
Сүүлийн өдрүүдэд АНУ “харилцан тэгш татвар ногдуулах” нэрийн дор худалдааны түншүүддээ нөлөөлөхийг оролдож байна. Хамгийн эхэнд хийсэн Америк-Японы худалдааны хэлэлцээний үеэр Америкийн тал Японыг валютын ханшийн бодлого дээр буулт хийхийг шаардсан төдийгүй батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шахалт үзүүлжээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Энэ бүхэн нь Америкийн ашиг сонирхлыг бүх зүйлээс дээгүүр тавьж, олон улсын худалдааны тогтолцоог өөртөө ашигтайгаар дахин зохион байгуулах оролдлого гэдгийг тодорхой харуулж байна.
Үүгээр зогсохгүй, Америк бусад орнуудтай тарифын хэлэлцээ хийхдээ тэднийг Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг шаардсан нөхцөл тавьж, хариуд нь Америкийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээ амлаж байна. Энэ нь бусад орнуудыг Хятад, Америкийн аль нэгийг сонгох шахалтад оруулж, хүчний улс төр, бүлэглэл хоорондын сөргөлдөөнийг худалдааны салбарт шилжүүлэн ашиглаж буйн илрэл юм.
Гэвч олон эдийн засгууд Америктай “тарифын хэлэлцээр” хийхээс зайлсхийж байна. Учир нь Америк өөрийн худалдааны бодлогоор бусад бүх улсад ялгавартай татвар ногдуулж, үндсэндээ дэлхийн нийттэй “эдийн засгийн дайн” зарласан мэт үйлдэл гаргаж байна. Энэ нь тус орныг олон улсын хамтын нийгэмлэгээс улам бүр тусгаарлагдах нөхцөлд хүргэж байна.
Нөгөөтэйгүүр, сүүлийн үед Америкийн санхүүгийн зах зээл хүнд нөхцөлд орж, эдийн засгийн уналт нь дотоодын түгшүүрийг нэмэгдүүлж, Дональд Трампын эдийн засгийн бодлого олон нийтийн дэмжлэгээ алдсаар байгаа нь түүний улс төрийн карьерт сөргөөр нөлөөлж байна. Ийм нөхцөлд Америкийн эрх баригчдын хэрэгжүүлж буй худалдааны түрэмгий бодлого нь дотоодын улс төр, эдийн засгийн дарамтад орж болзошгүй.
Үүний зэрэгцээ олон улс ханган нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн бүтцээ шинэчлэн, эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн уян хатан байдлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Дэлхийн худалдааны байгууллагын ахлах эдийн засагч Ральф Оса тэмдэглэхдээ: АНУ бол том гүрэн хэдий ч дэлхийн нийт импортын ердөө 13 хувийг бүрдүүлдэг бол үлдсэн 85 хувийг бусад улс, бүс нутгууд бүрдүүлж байна хэмээн онцолсон. Харин Японы “Никкэй” сонин нийтлэлдээ “Америкийг орхих” хандлага өргөжиж байгаа бөгөөд Америк чөлөөт худалдааны дүрэм журмыг үл хүндэтгэж байгаа нь олон улсын хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр төлөвшүүлэхэд түлхэц болж байна гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин зүүн Азийн гурван улсад төрийн айлчлал хийх үеэрээ холбогдох орнуудтай чухал ойлголцолд хүрч, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, сорилт бэрхшээлд хамтдаа хариу өгөх, олон талт худалдааны тогтолцоог хамтран хамгаалахаар тохиролцсон нь нааштай үр дүнтэй болж өнгөрсөн юм.
Мөн саяхан болсон Хятад-Европын худалдааны албаныхны цахим уулзалтын үеэр Европын тал Хятадтай харилцаагаа өндөр түвшинд чухалчлан үзэж буйгаа илэрхийлж, яриа хэлэлцээг бэхжүүлэн, хоёр талын зах зээл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн худалдааны хэвийн үйл ажиллагааг баталгаажуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн Испанийн ерөнхий сайд Педро Санчес Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр “Европын тал чөлөөт худалдааг тууштай дэмжиж, олон талт үзлийг хамгаална. Харин ганц талыг барьсан татвар ногдуулах арга хэмжээг эсэргүүцнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Хятадын нэгэн эртний үг бий: “Шударга ёсыг дээдэлбэл олон талаас дэмжлэг ирж, зөрчвөл гарцаагүй тусгаарлагдана.” Америкийн тал хэрэв өндөр хана босгон, бусдыг үл ойшоох бодлогоо үргэлжлүүлсэн ч эдийн засгийн даяарчлалын урсгалыг сөрж үл чадна. Эцэст нь, Америкийн дээрэнгүй үзэлд буулт хийх үү, эсвэл нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг сонгох уу гэдэг сонголт, шийдвэр нь улс орон бүрийн эдийн засгийн цогцын өмнө тулгамдаж буй сорилт болжээ." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Трамп дайнд бэлдэж байгаа юм ! Дэлхийн 3 р дайныг хийх гээд ингээд байгаа юм ! Нэг талаар Трампын зөв бөгөөд Амёрикийн армийг дийлэх хүч дэлхийд байхгүй !
Агуу их солиорол
ЭМЭЭ УУ
орос америйн нэгдсэн армийг дийлэх хүч дэлхийд байхгүй