
-Уншигчдад танил бус нэр томъёо бичээдэхлээ. Хорслын гормоныг эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд “Кортизо́л” гэж нэрлэдэг ба миний ажигласнаар манай монголчууд “Кортизо́л” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчинд үлэмж нэрвэгдчихсэн, тэр нь ямар шалтгаантай тухай дор өгүүлсү!
-Хэрүүлч хараалч, хараал урсгагч нөхдөд: Наад стрессээ тайлтал, нийгмийн бухимдлаа марттал сайн харааж авцгаа! Хараал доромжлол гэдэг чинь Та нарын хувьд нэг төрлийн эм шүү дээ! Хөөрхий стрессийн гормон-кортизолоо гадагшлуулж байх хэрэгтэй шүү дээ Та нар! Таны хараал миний бичих постлох урмыг сэргээдэг шүү. Баярлалаа!
Монголын нийгэм дан болохгүй бүтэхгүйгээр дүүрээд яадгаа алдчихсан тухай би яриагүй шүү. Хараал зүхэл, атаа жөтөө, хорслын гормон чинь ихдээд Та нарын эрүүл мэндийг сүйтгэдэг тухай сэрэмжлүүлэн бичээд байна. Ийм гормон ихээр ялгарах болсныг ардчилалтай холбоод “Ардчиллын буруу” гэчихсэн тайлбар явж харагдана лээ.
Гадны тодорхой хүчнүүд монголчуудын буруу муугийн шалтгааныг “АРДЧИЛАЛ” гээд заагаад өгчихдөгийг хуулбарласан хэрэг болов уу гэж би боддог. Түүнээс эрх чөлөөгөө эдлээд, хэнээс ч эрхшээхгүй (Та өөрөө хүсвэл Таныг захирдаг дарга гэж байхгүй нийгэм!) амьдарч байгаа чинь жинхэнэ ардчилал ба аз жаргал шүү дээ. Өөртөө, өөрийнхөө овсгоо самбаа, ур ухаан, зөв хүмүүжил, хөдөлмөрийн сахилгад эрхшээх нь Таны чин үүрэг. Та харин түүнийгээ мэдэхгүй мэдрэхгүй яваа. Танд өөрийн чинь хариуцлага дутагдах дээр Та өөрийгөө тамлан амьдардаг гэж би үздэгээсээ ухрахгүй. Та, Таны гэр бүл муу яваа буруутныг эхлээд өөрөөсөө хай! Тийм учраас өөрөө муу амьдарсан бол бусад нь бас муу амьдрах ёстой гэдэг тэнэг үзлээ гээ! Нийгмээ хорлохоо боль!
Хараалчдын эсрэг нэг зураг оруулчих уу? Фээст нэг нөхөр оруулсныг зураг болгоод авчихлаа. Хараалгасан нь алдаршдаг тухай. Хараалчдын хамгийн том зовлон бол бусдыг өөр шигээ муу дорой явуулахыг хүсэх явдал. Зовлон нэгтийн жаргал нэг! Муу дорой явж өгөхгүй бол атаархаад өсөрхчихнө. Монгол, Америкт хоёр янзын атаархагч байдаг тухай онигоо зохиогджээ. Америкийн атаархагч нь “Намайг тэр баян шиг баяжуулаад өгөөч” гэж залбирч явдаг бол Монголын атаархагч нь “Тэр баяныг над шиг ядуу дорой болгоод ядууруулаад өгөөч” гэдэг гэв үү? Энэ үнэн үү? Тамын ертөнцөд тамын тогоо сахисан чөтгөрүүдийн үлгэр байдаг даа. Олон тогоонд тамд унасан олон үндэстнүүд чанагдаж байж. Жүүд нарын тогоог тойрсон олон чөтгөр цухуйсныг нь сэрээдээд. Учир нь жүүдүүд нэг нэгнээ түлхэж тогооноос гаргах гээд. Өөр ямар ч билээ ганц нэг үндэстэнг ганц нэг чөтгөр манаж сэрээднэ.
Яаж ийгээд ганц нэгээрээ сугарч гарчих гээд. Гэтэл монголчуудын чанагдаж байгаа тогоог манасан ганц ч чөтгөргүй. Тогоотой тамын ус (шөл ч юм уу?) буцлаад л. Манаачгүй шалтгаан нь монголчууд бие биенээ татаж унаган тамын тогоондоо хамт чанагдаад. Энэ үлгэр үнэнийг хэлээд байна уу?
Үндсэн сэдэвтээ оръё. Монголын нийгэмд гэгээ огт тасарчихаагүй байна. Стрессгүй айл өрх олон байна. Гэхдээ нийт улс орны масштаб дээр ярьвал цөөн байна. Тэр цөөхөнд коризол биш эндорфин бургилж байдаг байх. Хошин урлаг гэж сайн талын гормон-эндорфинийг хөгжүүлэгч эм байна гэж ойлгодог бол тэр нь бас эргэлзээтэй. Тэрхэн үедээ инээж хөхрөөд, марзаганаад, үзвэр дууслаа, эргээд нийгмийн бухимдалдаа шингээд орчихно. Энэчлэнгээр нийтийн ба зохиолын дуугаар хэсэг тайтгардаг. Ламд очиж хамаг зовлонгоо ярьж элдэв засал хийлгэдэг. Дотор нь онгойдог. Бас айдсаа мартдаг. Бас л тайтгарал, эсвэл өөрийгөө хуурч байгаа хэрэг. Өөр юу ч юм, баяр ёслолын үеийн аз жаргалаар нь эерэг сайн талын гормон ялгардаг боловч баяр дууслаа, дахиад өөрсдийгөө тамлаж амьдардаг хэмнэл үргэлжилдэг.
Монголчуудаа л яриад байна шүү. Эдүгээ барууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгсэн. Энэ бол аливаа юмс үзэгдлийг түүний ил буй хуулиар тайлбарлах, утгачилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үгийн тоглоом, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр аргыг судлах онол ажээ.
Visionary–хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory–сонсголоор дамжиж тахиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг. Монголчуудын уран сайхны сэтгэлгээ тийм NLP-г хүлээн авах бэлээхэн хөрс нь учраас нийгмийг ч, улс төрийг ч, хүмүүн хоорондын харилцааг ч ямагт бужигнуулж ирсэн. “Эх оронч царайлах” гэх үзэгдэл түгээмэл. “Ард түмэн” л гээд дайраад байхаас цаашаанаа сэтгэ гэвэл мухардана. Гэхдээ явж явж тэр нь монгол хүний цээжинд багтан ядан яваа хорсол бухимдлын гормон–кортизол нь юм. Кортизолоо ард түмний нэр барьж гадагшлуулдаг нэг ёсны эмчилгээ юм. Сэтгэл онгойгоод ялсан баатар шиг мэдрэмж төрөөд, тэр эрчээрээ Сүхийн талбайд очиж цогтой үгсээ урсгаад, сэтгүүлчдийг шавуулаад... орой гэртээ хариад даший шоог!
Нийгэм тогтворгүй, ядууралтай (Ядуурал 35 дахь жилдээ байж байна. Хүн амын 30%-ийн наана цаана) бол бэлээхэн лүд барам болгоод үзүүлчих үзүүлэн нь Монголд ямагт байж ирсэн, гучин хэдэн жил тийм дайсны эрэлд явцгааж байна. Явна чиг.
Дайсны дүр тойруулсан суртал ухуулга маш хүчтэй. Дургүй бүх хүнээ тийм дайснаар тодруулаад нийгмийн бүх бурууг тохчихно. Дургүй хүн гэдэг нь өөрөөс нь дээр яваа бараг бүх хүн. Атаархлыг нь дэвэргэж байдаг бүгд л орно доо. Гүтгэлэг, хараал зүхэл нь маш үнэмшилтэй гээч. Монголын өнөө цагийн феномена.
Хараал доромжлол бол нэг ёсны сэтгэл засах эм гээд би дээр хэлчихсэн. Гучин хэдэн жил тийм эмээр хооллон явцгаана. Газар шороогоо ухаж барууныханд зарсан атаат хар олигархжсан мангасын тухай айдсын үлгэр мөхөж өгөхгүй дэвэрсээр нийгмийн хорслыг буцалгачихсан чинь тийм учиртай. Явж явж эх орон газар шороо чухал биш, явж явж баруунаас мөнгө салгаж чадаагүй, мөнгөний хуваарилтаас (тийм хуваарилалт байна гээд итгэчихсэн) хоцорчихсондоо, зарим нь УИХ-д удаа дараа өвдөг шороодсондоо бачимдаад тэсэрч байгаа нь тэр л дээ.
Монгол Улс зах зээл рүү гишгээд 35 жил болоход гэгээтэйгээр урагшлахгүй, эдийн засаг нь ямагт “0” (нойл) зааж, сүүдрийн “хар эдийн засаг” нь албан ёсны эдийн засагтайгаа дүйцэх хэмжээнд очиж, бүр параллель эдийн засагтай болчихсон.
Улс ялзарсан тухай яриа дуусашгүй. Энэ бүхэн нь өнгөрснөө санагалзан, ухарч мөрөөдөх дон, тэр дон дээр оргилуун тоглож ирсэн Монголын популизмын гавьяа юм. Монголын өнөөгийн нийгэмд социализмаа санагалзан, ирээдүйгээ төсөөлж үл зориглох үзэгдэл NLP хэмжүүрээр бол ерөнхий утгаар маш түгээмэл байна. Монгол хүн урт насалдаг болж байна. Өмнөх нийгэм, 1990 онд халаагаа өгчихсөн социализмд аж төрж амьдралаа залгуулж байсан ахмадууд үй түмээрээ байна. Тэдэн дотор зах зээлийн нийгэмд гундуу яваачууд, эсвэл үр хүүхдээ олигтой хүмүүжүүлж чадаагүйчүүдийг “Хохь чинь” гэж тавлах нь юу юм бэ? Гэхдээ тэд голлоод Америк ба Барууны ардчиллыг үзэн ядагчид огтоос буурахгүй байгаа нь нийгмийн үзэгдэл дээр тоглодог популист маневр–эх оронч элдэв хөдөлгөөн, эх оронч ухуулга, хээл хахууль, санхүүгийн луйвар, сонгуулийн луйвраа эх оронч царайлан хийдэг улс төр, бас шагналын асар их хур (одон, медалиар бөмбөгдөж хуурах) буулгадаг гэхчлэн шалтгаануудыг нэрлээд баршгүй.
Бид яг одоо эрх чөлөө, ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөт нийгэм рүү явж байна. Тэр нийгмийг нийгмийн шинжлэх ухаанд капитализм хэмээн нэрлэмүй. Тэр шинэ капиталист нийгэм эргэлтгүй болсон. Социализм чинь хэзээ ч эргэж ирэхгүй. Горьдсоны гарз. Горьдлого тасрахаас өмнө сайн хараагаад ав! Тэр чинь Таны эрх чөлөө, ардчилал чинь!
Төгсгөлд нь сэдэвт шууд бусаар, гэхдээ нэн хамаатай постоо оруулъя. Ядуусын өлөн нүдний бэлчир болсон (хараал идсэн) тансаг хороололд “Монголын Сингапур сургууль” гэж нээгдсэн байна. Би зургийг нь оруулахдаа фээстээ “Энэ сайн хэрэг. Гэхдээ гэр хорооллын ядуу өрхийн үрсийг бодлогоор энд сургахсан!!!” гэж бичсэнээ дахин давтан уриалъя. Эх орноо дэлхийн энтэй тэнцэх гэрэл гэгээнд үтэр түргэн гаргахсан даа!!!
Д.Баярхүү
Сэтгэгдэл28
Баян хоосны ялгааг багасгах тал дээр ажлууд хийвэл сайнсан. Скандинавын орнуудаас сурах юм маш их бийдээ. Финландад хувийн дунд сургууль байхгүй, баян ядуу бүгд нэг дор сурна. Данид шинэ хороолол босоход 3-с доошгүй хувь нь орлого бага иргэдэд түрээслэх ёстой гэх мэт. Баян хоосны ялгааг багасгах ажил хийхгүй болохоор нэг нэгнээ үзэн ядсан, алж талсан нийгэм болдогыг латин америкаас харж болно. Манайд ч эхэлсэн байналээ.
Өндөр хөгжсөн оронд болно. Хараал идсэн хогийн монголд болохгүй
Х.Баттулга өөрийн төрсөн охин Х.Намуун болон төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлж, үндэстэн дамнасан компаниудаар дамжуулж 250 сая ам.доллараар худалдсаныг Хонг Конгийн бирж дээрх 507 хуудас мэдээлэл дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Компаниас компанид хувьцаа шилжүүлж оффшор бүсээр дамжуулж Монгол Улсын стратегийн ордыг худалдаж мөн татвараас зайлсхийсэн нь тогтоогдов
социализм, коммунизм гэх шиг, тамын тогоо ч гэх шиг. аль хэдийн яриад өнгөрчихсөн, улиг болчихсон юмыг бичихийн? 90-ээд оны эхээр ийм бичдэг сонингууд олон бсан? 30 гаруй жил өнгөрчихсөн бна ш дээ? Баярхүү гуай
Мядралуудын орон билээ л
харгис хөрөнгөтнүүдийг устгаж чадахгүй юм бол дэлхий сөнөж байхад хэдэн жил чгэсэн тэгш шудрага амьдрах арга байдаггүй юм байхдаа торнад болсон газар америкад зомнол шилэрс болгоод хаячих юм орост болохоор дээвэр хучаас хуулаад хаяна монголд хөөсөнцөрийг нь хуулж хаяад ноорхой тором шиг болгоно дэлхий халуурч байхад хөөсөнцөр нөмөргөж мөнгө угаахаа болиочээ
ГЭХДЭЭ Л БАС ХОРСЛООС ГАДНА ШУДАРГА БУС АВИЛГА, ХАРИУЦЛАГА, ШУДАРГА БУС ЗҮЙЛИЙН ХАЖУУГААР КОРТИЗОЛГҮЙ ГЭЭД ЯВААД БАЙХ УУ?
Х.Баттулга өөрийн төрсөн охин Х.Намуун болон төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлж, үндэстэн дамнасан компаниудаар дамжуулж 250 сая ам.доллараар худалдсаныг Хонг Конгийн бирж дээрх 507 хуудас мэдээлэл дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Компаниас компанид хувьцаа шилжүүлж оффшор бүсээр дамжуулж Монгол Улсын стратегийн ордыг худалдаж мөн татвараас зайлсхийсэн нь тогтоогдов
1990 онд Америкаас нийлүүлсэн Ардчилсан хувьсгал хийн зах зээлд орох үед МУ маань ДНБ-нийхээ 30 - 35% -ийг Аж үйлдвэрлэлээр бүрдүүлдэг аж үйлдвэржсэн хөгжингүй улс байв. Ардчилал зах зээлд шилжих ажиллагаа нь "шок эмчилгээ" буюу цочрол өгч мансууруулаад эмчилгээ хийх гэгч арга нь МУ-д хэрэгжсэн юм. Шок эмчилгээний үр дүнд 3-хан жилийн дотор архинаас бусад үйлдвэрлэл 90 % -иар унаж эдийн засаг 7,5 дахин агшин ҮАБ-д эрсдэл учруулсан нь эмчилгээ биш эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа байжээ.
Өчигдөр БНХАУ-д сурдаг нэг оюутан охин маш сургамж авмаар юм ярьсан шүү. Хятад багш нар нь эдийн засгийн муу бүхний жишээн дээр Монголын эдийн засгийн жишээг авдаг гэж. энэ орон нээлттэй эдийн засаг, хаалттай улс төрийн бодлого явуулсны ачаар 21 дүгээр зуунд дэлхийд цойлон гарч ирлээ. Одоо энэ орон руу дэлхий хошуурч бна. Харин бид 30 жил энэ орныг муу хэлсэн. үүнд л кортизолын ач тус их бна даа.
.Сингапурын жүүд Баярхүүд хар мантуу Хүүк нэг томхон шагнал өгөхгүй байгаа болохоор кортизол ялгаруулж маниусыгаа хааяа балбадаг юм ! Гамингийн бага дарга Хүүк нэг төмөр өгчихөөч ! Гадаад ру явахдаа хааяа дагуулж явдаг байсан ч одоо урдуур нь Уламбаяр гэж нэг гай ороод одоо больсон ! Гэхдээ Баярхүү хааяа Иёрусалим явж хуучин хананд нь мөргөхөө мартаагүй байгаа энэ жил явах байх ! Юм бичдэг тургидаг хүн болгон кортизол ялгаруулдаг юм гэхдээ арай ихийг Баярхүү судлаач Ганаа хоёр гаргадаг юм
Хараахаар сэтгэл онгойдог гэж ямар чөтгөр нь энэ хөгшин оркт хэлчихсэн юм бэ? Шар хаданд нь аваачиж өгөөч!!!!
Кортизол гэж юу болох, ямар үүрэг гүйцэтгэдгийг дор дэлгэрэнгүй тайлбарлая: Стрессийн Хариу Урвал: Та аюул заналхийлэл эсвэл стресстэй нөхцөл байдалтай тулгарах үед таны тархи (тодруулбал, гипоталамус ба өнчин тархи) бөөрний дээд булчирхайг кортизол ялгаруулахад өдөөдөг. Энэ нь "тэмцэх эсвэл зугтах" хариу урвалын нэг хэсэг юм. Кортизол нь дараах байдлаар тусалдаг: Шуурхай энерги авахын тулд цусны сахарын (глюкоз) хэмжээг хурдан нэмэгдүүлэх. Тархины глюкозын хэрэглээг сайжруулах. Эдийг нөхөн сэргээх бодисын хүртээмжийг нэмэгдүүлэх. Нэн даруй тулгарсан аюулд нөөцийг төвлөрүүлэхийн тулд зайлшгүй бус үйл ажиллагааг (хоол боловсруулах, нөхөн үржихүйн систем гэх мэт) түр хугацаагаар хязгаарлах. Дархлааны системийн хариу урвалыг өөрчлөх. Бусад Чухал Үйл Ажиллагаа: Стрессээс гадна кортизол нь дараах зүйлсэд оролцдог: Бодисын Солилцоо: Бие махбод нүүрс ус, өөх тос, уургийг хэрхэн ашиглахыг хянахад тусалдаг. Үрэвсэл: Үрэвслийг дардаг. Богино хугацаанд тустай ч, архаг өндөр түвшин нь дархлааны
Орос Украины дайн бичээч ээ. Больчих юм.
юугий нь бичих вэ дээ,орос ялж укр дууссан байхад,одоо энэний шүтээн глобалчлал нуран унаж бна,хүүкийг чөлөөт зах зээл гэж юм байхгүй гэж хэлсний нь төлөө хүмүүс их л дургүйцэж байсан одоо трампын тарифийн бодлого хүүкийн хэлдэг үнэн гэдгийг батлаад байгаам бишүү,ДХБ,ОУВС гээд бүгд худлаа гарууд байсийм бналээ шдээ,АНУсын ерөнхийлөгч ганц гарын үсгээр бүгдийг нь шоконд оруулж байгаа биз дээ,тэр дундаа монголоос бас 10% авна ч гэх шиг
Бүтээлч сонирхолтой юм бичээч ээ. Ямар ч баримтанд үндэслээгүй хоосон цэцэрхэл чинь баярхүү гуайг бүр гутааж байна аа. Сонин цэг мн чиний шал утгагүй өгүүллүүдиг нийтлээд байгаа энэ сайхан боломжийг ашиглаад баримт факт дээр суурилсан бүтээлч бодитой юм бичихгүй харин ямар ч хөдөлмөр хүч тэвчээр гаргаагүй хоосон явган хэрүүл маягийн юм амарчилж нийтлээд ёстой хэрэг алга аа. Ямар хар африкийн сайт байгаа биш дээ. Бүр доошоо орчихийм аа
монгол 1990 онд автономит аятай улсаас жинхэнэ тусгаар улс болсон
хаврын синдром
Энэ Ояа, МоЯа-нууд шууд л харааж зүхээд эхлэх юм.
тува, ойрадууд ястан биш үндэстнүүд
Феодализм гоё нийгэм шүү🤣Феодализмаа санаж байна. Социализм онцгүй🤣🤣🤣Пийдализмдаа орёоо😜
66 гуай, Орос ялаагүй шүү.
Mandah ee bid duussan .Mandy is Galdan
Та ч бас 1990 ондоо таг гацчихаж! Энэ бүхэн ядууралтай шууд холбоотой. Монголд ганцхан юм дутагдаж байна. Капиталист нийгэм баялаг үйлдвэрлэдэг. Гуйлгачид хов үйлдвэрлэдэг. Иргэн бүр баяжигтун!
One of my no-no's, man. Sorry, this meme sucks and a toast already without rebound.
Baga yeastan bish l bol kholboonii ulsad negdekh yesgui
Капитализм либерализм чинь харин нүдэн дээр нуран унаж бн. Социализм чинь харин үхэж өгөхгүй хөгжөөд цэцэглээд бн. Комунист Хятад улсын хөгжилийг дэлхий даяараа гайхаж магтаж шагшираад бн. Комунист хойд солонгос сүйрсэн гээд байсан чинь харин ч хөгжөөд байгаа юм бишүү? Ардчилсан Биднийг бодвол зөндөө юм үйлдвэрлэж чаддаг юм шиг бншд.
Бага ястан биш л бол холбооны улсад нэгдэх ёсгүй