Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатны III тойргийн тоглолтод Германы “Бавариа” багийн хөлбөмбөгчид Английн “Арсенал” багтай 2:2 харьцаагаар тэнцлээ. Мюнхенд болсон тоглолтод Германы багийн Альфонсо Дэвис (35 дахь минут), Харри Кейн (61, торгуулийн цохилт) нар, зочин багийн Эберечи Эзе (25), Деклан Райс (82) нар гоол оруулжээ.
Ингэснээр Х.Кейн Аваргуудийн лигийн тэмцээний дараалсан 10 тоглолтод гоолдлоо. Энэ үзүүлэлтээр Португалын К.Роналду 11 гоолтойгоор тэргүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар “Арсенал” баг 7 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 7 дугаарт бичигдэж байгаа бол “Бавариа” 5 оноотойгоор 14 дүгээрт жагсаж байна. Дараагийн тойрогт арсеналчууд 11 дүгээр сарын 4-нд Чехийн “Славиа” багтай талбайд нь, “Бавариа” баг Испанийн “Атлетико”-той талбайд нь тус тус тоглоно.
Бусад тоглолтын дүнг танилцуулбал:
Астон Вилла – Викинг 3:1
Бетис – Фейенорд 1:0
Брюгге – Ланс 3:0
Интер – Шахтер 1:0
ЛАСК – Спортинг 3:2
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд 36 клуб оролцож байна. Эхний шатанд бүх баг 8 тоглолт хийхээс 4-ийг нь талбайдаа, 4-ийг нь өрсөлдөгчийнхөө талбайд хийх юм. Ингээд авсан оноогоор нь бүх багийг жагсааж, эхний 8 баг шөвгийн 16-д шууд шалгарах бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтын дүнгээр 1/8-д шалгарна.
Б.Адъяахүү
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл0