Орос улсаас Европын Холбооны гишүүн орнуудад 2022 оноос хойш 320.7 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлсэн тухай Оросын засгийн газрын шадар сайд Александр Новак мэдэгджээ. Оросын телевизийн “Вести” сувагт өгсөн ярилцлагадаа тэрбээр АНУ-ын талын мэдээлсэн 250 тэрбум доллар гэх мөнгөн дүнгээс эрчим хүчний эх үүсвэрийн экспорт давсан болохыг дурдлаа.
Эрчим хүчний яамны мэдээллээр, энэ оны эхний есөн сард Оросоос Европт 21.3 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлсэн байна. Хэдийгээр Оросын эсрэг хориг үйлчилсээр байгаа боловч зарим салбарт нийлүүлэлт үргэлжилж, Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр байгааг А.Новак онцоллоо.
Сүүлийн жилүүдэд ЕХ-ны импортын бүтэц өөрчлөгдсөн боловч Европын хэрэглэгчдийн захиалсан бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт үргэлжлэн хийгдсээр байна. Мөн ОХУ, АНУ-ын Эрчим хүчний яамдын хооронд хэлэлцээ эхэлсэнтэй зэрэгцээд Орос-Америкийн компаниуд дизель түлш нийлүүлэх хэлэлцээ хийж байгаа ажээ. Новакийн хэлснээр, Оросын тал оны эцэс гэхэд дизель түлшний нийлүүлэлтээ сард 3.5 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэхүү нэмэлт нийлүүлэлт нь дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх юм. Нефтийн үнэ нэмэгдсэн нь тээврийн зардал өсөж, хөлөг онгоцууд дутагдалтай байгаатай холбоотой гэж тэрбээр тайлбарлалаа.
Б.Адъяахүү
Мягмар - 11 сарын 10,
2026
Сэтгэгдэл7
Өмхий доллароос дэлхий нийтээрээ татгалзах цаг болжээ.
Бурханаас гадна долларт дэлхий дуртай бдг шүү. Чамайг Монгол Банкны дарга болговол бүх доллараа шатаах уу?
73.44.64.219 шаадаг мэдрэл гөлөг вэ? Дэлхийн бүхий л орнуудын эдийн засаг валютын ханш гадаад худалдаа доллараас хамааралтай болоод америкаас эдийн засгийн дарамт худалдааны дарамт өрийн дарамт учруулж олон улс долларыг үзэн ядаж байна.
202.9.46.245- аа. Би чамд 100 доллар зүгээр бэлэглэе. Дансаа явуулчих. Харин чи надад юунд үрснээ тайлагнана шүү. Архи тамхи авахыг хориглоно.
202.9.46.245- аа. Би чамд 100 доллар зүгээр бэлэглэе. Дансаа явуулчих. Харин чи надад юунд үрснээ тайлагнана шүү. Архи тамхи авахыг хориглоно.
Бандашаа ч авах мөнгөгүй улны амьтан байж $100 бэлэглэнэ ч гэх шиг ичмээр юм. Чи андуурсан байна би эсрэгээрээ архи тамхийг үзэн яддаг хүн.
sanctions?