
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Олон улсын эх дэлхийн өдөр тохиолоо. Энэ нь дэлхийн байгаль орчныг хамгаалж, одоогийн байгаль орчны асуудлын талаарх олон нийтийн үзэл ойлголтыг дээшлүүлэх зорилготой байгуулсан дурсгалт өдөр юм.
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Энэ жил Хятад улс “Эх дэлхийгээ дээдэлж, байгальтайгаа зохицон амьдаръя” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэн, эх дэлхийгээ хамгаалахыг уриалан сурталчилсан янз бүрийн арга хэмжээнүүд зохиож байна.
2022 онд Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ид нэгдсэн талуудын 15-р бага хурлын дээд түвшний уулзалтын хоёр дахь шатны нээлтийн ёслол дээр "Эх дэлхийн амьдралын хамтын нийгэмлэг байгуулах" санаачилга дэвшүүлж, "Цэвэр үзэсгэлэнтэй дэлхийг хамтдаа бүтээе" гэж онцолсныг нь олон орон дэмжин сайшаасан юм.
Хятад улс өдгөө үндэсний 5 цэцэрлэгт хүрээлэн байгуулж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцоог бүрдүүлэхийг хичээн, түмэн бодис зохицон амьдрахыг эрхэмлэн ажиллаж байна.
Цөлжилтийг хүмүүс “эх дэлхийн хорт хавдар” гэдэг. Цөлжилттэй тэмцэх талаар Ши Жиньпин чухалчлан үзсээр ирсэн бөгөөд “Үүрэг хариуцлагаа зоригтой ухамсарлаж, урт удаан хугацааны турш уйгагүй чармайн, цөлжилттэй тэмцсэн шинэ эриний гайхамшгийг бүтээхийн төлөө хичээн зүтгэх ёстой” гэж зааварчилжээ. Хятад улс өдгөө цөлжилттэй газар нутгийнхаа 53 хувийг хяналтдаа авч, үр дүнтэй ойжуулан сэргээсэн бөгөөд цөлжилттэй газрыг 4.3 сая га багасгажээ. Үүний зэрэгцээ цөлжилттэй тэмцсэн амжилттай туршлагаа дэлхий нийттэй хуваалцсаар байгаа юм. Дэлхийн байгаль орчны засаглал урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байгаа тул "Эх дэлхийн амьдралын хамтын нийгэмлэг байгуулах" нь бүх нийтийн зайлшгүй сонголт болж байна." гэжээ.
Сэтгэгдэл2
Хүн бол “эх дэлхийн хорт хавдар” гэвэл онох байх.
Байгалийн үзэгдэл төдий. Байгалийнхаа хуулиас зөрсөн зүйл үгүй тул эмзэглэх юм байхгүй.