sonin.mn

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /РИА Новости/. Хөгжөөн дэмжигчдийнх нь зохисгүй үйлдэлтэй холбогдуулан Гүржийн шигшээ багийн талбайдаа хийх нэг тоглолтыг үзэгчидгүйгээр явуулах шийдвэрийг Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ гаргажээ.  

Үндэстнүүдийн лигийн II дивизионд тоглох эрхийн төлөөх тоглолт энэ оны гуравдугаар сарын 23-нд Тбилиси хотод болж, талбайн эзэд Арменийн шигшээ багийг 6:1-ээр хожсон юм. Тоглолтын эцсийн шүгэл дуугарсны дараа Гүржийн хэсэг хөгжөөн дэмжигчид талбайд гарч ирээд арменичүүд сууж байсан индэр рүү очиж, зохисгүй дохио зангаа хэрэглэн доромжилж, янз бүрийн эд зүйлсийг шидсэн байна.  




“Хөгжөөн дэмжигчид талбайд гарч ирж, лазер чиглүүлэгч болон пиротехникийн хэрэгсэл ашигласнаас гадна цэнгэлдэх хүрээлэнгийн гарцуудыг хаасны учир Гүржийн хөл бөмбөгийн холбоог 40 мянган еврогоор торгох шийдвэрийг УЕФА гаргалаа. Мөн Гүржийн шигшээ баг талбайдаа нэг тоглолтыг үзэгчидгүйгээр хийнэ. Энэхүү шийдвэр нь 2025 оны намар болох ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд болон нөхөрсөг тоглолтуудад хамаарахгүй” гэж Гүржийн хөл бөмбөгийн холбооны мэдэгдэлд өгүүлжээ.   





Мөн хоёр жилийн хугацаанд зөрчлийг давтан гаргасан тохиолдолд дахин арга хэмжээ авна гэдгийг УЕФА-гийн шийдвэрт дурдсан байна. 



Б.Адъяахүү