ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: "Та АН-ын даргатайгаа уулзсан уу?
Уулзаагүй. Уулзах гэж би 40 минут хүлээсэн. Сүхбаатар дүүргийн Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн дагуу бид сонгууль хийх ёстой. Тэр талаар уулзахаар очсон чинь арын өрөөнөөсөө гарч ирээгүй.
Таны яриад байсан 54 тендерийн талаар Цогтгэрэл үгүйсгэсэн мэдээлэл хийсэн. Энэ тал дээр танд баримт байгаа юу?
Одоо нэмэргүй л дээ. Ардын нам буцаагаад татаад эхэлсэн байна. Надад баримт нь байхгүй ээ. Үүнийг анх Өндөр Энхбаяр өнгөрсөн хавар ярьсан. Энхбаяр худлаа ярина гэж байхгүй ээ.
Шүүж үзэхэд бол мэдээлэл нь байсан. Өөрөөс нь асуухаар үгүйсгээд байгаа. Шалтгаан нь “Элбэгдорж, Хурц хоёр над руу дайрч байна” гээд байгаа?
Аргаа барсан л хүний яриа байна. Энэ хүн анх өөрөө Онц их хурал хийж байсан. Соёлтойгоор хэлэхэд, энэ хүн коммунист намын тэжээвэр гөлөг биш л бол АН-ынхнаас уучлалт гуйгаад, АН-ын даргын намын даргын бүх юмаа өгөөд явах ёстой. Тэгэх юм бол бид Ардын намаас илүү сайхан харагдах байх.
Онц их хурлаа хэдийд хийх вэ?
Хоёр долоо хоногийн дотор Онц их хурлаа хийнэ.
Цогтгэрэл дарга бүлгийн даргаа өгөхгүй гүрийгээд байгаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?
Манай 42 л арчаагүй байна. Хоорондоо барьцалдсан хүмүүс бас л их асуудал шүү дээ.
Таны үгэнд орж Онц их хуралд оролцох болов уу?
Манай намын Онц их хурлыг би орой 5 цагт зарлахад маргааш нь 500-600 хүн ирсэн. Одоо бол би орон нутгаасаа авна. Үндэсний бодлогын хорооны хуралд манайхаас 870 хүн дэвшсэн. Тэрэнд хүн болгон 6-8 сая төгрөгийн дэнчин гэж тушаасан. Тэгээд тэр мөнгө залилуулсан. Энэ бол залилангийн гэмт хэрэг. Цогтгэрэл өөрөө гэхэд кампанийнхаа 50 гаруй хүнийг оруулаад, намынхаа хүмүүсийн мөнгийг залилсан. Залилангийн гэмт хэрэг юм аа. Цагдаа, шүүхэд өгөхөд дараад байсан. Одоо засаг төр нь солигдлоо, дахиад шүүхэд өгнө. Гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримттай, гарын үсэгтэйгээ байгаа. Онц их хурлаа хийгээд цагдаа, шүүхэд нь өгнө.
Дараагийн АН-ын дарга нь хэн байна гэж та бодож байна вэ?
Дараагийн дарга мэдээж 54 тендер аваагүй хүн байх ёстой. Кампанийн захирал хүн тавиад, менежмент дээр ажиллаад илүү сайн байх юм болов уу гэсэн чинь эсрэгээрээ барьцалдсан хүн байсан байна.
Танай нам хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ирээдүйтэй гэж харж байна вэ?
Худал, үнэн нь мэдэхгүй байна. Гэхдээ Алтанхуягийг хамгийн сайн нэр хүндтэй байна гэж ярьж байна. АН, МАН хоёулаа нийлээд рейтинг нь 10 хүрэхгүй хувьтай байна. Нөгөө саарал масс нь 60 хувь байна. Тэгэхээр АН одоо нэр цэвэр, зөв хүнээ сонгох хэрэгтэй байна. Өнөөдөр манай 126 гишүүний 100 нь цүнх баригч гишүүн болоод ороод ирчихсэн байна.
Цогтгэрэл даргыг МАН-ын 30-ын бүлгийн тохироогоор явж байна гэсэн хардалт яваад байгаа. Энэ тал дээр та юу гэж харж байна вэ?
Цогтгэрэл нэг их юм хийхгүй л байгаа шүү дээ. Харбигийн гэрээг ярихгүй байгаа, нүүрсний хулгайн гэрээг ярихгүй байгаа, төмөр замын хулгайн гэрээг ярихгүй байгаа. Тэгэхээр энэ хүнд итгэж болохгүй байна. Өдийд МАН өөрийгөө унагаах зөндөө барьц өгч байхад ерөөсөө хөдлөхгүй байгаа. Ийм улс төрийн намын даргатай байж болохгүй ээ." гэв.
Н.Отгончимэг
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл0