
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба дөрөвдүгээр сарын 9-нд “Хятад, Америкийн худалдааны асуудлаарх Хятадын байр суурь” цагаан номыг гаргажээ.
Уг цагаан номд, Хятад, Америкийн худалдааны харилцааны бодит байдал болон Хятадын баримталж буй байр суурийг тодорхой тайлбарласан байна.
Уг цагаан ном зургаан хэсгээс бүрдсэн. Үүнд:
Нэгдүгээрт, Хятад, Америкийн худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай хамтдаа хожих.
Хоёрдугаарт, Хятад, Америкийн худалдааны хэлэлцээний эхний үе шатыг Хятад улс тууштай хэрэгжүүлсэн.
Гуравдугаарт, Хятад, Америкийн худалдааны хэлэлцээний эхний үе шатны холбогдох заалтыг Америкийн тал зөрчсөн.
Дөрөвдүгээрт, Хятад улс чөлөөт худалдааны үзэл баримтлалыг даган мөрдөж, ДХБ-ын дүрэм журмыг чанд сахин мөрдсөн.
Тавдугаарт, Худалдааг ивээх үзэл нь хоёр талт худалдааны харилцааны хөгжлийг сөргөөр нөлөөлж байна.
Зургаадугаарт, Хятад_ Америк эрх тэгш яриа хэлэлцээ хийх, харилцан ашигтай хамтын ажиллагаа хийх замаар худалдааны харилцаанд оршиж буй зөрчлийг зохицуулан шийдвэрлэж болно зэрэг агуулгыг багтаажээ.
Сэтгэгдэл0