Бага тэнгэрийн аманд өчигдөр орой 23 цагийн үед "Сод Монгол" группын захирал Ц.Анандбазарын хүү хүнд хутгалуулан амь насаа алдсан талаар мэдээлэл гараад байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “17 настай Ц-г хэвлийн тус газар нь мэс хэрэглэж хөнөөсөн хэргийн дуудлага ирсэн. Гэмт хэргийг үйлдсэн этгээд газар дээрээ баривчлагдсан. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.
Бусад мэдээллийн хэрэгслээр Ц.Анандбазарынх гурван хүүтэй. Хүү нь найзтайгаа маргалдсны улмаас ийнхүү амиа алджээ хэмээн мэдээлж байна.
У.Бадам
Эх сурвалж: "gogo.mn"
Сэтгэгдэл0
denduu haramsaltai yumaa. hairan huu