Монголчууд бид ямар их мөнгө, зүтгэж олсон ажлын хөлсөө гадаад руу урсгаж байна. Цагаан сар бол үүний томоохон илэрхийлэл. Гэтэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдээрээ орж ажиллах үеэрээ ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ хийхийг иргэдээ уриаллаа.
Бидэнд дэлхийг гайхуулсан "Говь"-ийн ноолуур. Дээдэс нялхастаа амсуулах чихэр бурам, садан төрөлдөө бэлэглэх гар урлал, оёдол хатгамал, арьс ширэн урлал, "Янмал"-ын оймс, ноос ноолууран бүтээгдэхүүн гээд нэг үеэ бодвол ажил хийдэг ард иргэд, аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн чамгүй л их болсон.
Чадалтай нь ноолуур, чамбай нь ноосон эдлэл, эгэл борчуул нь оёдол хатгамал урлалаас өгсүүлээд түлхүүрийн оосор ч эх орны үйлдвэрлэгчдээсээ худалдан авч, ирсэн орсонд бэлэглээд байвал эргээд эх орондоо мөнгө нь үлдэнэ.
Ийм л учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЦГЭЭЕ! гэж иргэддээ уриалсан. Монгол хүн таны эх орноосоо авсан бүтээгдэхүүн эргээд үндэсний үйлдвэрт нэг Монгол иргэний цалинг тавьж, үндэсний үйлдвэр өргөжин тэлэх нэг тоног төхөөрөмж авахад нэмэр болдог юм аа.
Таны худалдан авсан мөнгөөр Монголын нэг үйлдвэр, Монгол хүний нэг жижиг цех өргөжин тэлэх мөрөөдлөө биелүүлж байдаг. Эрээн хот руу орсон мөнгө эргэж ирэхдээ эдэлгээгүй бараа, нотолгоогүй новш л болж ирдгийг бид хагас жаран жил харлаа үзлээ. Эх орноосоо худалдан авалт хийж байгаа иргэн та эх орныхоо үйлдвэрийг өргөжүүлж эх орондоо бэлэг барьж байна гэсэн үг. Ийм л учраас Ерөнхийлөгчийнхөө уриалгаар үндэсний баяр цагаан сараар Монгол хүн бүр ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ хийж ЭХ ОРОНДОО БЭЛЭГ БАРЬЦГААЯ.
О.Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл12
Мөнгөндөө байгаа юм шүү дээ манай юм үнэтэй баяр болохоор үнээ нэмчихнэ
Goviin nooluuriin uniig harchaarai, tegeed eh oronchooroo urialaarai
ДЭНДҮҮ ҮНЭТЭЙ.
Энэ ааруул хуруудны үнэ хаданд гарчихжээ ингэж солиорч болохгүй ш дэ !
Нүүрсний хулгайд алдсан 5 тэрбум доллараа МАНынхнаас авчихаад цагаан сараа хийцгээ өмхий малууд аа
Асар их өндөр үнэтэй эрүүл ахуй чанарын баталгаа байхгүй зөвхөн үндэслэлгүй өм цөм мөлжих зорилготой болохоор ард түмэн худалдаж авах ирээдүй байхгүй.
Үүнийг тэргүүлэгчдийн нэг нь Алтан тариа цэнгэл ахайтан уу.
Хөдөөний оркууд хошногоо ухсан гараараа ааруул бяслаг баздагийг мэдэх үү
МАНын Ми данжаад л оркуудын баастай ааруул авч иддэг байсан.Үүнийг сайн мэддэг Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар бүгд ярвайгаад зугатаадгийг анзаарцгаасан уу та нар
Ерөнхийлөгчийн уриалга ч гэх шиг. МАНын мангайсан нүүрт данхалзсан хулгайчаар түрий барьж айлгах нь уу. Түй май сда
дотоодынхоо барааг худалдаж авъя гэхээр арай л дэндүү үнэтэй байдаг даа, жишээ нь Монголд үйлдвэрлэсэн шилтэй ногоонууд гэхэд л гадаадынхаас илүү үнэтэй ... тэгэхээр утга алга л даа
Шилтэй ногоонуудыг чинь Сэлэнгийн ногоочин хятадууд баасаараа борддог юм шдээ.Хятад хүний баастай ногоог МАН зориуд шахаж идүүлэх гээд байхад чи идэх гээд дайраад байдаг..