sonin.mn

“Айчи-Нагояа-2026” ХХ Азийн наадмын буудлага спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалаар буудах төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 587 оноогоор 6-дугаар байрт шалгарч, финалын шатанд өрсөлдөхөөр боллоо. Тус төрөлд өрсөлдсөн ОУХМ Н.Баяраа 583 оноогоор 12 дугаар байр, Спортын мастер Э.Сайнхүү 568 оноогоор 33 дугаар байр эзэлж, Монголын баг нийлбэр 1738 оноогоор багийн төрөлд 6 дугаар байр эзэллээ.


Багийн төрөлд:


  • БНХАУ – 1766 оноо
  • БНЭУ-1762
  • БНСУ-1751


Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр өнөөдөр 13:00 цагт финалын шатанд цэц сорино. Б.Эрхэмбаяртаа амжилт хүсье!


бичвэр нарын зураг байж магад