
ИСТАМБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /ТАСС/. Орос, Америкийн төлөөлөгчид Истанбул хотноо хоёр улсын дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн болгох асуудлаар хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр хийнэ. Эхний уулзалт хоёрдугаар сарын 27-нд болсон бөгөөд хэвлэлийнхэнд хаалттай болсон хэлэлцээ зургаан цаг гаруй үргэлжилсэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр, уулзалтад хоёр улсын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгчид оролцоно. "Дипломат ажилтнуудын ажилд саад учруулж буй олон саад тотгор, тэр дундаа техникийн саад тотгорыг арилгах чиглэлээр бодитоор хийгдэж буй ажил үргэлжлэх болно" гэж Захарова онцлон тэмдэглэв.
Оросын төлөөлөгчдийг АНУ-д суух ОХУ-ын Элчин сайд Александр Дарчиев дахин тэргүүлнэ. Тэрбээр хоёрдугаар сард уулзалт хийх үед Гадаад хэргийн яамны Хойд Атлантын газрын захирал байсан юм. Харин Америкийн талыг эхний шатны яриа хэлэлцээний нэгэн адил АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евроазийн асуудал эрхэлсэн орлогч Соната Култер төлөөлнө.
Хэлэлцээ хийх газрын тухайд талууд тэнцвэрт байдлыг мөрдөхөөр шийджээ. Хоёрдугаар сарын хэлэлцээг Истанбул дахь АНУ-ын Ерөнхий консулын байранд хийсэн бол энэ удаагийн уулзалтыг ОХУ-ын Ерөнхий консулын газарт зохион байгуулна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Орос Америк хоёр фашист НАТО нацист Хохол алан хядагчдыг фашист Гитлерийн Германы 3-р Рейхийнх нь араас там руу нь тонилгочихноо!
Ямар ч үр дүнд хүрэхгүй. Путлер амьд цагт дайн хийсээр байх болно
герман байсаар байхад фашизм нации байнаа америк хүртэл байден хар обамагийн үед фашимжсан трампыг харж байяа ёвропоор дүүрэн фашизм нацизм байна атлантын далай ноихон далайн эргээр фашизм хайх юмгүй хэвтэж байна