
Үндэсний баялгийн сан хоосон байх уу, хоолтой болох уу гэдэг эгзэгтэй үе дээрээ байна. Энэ сангийн “үндсэн меню” нь стратегийн ордууд байхаар хуульчилсан.
“…Стратегийн орд бол энэ” гэдгийг тодорхойлсон УИХ-ын тогтоол хоёр хавсралттай. Нэг дэх хавсралтаар 15 ордыг шууд нэрлээд тогтоочихсон. Сүүлд, 2015 онд Гацууртын ордыг нэмсэн. Тэгээд 16 болж байгаа юм.
Хоёр дахь нь 39 ордыг “…Нөөц” хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл, цаг тухайд нь УИХ-аар оруулж эхний 15 шиг статустай болгохоор шийдсэн байдаг. УИХ-аас Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт хийж, 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Хамтарсан Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингээд Үндэсний баялгийн сангаа санхүүжүүлэх гэтэл стратегийн ордуудын дийлэнхийг нь салгаж аваад арилжээ. УИХ-ын тогтоолын нэг дэх хавсралтын 16 ордоос дөнгөж долоо нь төрийн мэдэлд хагас дутуу байна. Нөгөө ес нь хувь хүмүүст очжээ.
Одоо яриад байгаа Ухаахудаг бол төрд байгаа гэх долоогийн нэг Тавантолгойн ордын нэгээхэн хэсэг юм. Тэгсэн атлаа Тавантолгойн ордынхоо өрөм нь байдаг. Тэгээд бас хууль бусаар хувийнхны мэдэлд оччихсон. Ийм шалтгаануудаар Ухаахудагийг төр авч, Үндэсний баялгийн санг санхүүжүүлэх нь тодорхой болсон.
Зэрэгцээд Төгрөг нуурын ордын асуудал гарч ирэв. Энэ орд нь стратегийн ордуудыг тогтоосон УИХ-ын 2007 оны тогтоолын хоёр дахь хавсралтад бичсэн 39 ордын нэг юм. Төгрөг нуурын ордын танилцуулгыг харахад яахын аргагүй стратегийн орд байх шалтгаан нь энгийн хүн ч ойлгохоор юм байна лээ. Нөөц арвин, Улаанбаатарт ойрхон, нүүрсний чанарын судалгаагаар бараг л “утаагүй түлш” аж. Гэвч тус ордыг гадагш нь худалдчихсан “сураг” байна. Төгрөг нуурын ордыг ийш тийш болгосон асуудалтай Төрийн тэргүүн асан Х.Баттулга холбогдсон. Түүнтэй энэ сэдвээр “барилдах” учраагаар ЗГХЭГ-ын дарга Г.Учрал тодорсон. Н.Учрал түүнийг “…Төгрөг нуурын ордыг учрыг ол” гэж шахаад байгаа юм.
Харин Х.Баттулга 2-3 хоногийн өмнө хэвлэлээр “…Би сая орон нутгаар явахдаа Үндэсний баялгийн санд стратегийн ордуудыг өгье гэж ярьж явсан. Энэ дотор Төгрөг нуурын орд ч бий. Ухаахудаг ч бий. Үүнийгээ өгөөд Үндэсний баялгийн сангаа арвижуулъя гэж байгаа юм. Ингээд яваад ирсэн чинь Н.Учрал “…Төгрөг нуураа өг” гэх юм.
Төгрөг нуурын орд минийх гэдгийг батлах юм бол би 100 хувь өгье. Бусад нь Ухаахудагийг бас 100 хувь өгчих. Уг нь би Засгийн газрыг дэмжээд, Үндэсний баялгийн санг арвижуулъя гэж байгаа шүү дээ” гэж ярив. Харин Ухаахудагийнхан Үндэсний баялгийн санд өгнө, өгөхгүй гэж ямар нэг зүйл хэлээгүй л байна. Ямартай ч ингээд харж байхад стратегийн ордуудад эзэн суусан хүмүүс “…Би өгье, чи ч өг” гээд бие биетэйгээ барьцаад эхэлж байна.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл28
Хөрөнгө оруулалт хийгээд,үйлдвэрлэл явуулаад баялаг бүтээгээд, улсад татвар төлж байгаа бол нэг өөр, ордыг шууд гадаадад зарчихсан нь бас ялгаатай гэдгийг мэдэхгүй хүн гэж байх уу та минь ээ ?! Баттулга луйварчин энийг их сайн мэдэж л бгаа !!!
Увайгүй гэдэг нь?! Оджаргал Ухаа худгийг зүгээр ухаж зөөгөөд байгаа биш, тэнд ямар том бүтээн байгуулалт хийснийг монголчууд (усан тэнэг нь хүртэл) харж байна!! Гэтэл Женко Төгрөг ордыг зүгээр л гадныханд зараад мөнгийг нь завшчихсан хулгайч шдээ!!!
Ухаа худгийн нүүрс нь өндөр чанарын коксжих нүүрс л дээ! Бас үнэтэй, ухаж гаргаад урагшаа валютаар л өгчихнө! Урд хилтэй ч ойрхон. Харин тэр төгрөг нуурын нүүрс тэгж л үнэ хүрэх нүүрс биш гэсэн биз дээ?
Газар тэнгэр шиг ялгаатай 2 орд. Төгрөг нуур хүрэн нүүрс Ухаа худаг коксжислн нүүрс гээд чанарын их зөрүү, хэмжээ бас зөрүүтэй.
Энэ таахай карданыг "далд хийх" сачий Монголын төрд алга уу??!!
Цөөвөр чононууд.
Улс төрийн бүлэглэлүүдийн зодоон байгалийн баялгийг хэн нэгэн нь лиценз нэрээр аваад зараад зарсан мөнгөөрөө улс төрийн оролцоогоо бататгах нөгөөдөх нь авсан ордоо ашиглаад олсон мөнгөөрөө төр засгаа самараад дахиж ашигтай ордууд тендер үүд олж авах үйл явц болж байна даа
Барьцсан хүн бгамуу? Өлөн , эх оронч сэтгэлгүй ужаануудтай ниилсэн хулгайчууд Газар нутгаа хулгайгаар ужаа нарт зарсан бнаа л гсн? Харин Од жаргал бол хэдэн зуун САЯ доллар гаднаас босгож зээлж бггаад эх орондоо Анхны нүүрс угах уилдвэр, цах станц сургууль цэцэрлэг эзэнгүй говьд сүндэрлүүлсэн хүн шүү! Улаанбаатар ыг ч гсн Одын барисан хэдэн байшин л чимж бна!! Харин 30 жилиин өмнө үнэгүй авсан Баянгол яг хэвээрээ хонгил болоод байж бна! Оджаргалд Алтан хөшөө бариад, агуу эх оронч гдг цол өгвөл таарна!
Женко хэнд ч хэрэггүй шахам бараг л шавар шахуу хүрэн нүүрсний ордыг үнэтэй зараад идцэн. Одоо эргээд авсан хүмүүс нь хулхидуулсан аа мэдээд хаях уу яах уу болохоор нь Женк шоудаад аасан улсад өгий энээ тэрээ гээд. Хэвлэл сошиалаар яригдаж байгаа юмыг харахаар яс юман дээр хийдэг залилангаа хийчихээд гэрч нараа цааш нь харуулчихсан гэж л уншигдаад байгаа. Одоо албаар Төгрөг гэж сэвүүлж байгаад одоогийн эзэдэд нь жаахан юм шидээд засагруу шахаад ашиг аашна даа женк. Ухаа худаг бол өчнөөн бүтээн байгуулалт хийсэн болов чиг ашиглалтын хугацаа ер нь дуусаад сапирсан байшингууд, ухсаар байгаад хөрс хуулалтаа дийлэхэд хэцүү болсон уурхай нэртэй нүхээ бас засаг шахсаар байгаад авсан, авхуулсан нэртэй шоу аашиж байгаа гэж хардахаар юм билээ. Ард түмэн гэдэг массын тархиар 35 жил сегадаж байна даа хэхэ энэ төр засаг, хөрөнгөтөнүүд.
Их бага ч гэж голж шилэхгүй хулгайлж,,,,Ханаж цадахаа ч мэдэхээ байсан”””” хүүрнүүд”””юмдаа,,,,,
Оджаргал, Баттулга 2 тэнгэр газар шиг ялгаатай. Оджаргал Монголчуудаа ажлын байраар хангаад татвараа төлөөд явж байгаа, Баттулга болохоор Хужаа нарт зүгээр зараад хаячихсан эх орончын дүр эсгэсэн луйварчин.
Сөлөр Амарбөясгалан өгөх блв уу
Женко боловсрол ОО болохоороо хэдэн тролл оороо жаахан сэвүүлээд асуудлыг өөртөө ашиг тайгаар шийдүүлнэ гэж найдаад бна л даа ! Харин манай хуулийхан Мэдлэг боловсролоор Женкогоос арай дээр юм болохоор асуудалд ар ай нухацтай хандана л даа ! Арай ч Женкийн дангийн жаанд унахгүй байлгүй дээ !!!
Эд нар ашигт малтмалын ордуудыг авахдаа эхлээд нэг хувь хүний дээр 100 хувь авч байгаад хэл ам гарахгүй шиг байвал хэдэн хүн дамжуулж байгаа өөрсдөө шинэ компани байгуулж байгаад тэр хүнээсээ худалдаж авсан байдлаар авсан байдаг. Анхнаасаа оролцоогүй, огт хамаагүй , авсан хүн нь ашиггүй гээд надад зарсан гэж компаги болгон ярьж байна ш дээ. Ухаа худгийг тэгж ярьсан, Төгрөг нуурыг тэгж ярьж байна. Бусад ордууд ч тэгж ярих нь тодорхой. Өөрсдөө нууц байдалд байж байгаад хууль журмаа өөрсөндөө тохируулж бэлдэж байгаад нэг өдөр шинэ компани байгуулаад л авчихдаг. Зохиолын дагуу явдаг юм биш үү. Бүгд ийм замаар яахыг бодоход Хятадууд зохион байгуулдаг юм биш үү.
Энд тэндгүй хулгайчууд биесээ чагталчихаад л барьцаад байдаг.
Jenkiin ezen n LIbil hujaa ter mongoliin buh ashigtei uildveruud , zochid buudliig hulgain munguu ugaaj avsan ym , 17 vagon spirt ch tuunii munguur orj irj mongolchuudiig arhind jivuulsen 2 hulgaich shuu ! iim hulgaich Odjargaltai baritsah heregguiee ! ih hutsval ushuu olon gemt hereg uildsen n medeh hund n bg shuu !
Ухаа худагийн 98 хувь Төрд байгаам биш үү. Зарсан төгрөг нуурын ордоо Монгол Улс авах байхаа.
Учралын эцэг улаан Ням-Осор бол худлаа дээд боловсрол олгож байна гэж монголын ядуу эцэг эхчүүдийн мөнгийг сургалтын төлбөр нэрээр тонон дээрэмдсэн дээрэмчин. Тэрээр монголд одоо ч хэрэггүй, цаашид ч хэрэггүй маш олон хуульч, эдийн засагч, санхүүч, хэл судлаач, олон улс судлаач зэрэг хүн-хогнуудыг бий болгосон албин чөтгөр юм. Учрал бол эцэгийнхээ ард түмнээс дээрэмдэж авсан мөнгөөр МАН-ыг нууцаар авилгадаж, авилгаар албан тушаал хашиж, олигархиудын эсрэг тэмцэгч Баттулга мэтийн эх орончдыг дарж авах шуналт хүсэлдээ хөтлөгдсөн бас нэг жижигхэн албин чөтгөр юм шүү дээ: Болгоомжлогтун монголчуудааа.
С.Баяр хувьдаа 2 сая долларын авлигал авч Ухаа худагийг Оджаргалд бэлэглэсэн гэдэг яриа байдаг юм.Бас Эблбэгдорж 3 сая долларын авлигал авч Цагаансуваргыг Нямтайширт бэлэглэсэн гэж Мунзуй Нямдорж нотлоод байхад цагдаа прокурор тагнуул АТГ хууль хүчнийхэн хэн өдий болтол бүлх залгисан мэт чимээгүй байдаг нь тун хачирхалтай шүү....
Баттулга Оджаргал хоёрт тэнгэр газар шиг зөрүү байнаа, Оджаргал олон жил олон хүнийг ажлын байраар хангаж татварт ихнаядаар тоологдох татвар төлжээ. Гэтэл Баттулга лиценз зарж мөнгийг нь өөрөө халаасалчихаад байгаа юм биш үү. Мөн ч их даналзаж байнаа надад тэр орд байвал зүгээр ав гэж, мэдээж одоо юу гэж өөрт нь байхав аль уже зарчихсан юм чинь
Bid baylagaa 100 huvi avna yagaad adilhan mongol hvn bj tedend huvi ezemshvvleh estoi ym be olon jil hulgai hiilee odjargal zvgeer l butsaagaad ogvol taarna yasan hanaj tsaddagvi shunal ve
Ухаа худгийг ч төрд баялгийн санг арвижуулах хэрэгтэй. Энэ Учрал буруу яриад яваад эхэллээ.Гайгүй залуу гэж бодож байсан юм.
Ухаа худгийг ч төрд баялгийн санг арвижуулах хэрэгтэй. Энэ Учрал буруу яриад яваад эхэллээ.Гайгүй залуу гэж бодож байсан юм.
Учралын эцэг улаан Ням-Осор бол худлаа дээд боловсрол олгож байна гэж монголын ядуу эцэг эхчүүдийн мөнгийг сургалтын төлбөр нэрээр тонон дээрэмдсэн дээрэмчин. Тэрээр монголд одоо ч хэрэггүй, цаашид ч хэрэггүй маш олон хуульч, эдийн засагч, санхүүч, хэл судлаач, олон улс судлаач зэрэг хүн-хогнуудыг бий болгосон албин чөтгөр юм. Учрал бол эцэгийнхээ ард түмнээс дээрэмдэж авсан мөнгөөр МАН-ыг нууцаар авилгадаж, авилгаар албан тушаал хашиж, олигархиудын эсрэг тэмцэгч Баттулга мэтийн эх орончдыг дарж авах шуналт хүсэлдээ хөтлөгдсөн бас нэг жижигхэн албин чөтгөр юм шүү дээ: Болгоомжлогтун монголчуудааа.
женкогоос л харин Монголчууд болгоомжлох ёстой байх :)
Баттулга хулгайч их хуцах юм аа?!
Хэрэв төр хувь эзэмших гэж байгаа бол бүтээн байгуулалт хийсэн зардлын авах хувьдаа ноогдох зардлыг төлөх ёстой.Огт юм хийгээгүй ордод бол хамтарч хөрөнгөө оруулаад үйлдвэр барих ёстой.
ГЭНЭТ ХЭТ БАЯЖСАН ХҮМҮҮСИЙН НИЛЭЭД НЬ ЗАЛИЛАН ХИЙЖ ИДСЭН УУСАН БОЛОЛТОЙ ЗАРИМ НЬ ӨӨРИЙН УХААНЫ ХҮЧЭЭР БАЯЖСАН ЮМ БАЙНА МОНГОЛЫН БӨХЧҮҮДИЙН 99.9 ХУВЬ НЬ ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ БОЛСОН ШУНАЛЫН ТУЛАМНУУД,ТЭНЭГИЙН ТУЙЛ БОЛОГЧИД ЮМ ЗАЛИАР БАЯЖИГСАД Ч БӨХЧҮҮДИЙН ӨРӨӨСӨН ГУТАЛ ДАА