Долдугаар сарын 29-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадад айлчилж буй Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони нар Бээжингийн Дяоюйтай төрийн зочид буудалд уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад улс энх тайванч хөгжлийн замыг тууштай баримталж, хэзээ ч ноёрхохгүй, хөгжлийн боломжоо бусад оронтой хуваалцахад бэлэн байна. Италийн тал Хятадын хөгжлийн үзэл баримтлалыг ойлгож дэмжин, Хятад Европын яриа хэлцэл, хамтын ажиллагааг дэмжиж, Хятад Европын харилцааны эерэг тогтвортой хөгжлийг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна." гэсэн бол Жоржия Мелони: "Энэ жил Итали Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой, Марко Пологийн таалал төгссөний 700 жилийн ой тохиож байна. Хятадын олон улсын байр суурь, үүрэг ролийг Итали дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай улам нягт, дээд түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна." гэсэн байна.
Хоёр тал "БНХАУ, Бүгд Найрамдах Итали улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх \2024-2027 он\ үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг гаргажээ.
Г.Бямба
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл0