцгийнхээ хамтаар олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гарч ирсэн тухай Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээллийг эш татан Ёнап агентлаг уламжилсан байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны гэр бүл маш нууцлагдмал байдгаараа цуутай бөгөөд түүний гэргий Ри Соль Жу болон гурван хүүхдийнх нь талаарх мэдээлэл тун хомс байдаг. Ким Жү Э-г тэдний дунд хүүхэд гэж үздэг.
Үнэн хэрэгтээ өв залгамжлагчийн нэрийг 2013 онд Ким Жөн Унтай уулзсан Америкийн сагсанбөмбөгч Деннис Родманы мэдээллээс л барууны орнуудад мэддэг болжээ. Ким Жү Э-г 11-12 настай хэмээн таамагладаг байна.
Ким Жү Э 2022 оноос эхлэн пуужингийн үйлдвэртэй танилцах, цэргүүдтэй уулзах зэргээр олон нийтийн өмнө гарах үед нь эцгийгээ дагалдан явах болсон юм.
Охиныг олон нийтийн өмнө гаргасан нь Пёньянд өрнөж буй өрсөлдөөнийг дарах эсвэл Кимийн гэр бүлийг хаант засаглалын хэв маягаар харуулах зорилготой байсан гэж шинжээчид үзэж байна.
Ким Жөн Ун удирдагчийн албан тушаалаа эцэг Ким Жөн Ирээс залгамжлан авсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл8
Охин нь арай энэрэнгүй удирдагч болох байх.
Охин нь залгамжилна ! Тэгээд хүү гаргана тэр нь бас залгамжилна ! Ямар ч байсан 2050 он хүртэл Кимийн хаант засаглал хэвээр үргэлжилнэ !
Нэг сонирхолтой юм нь тэд залгамжлаад байгаа мөртлөө маш сайн үр дүнтэй байх юм. Гэтэл манай ард түмэн ардчилал гэж солиороод, сонгоод байгаа хэрнээ 6 биеэ үнэлэгч,2 хүн амины хэрэгтэн,4 ижил хүйстэн,15 ял авсан гэмт хэрэгтэнг сонгож ардчиллын давуу талаа харуулж байна. Аль нь зөв байна. Үр дүн чухал уу.
Эмээ уу,,,,оркоо,,,,
Дэлхийд сайн, муу янз бүрийн тогтолцоо байна. Гэвч улс төрийг буруу удирдах, муу хүн байх хоёр арай өөр байна.
удмаараа маш сайхан хүмүүс
орос ч гэсэн бэлтгэх
Ардчилал зөв, удирдагчид буруутай, ард түмэн улам соён гэгээрэх хэрэгтэй байна...