
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарн 10 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улс орнуудад ногдуулсан татвар хэрэгжиж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсан бол харин Хятадтай хийж буй худалдааны дайн улам өргөжжээ.
Америкийн 60 орчим худалдааны түнш улсад татвар ногдуулснаас хэдхэн цагийн дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Трамп хэлэхдээ “хэлэлцээ үргэлжилж байгаа тул харилцан ногдуулах татварын хувь хэмжээг нийтэд нь 10 хувь болгохыг зөвшөөрсөн” гэжээ.
Харин Хятадаас нийлүүлж буй бараанд ногдуулах татварын хэмжээг 125 хувь болгож нэмэгдүүлсэн бөгөөд Хятадын тал АНУ-ын импортын бараанд 84 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснээр биднийг “үл хүндэтгэсэн” гэж Трамп буруутгасан байна.
Тэрбээр АНУ-д нийлүүлж буй бүх бараанд импортын татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэнээс хойш олон улсын худалдаанд сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй үймээн сандрал дэгдсэн билээ. Үүнээс долоо хоногийн дараа 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргажээ.
Энэ шийдвэрийг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын хөрөнгийн биржийн хувьцаанууд огцом өсөж, S&P 500 индекс үдээс хойших арилжааны явцад 7 хувиар өссөн байна. Улмаар арилжаа хаагдах үед 9.5 хувиар өссөн бол Dow Jones 7.8 хувиар өсжээ.
Д.Трамп Truth Social хаягтаа бичихдээ, татвар ногдуулах шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ аваагүй орнуудын тарифыг 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулахыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Харин Бээжинд ногдуулах нэмэлт тариф тэр даруйдаа хүчин төгөлдөр болно гэлээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Саудын Арабын Эр Рияад хотод болсон Америк, Оросын гадаад хэргийн сайд нарын уулзалтаас нэг зүйл ажиглагдав. Трамп манай хойд хөрштэй асуудлаа хурдхан шиг шийдээд, гол өрсөлдөгч Хятадтай тулж үзэх бодлоготой байна. Хоёр дайсантай зэрэг тулснаас ганц дайсантай тулах нь хялбар гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд ч АНУ-ын хувьд Хятад нь Оростой харьцуулашгүй том аюул.
ТРАМП ЯАГААД ХЯТАДААС АЙХГҮЙ БАЙНА ВЭ? Трампын өмнөх ерөнхийлөгч нар АНУ-д ашигтай, Хятадад ашиггүй том шийдвэр огт гаргаж чаддаггүй байсан. Яагаад гэвэл, тэд ямар нэг байдлаар Хятадтай мөнгөөр холбогдсон гэх мэдээ чих дэлсдэг байв. Тэгээд л хятадуудад дөрлөгдөж, АНУ-ын эрх ашгийг хамгаалж чаддаггүй байсан. Харин Трампт ийм асуудал байхгүй. Тэр Хятадын авлигад автаагүй. Ийм учраас тэр Хятадад ашиггүй том том шийдвэрүүдийг зоригтой гаргаж байна.
Эмээ уу дебыль ээ,,,,
Шийдвэр гаргах амархан. Харин үр дүнг нь арилгах юу л бол. Ганц өдрийн дотор шийдвэр гаргаж болох ч ганц өдөртөө хэдэн мянган үйлдвэр босоод ирэхгүйд л хамгийн гол гацаа байна. Хэн тэр үйлдвэрт нь ажиллах вэ гэдэг бүр ч холын асуудал. Америк хар ням гариг уруугаа гулгаад эхэллээдээ