АНУ-ын Сангийн яам орон нутгийн цагаар аравдугаар сарын 21-нд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлалаа. Хоригт Панам, Грект төвтэй хуулийн фирмүүд, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират Улсын далайн тээврийн зуучлагч байгууллагууд болон хэд хэдэн ачааны хөлөг онгоц хамрагджээ.
Тус яамны мэдэгдсэнээр, эдгээр байгууллага, хөлөг онгоц Ираны далайн тээврийн үйл ажиллагаанд оролцох буюу дэмжлэг үзүүлэх замаар тус улсыг цэрэг, зэвсэглэл, цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэх орлого олоход нь тусалсан гэж АНУ-ын тал үзэж байна.
Мөн холбогдох талуудад шилжилтийн хугацаа олгож, хоригт хамрагдсан байгууллага, этгээдүүдтэй холбоотой гүйлгээг арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө дуусгавар болгохыг шаарджээ.
Үүнээс өмнө АНУ наймдугаар сарын 24-нд Ираны эсрэг хориг арга хэмжээнийхээ хүрээг өргөжүүлж, агаарын тээвэр, дижитал хөрөнгө, алт, далайн тээвэр, технологи зэрэг салбарыг хамруулсан юм.
Г.Бямба
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл1
Газрын тосны нөөцөөр тэргүүлэгч орнууд нэгдэж петро доллар гэсэн системээс салахгүй бол эзэрхэг түрэмгий шунахай Америк Израил хоёр газрын тосны нөөцөөр тэргүүлэгч орнуудын газрын тосын булаан авахаар эдийн засгийн хориг дайн гээд янз бүрийн арга хэрэглэж байна. Газрын тосны нөөцөөр тэргүүлэгч орнууд нэгдэж петро долларын системийг халвал эзэрхэг түрэмгий шунахай Америк Израил хоёр хэн ч биш болно.