Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үзэсгэлэнтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжилсан их хаадын суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасныг дурдав.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан гэдгийг тэмдэглэж, зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд цаашид ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Шинэ Хархорум хотыг өвөг дээдсийн байгуулсан төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, аялал жуулчлал, засаг захиргааны төв болсон эко, ухаалаг хот байхаар төлөвлөх учиртайг тодотголоо.
Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь ихээхэн цаг хугацаа, төсөв хөрөнгө, хөдөлмөр, зүтгэл шаардах бөгөөд төр засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэж чадвал Шинэ Хархорум хотоо сэргээн байгуулж чадна гэлээ.
Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад бүтээлээ ирүүлж, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд идэвхтэй оролцож буй хот төлөвлөлтийн мэргэжилтэн, архитектор, инженер, эрдэмтэн, судлаачид болон шүүгчид, нийт зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж, санал авах зорилгоор 07 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хот төлөвлөлтийн үзэсгэлэн өнөөдөр өндөрлөж, шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд БНХАУ, ОХУ, Турк, Австрали, Итали, БНСУ, Их Британи, Казахстан, Польш, Болгар, Бруней, Мексик, Бангладеш, Сингапур, Индонез, Хорват, Серби зэрэг улсын 36 багийн бүтээл шалгараад байгаа юм.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл31
сүржин эхлээд бөөн төсвийн мөнгө бараад даржин дуусах төсөл дөө
Хархорин хотыг мин улс устгасан. Хятад хүмүүс эсэргүүцэх байх. Чи магад хятадын эрлийз үү?
Нөгөө тэрбум мод гэж шаасан тэр нь хаана байнаа нефтийн үйлдвэр гэж шаасан бас хаана байнаа өмхий луйварчин Хүрэлсүхээ....одоо ямар ч хэрэггүй Хархорин гэж шаагаад тал талаас нь тэрбум тэрбумаар нь цуслаад дуусийш дээ үхсэн баас
Yum l hujaa geh ehleed ornoosoo salaya
Хэнтийн манж гаралтай хар сармагчинд Хархорин түй ч хамаарал байхгүй шүү.
хуучин юмыг сэргээнэ гэнэ биз дээ. шинэ юм бол сэргээнэ гэхгүй
TENEG,MANGUU HURELSUH, MAH- ii TENEG OYUNERDENE SANAA BAIGAAD SACHII NI DAANCH HUREHGUI NI GACHLANTAI.
Авилгачин Ждүчин Монголоо тоногчдыг шийтгэж чадаагүй байж битгий үлгэр яриад бай Тэд дахин хулгайлах л болно
нэг хар хорин хот гудамж за байхгүй дураараа улаанбаатар шиг шаваарч барьсан байшингуутай өргөн чөлөө байхгүй географ гкартографын зураг решётка байхгүй барьсан гудамж хөндлөн шулуун тэгш өнцөгт гаргасан манхэттэн арал шиг байх ёстой хоёр хүнс маш өндөр үнэтэй зочид буудлын өргөн ор нэг хоноод ташаа тээглэхэд 500 000 мянга буюу хагас сая төгрөг хоол тавин мянга гурав бохир ус татаж авах цэвэр ус байхгүй ус муу дөрөв орхон гол ширгэсэн хмймэл нуур хийх тав ------------------------------------
Монголыг задалж, хувааж, мэрж дуусгах шахсан. Хархорин хотыг сэргээн гэхээр мин улсын үлдэгдэл Хятадууд дургүй байж таарна.1380 онд Мин улсын цэрэг Хархорин хотыг сүйтгэж устгасан. Тэгээд бодохоор 2080 онд ахин сэргээвэл 700 жилийн дараах гайхамшиг болно. 2080 наана гэвэл 2030 онд байгуулвал үнэмшил муу байна. Их Монгол Улсын нийслэл Хархорин сэргэн мандтугай.
Олон шатсан газар дахиад ч шатах байхдаа, зовж үхэгсдийн сүнстэй газар.
Цаг үеийн шаардлага бишээ. Хангайн нурууны цаана их нууруудын хотгор хавьцаа шинэ хот байгуулах шаардлага байна. Хүн хүч төв зүүн бүсэд төвлөрөөд байгааг сааруулах шаардлага байна.
хяргас увс хөвсгөл хөвсгөлөөс эх авсан гол дээр устай газар барьж болдоггүй юмуу хар хорин зүгээр шашны төв юм билээ
Тэр төслөөс улс төрчдийг хол байлга.
Хөшөө бариж мөнгө идэхээр багадаад хот босгоно гээд шаахнээ
Тэнэгийн дотор уужуу
za tuum baij umxii UB yay gej bodoj baunaa ene naadamaa bayaraa zogsoogoochee namar bolson ajil amydral ...
Улаанбаатраа утаанаас нь салга, хотоо өөд нь тат! Амаараа хот барьдгүй! Ядаж л хаяандаа бгаа Майдараа босго! Хайран төсөв монголын ирээдүй
Майдар хот гэх нь Энэтхэг д орогнож бг Уй тумэн тувэдуудийг оруулаж ирэх гэсэн Тувд хуний санаа. Хар -Рум бол Монгол Дахин сэргэхийн Билэгдэл -Уриа-Итгэл-
Baigaa hot, suminhaa ded butez, emneleg, surguuli zamaa oligtoi bailgaj awch jawj cadahgui baij, juun shine hot we? 🙈🤣
Хархорин хотыг байгуулах нь нэн чухал.Хамгийн гол нь хүмүүс суурьшуулах эдийн засаг,нийгмийн орчинг бий болгох ёстой.Ж нь ямар чиглэлийн үйлдвэрүүд байх юм.Бодвол ноолуурын хувцас хэрэглэлийн,материалын г,м.Баруун аймгуудын шаардлагатай бараа,түүхий эд,барилгын мат.баазууд Хархоринд байх ёстой.Улаанбаатарлуу баруун аймаг явах шаардлага зогсох ёстой.Гол гол сургуулиуд гарах ёстой ,г.м.Авто,Төмөр замаар Улаанбаатар болон хойш,урагш холбогдох ёстой.
Хамгийн том авилгачид төрд байгаа. Төрийн томчууд авилгачидаа дуусгаж байгаа л юм ярих юм. Үйлтэй Жунайгаас өөр авилгачин барьсан гэж та дуулсан уу. Нөгөө ТТ-н Ганхуяг бүгдийг нь нэрлээд өгье гээд байхад шоронд тас хорисон. Айгаад байгаа юм болов уу.
Khurts pda end yavj baina uu? Aluurchin pda zailaagui uymuu...... Elbegdorjiin alchuur.!!!! Mongoliin turuus zailaach.....
Хар хорин нь урьд цагт олон шашин үүрэлсэн хот байв .Хувлай хааны сэлмэнд сийчүүлснээр хар хорин хотод үүрэлсэн олон шашин мөхсөн.Үр дүнд нь Монгол улс бүрэн алаг болох аюулаас аврагдсан. Гэвч соцын үеийн ухаантнууд Хархоринд хот байгуулах тухай ам нээж байсан түүхгүй .Одоо цагт олон жижиг навсгар хотоо ядаж засаж янзчихмаар юм. Соцын үeд Дархан гээд сайхан хот байв, одоо тэгсэн зөв бүтэц нь эвдэрээд хаа хамаагүй байшин барилга шаваад навсайсан юм болсон байна лээ.
1380 онд Мингийн их цэрэг Монгол нэвтэрч Хархорин хотыг сүйтгэж устгасан байдаг. Хувилай хаан 1294 онд нас барсан тул чиний худал үгийг хэн итгэх вэ дээ.
Тосны үйлдвэр шиг тосгүй газар үйлдвэрээ барьсан шиг юм болов оо Хүрэлсүхээ .Авилага өгч eрөнхийлөгч болсон, авилага авч Хүрэлсүхийг eрөнхийлөгч болгосон шашины хүн хоёрын ухаан хүрэхгүй , хугацаанаасаа өмнө өнхөрчихгүй аятайхан байхаа л бод !
Hud yarial yavhiin, Neftiin uildver yasan?
Zailtsgaa,zailtsgaa !! gej hashgachaad l taraachih na daa, ajlyg ni hiih hun oldohgui
Энэ гэж нэг нөхөр дандаа бусдыг ашиглана. Хийсэн юм ганц ч байхгүй. Ой мод чинь тэрбумаараа шатаж бна
Ter door Xarxorin shashnii tuv gej bgaa sarmagchin ta exleed tuuxee ducuud xarchix!! Xarxorin bol Ix Mongol Ulsiin niislel..
Tend ajliin bair ba uu. Tom uildver uurhaigaa daguulj hot bguulj bldggui yumuu?