sonin.mn

Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 4-р сарын 21-ний өдөр НҮБ-д болсон “Олон талт хийгээд дипломат харилцаагаар энх тайваныг ахиулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр хэлэхдээ, "Өнөөдөр дэлхий даяар үймээн самуун, өөрчлөлт эрчимжиж, олон талт үзэл өрсөлдөөн сорилттой тулгарч, шударга төв ёсыг уландаа гишгэж, тогтворгүй байдал, тодорхойгүй байдлын хүчин зүйлүүд илт нэмэгдэв. Олон талт үзэл баримтлал болон дипломат харилцааны хүчин чармайлт урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй болж, олон улсын энх тайван хийгээд аюулгүй байдлыг сахин хамгаалах шаардлагатай байна.


НҮБ-ын дүрмийн эрх мэдлийг тууштай хамгаалах шаардлагатай. НҮБ-ын дүрэм нь дайны дараах олон улсын дэг журам, мөн орчин үеийн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тогтоосон юм. Гэсэн хэдий ч зарим улс орнууд дүрмийн эрх мэдлийг зөрчиж, "өөрийн биед нь тустай бол НҮБ-ыг ашиглаж, хэрэггүй бол орхиж байна". Бүх төрлийн эмх замбараагүй байдлын өмнө бид олон улсын хамтын нийгэмлэгт тус дөхөм үзүүлж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог хамгаалж, НҮБ-ын дүрмийн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хадгалж, НҮБ-ын дүрмийг зөрчсөн, түүнийг эсэргүүцсэн аливаа буруу үйлдлийг тууштай эсэргүүцэх ёстой" гэжээ.


Г.Бямба