
Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна. Баялгийн сан хийгээд том төслүүдийг хөдөлгөсний шан нь энэ. Гэвч Монгол Улс уул уурхайгаа түшиглээд эрчим хүч, дэд бүтцийн том төслүүдийг хөдөлгөхгүй бол цааш хөдлөхөд хүнд болчихсон нь үнэн юм. Тэр утгаараа, өнөөдрийг эмх замбараагүй мэт элдвийн үйл явдал бол Баялгийн сан, бусад том төслүүдийг дагасан шинж тэмдгийн улс төр гээд оношилчиход болно. Гэхдээ Засгийн газрын сайд нар хэт аймхай байна. Гал аваад улсын хэтэд хэрэгтэй салбарынхаа төсөл, арга хэмжээг даагаад гарах эр зоригтой нь цөөн аж. Нэгэнт, цаг хугацааны шүүлтүүрээр үнэн худал нь ялгараад ирэхээс хойш өнөөдрийн хөөсөн шүүмжлэлээс зугтах хэрэггүй байгаа юм. Хийхгүй тайван сууснаас хийгээд ад болсон нь онох цаг ирж л таарна.
Бод доо, хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “...УИХ-аар оруулалгүй толгой мэдэж шийдсэн” гээд “Эрдэнэтийн 49” дээр буруутаад эх орноосоо явж байв. “...Түүний зөв байжээ” гэдэг дүгнэлт бараг л гарч эхлээд байна.
Өчигдөр, өнөөдрийн улс төр Евразийн худалдааны түр хэлэлцээр, Оростой хийх онгоцны түлшний гэрээг тойроод улайслаа. Ард нь мөнөөх л Баялгийн сангийн шалтгаан байгаа нь тодорхой л харагдаад байна. Энэ “шинж тэмдгийн улс төр”-өөр бид олон зүйлээ үгүйсгэж, бас үгүй хийж байгаа юм. Бүр цаашилбал, олон нийтийн дунд тогтмол болж бүтэхгүй улс төр хийж явдаг улстөрчид “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэдэг шиг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлаар наадад байж ч болзошгүй юм. Хаана хаанаа л анхаарч, ам хамраа татах цаг нэгэнт болжээ.
Тухайлбал, Евразийн худалдааны түр хэлэлцээр гэхэд л манайх төрийн бүх шатныхаа зүгээс 20 жилийн өмнөөс гуйж ирсэн байдаг. Монголын зах зээл тэдний хувьд шаардлагагүй учраас ач холбогдол өгч зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдөр манай хүсэлтэд “..За” хэмээсэн нь ердөө л өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой.
Товчхондоо, энэ худалдааны түр хэлэлцээрээр Монголын зах зээлийг бус “...Монгол” хэмээн харилцагч улсынхаа тоог нэмэх л сонирхол тэдэнд үүссэн гэсэн үг. “...Хэрвээ энэ хэлэлцээрт орчихвол манай үндэсний үйлдвэрлэл сөнөнө” гэсэн бидэнд тохируулсан суртал ухуулга хүчтэй явж байна. Юу гэж дээ. Харин, хэрвээ бид эрчим хүчээ өөрсдөө гаргаж, түлш шатахууны өөртөө үйлдвэрлэдэг байсан бол ингэж үзэж болно. Гэтэл манайх энэ хоёр суурь хэрэглээгээ импортолж оруулж ирээд, тэр өртгийг шингээж архи, боов боорцог, өндөг зэргээ үйлдвэрлэдэг. Энэ бүхнээс болоод өндөр үнэтэй гардаг бүтээгдэхүүнээ ард түмэнд шахдаг. Онгоцны түлш дээр ч ялгаагүй. Бидэнд өөр гарц юу байгаа юм бэ. Явж явж энэ бүх эсэргүүцэл бол эдгээр бизнесийг л хамгаалж буй хэрэг. Өчигдөрхөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлд “…Монгол Улс онгоцны түлшээ Оросоос авахаас өөр гарц байхгүй. Өөрсдөө бид хүсэлт тавьсан. Хэрвээ хойд хөршөөс түлш авахгүй бол бүх нислэг зогсоно Бид гашуун ч гэсэн үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Араас нь гонгиноод байх хэрэггүй” гэж ярьсан байна.
Сайд нар ингэж “…Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд үнэнийг хэлээд эхэллээ. Энэ маш зөв. Тиймээс яг энэ цаг мөчөөс манай энэ УИХ, Засгийн газар нэн яаралтайгаар наад зах нь газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм.
Нэмээд, “...Засгийн газрын сүүлийн хоёр ч хуралдааны үеэр дээр хэлсэн “шинж тэмдгийн улс төр”-ийн талаар хөндсөн” гэх мэдээлэл байна. Сайд нар “...Бага улстөржиж, ихийг амжуулцгаая. Хов живийг тоолгүй, том төслүүддээ л анхааръя” гэж ярьцгаажээ. Тэр дундаа, ирэх тавдугаар сарын дундуур Гашуунсухайт-Ганцмодны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бүх анхаарлаа чиглүүлэх аж.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл6
Хар хятад нүүрс авахгүй болчихвол ямар ацаараа цалингаа тавих болж байна. Энэ бол ганц үнэн. Тийм тул АНУ, ЕХ ий улсуудад уран, газрын ховор элементийг ухах боломж өг
Эх оронд минь гай болоод буй хулхи эх орончдыг бүү дагацгаа, эргүү улныхаан
Саыханбилэгийг буруутгасан нь тун буруу юм ш дээ. Эрдэнэтийг 100 % эх орондоо авчирсан хү ний буруу гэж ер юу байхав дээ ! Хэрэв Сайхан билэг биш МАН-ын нэг гишүүн энийг хийсэн боо өдийд чухам од болсон байгаа ш лээ !!!
Сэтгүүлч зөв бичжээ Улс төржихийг тоох хэрэггүй ээ Харин засаг иргэднд үнэн зөв мэдээлэл яаж өгөх вэ гэдгээ бодож шийдэх хэрэгтэй яхуулиндаа өөрёлалт оруулаад засгийн газарр УИХ ба Ерөнхийлөгчийн тамгын газар дундаа ганц мэдээллийн сайттай болох хэрэгтэй Тиым юм баыхгүй учраас засаг тодорхой хэвлэлтэй хаалтын гэрээ баыгуулах яөнөрөө мэтийн сенсаац хөөсөн сэтгүүлчдийг далдуур дэмжих хувь хүмүүсээр студи баыгуулуулж хууль бус ухуулга хийх байгууллага болгон шахуу хэвлэлийн төлөөлөгч ажилуулж үргүй зардалл гаргаж байна Гэтэл засаг бодлогоо тайлбарлах хуулиа олон ниытэд хүргэх зэрэг ажлууд үр дүнгүй байна Засгийн газрын саыт сурталчилгаанаас ангид зөвхөн мэдээ мэдээлэл эрдэмтэн мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа байх учиртай
МАН- бээжин хавнууд баялгийн сан гэж ямар арга хэмжээ үр дүн байхгүй хий хоосон улилдан хуцалдаж цаг хожиж байна. Ингэж улилдан хуцалдахын шалтгаан нь олигархи хулгайч нараас хувьдаа шан харамж авлигал хүсэмжилж байгаа хэрэг юм. МАН -д итгэх огт хэрэггүй шүү өмхий хар оркууд аа.
их орос их америк хоёр тагнуулын мэдээллээ солилцон худал хуурмаг зүйл устаж хуурамч ардчилал хүний эрх хуурамч гэрээ хэлэлццээр хэрэггүй боллоо америк ёвропийг байранд нь тавьж байна орсын цэрэг эдийн засаг гоц хөгжиж байгаа хиймэл оюуун ухааны хөгжил ба худал хуурмаг улс төр амиа аргацаасан худалдаа эдийн засагийг засч эхэллээ орсын эдийн засаг шиг бат тогтвортой улс төр эдийн засаг алга байна ХУДАЛДААГААР БИЕ БИЕНЭЭ ХУЛХИДАЖ БОЛОХГҮЙ