sonin.mn

4-р сарын 19-нд АНУ-ын олон хотод иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд Засгийн газрын томоохон цомхотгол, татвар ногдуулах, цагаачдыг хөөн гаргах бодлогыг эсэргүүцэн гудамжинд жагссан нь энэ.





Вашингтон дахь Цагаан ордны үүдэнд жагсагчид “Хууль бусаар албадан гаргахыг зогсоо”, “Үндсэн хуулийн хямрал ирлээ” гэсэн бичиг барин дургүйцлээ илэрхийлжээ. Вашингтон дахь төрийн бус байгууллагад ажилладаг Фрэнк хэлэхдээ, "одоогийн Засгийн газар ямар ч хяналтгүй нөхцөлд оюутны визийг цуцалж, цагаачдыг хөөж, тэднийг АНУ-аас хөөн гаргаж байна, эдгээр нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм гэсэн байна.




Д.Трамп засгийн эрхийг авснаас хойших гурван сарын хугацаанд АНУ даяар олон тооны эсэргүүцлийн жагсаал болсон юм. Вашингтонд гэхэд л Холбооны Засгийн газраас их хэмжээний цомхотгол хийсэн зэрэг бодлогын нөлөөний улмаас эсэргүүцлийн жагсаал хийх нь нэгэнт хэвийн үзэгдэл болсон байна. 


Г.Бямба