
2025 оны 4 дүгээр сарын 19-ний үдээс хойш 55 чингэлэг тээвэрлэсэн Хятад-Европын галт тэрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын төмөр замын боомтоор Европыг чиглэн хөдөллөө. Энэ нь 2025 онд Хятад-Европын галт тэрэгний төв шугам (Эрээн хотын төмөр замын боомт)-аар орж, гарсан 1000 дахь галт тэрэг болж буй гэнэ.
Эрээн хотын төмөр замын боомт нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын зангилаа хэсэгт байрладаг бөгөөд Хятад-Европын галт тэрэгний төв шугамын цорын ганц төмөр замын хилийн гарц аж.
Одоогоор тус боомт 72 чиглэлийн тогтмол тээврийн шугамаар үйл ажиллагаа явуулж, дотоодын 24 муж, бүс нутгийн 60 гаруй хотыг холбохын зэрэгцээ Герман, Польш зэрэг 10 гаруй улсын 70 гаруй тээврийн төвд хүрдэг.
2013 онд анхны галт тэрэг аяллаа эхлүүлснээс хойш тус боомтоор нийт 18 мянга орчим Хятад-Европ чиглэлийн галт тэрэг явжээ. 2025 оны нэгдүгээр улиралд тус боомтын тээврийн түр зогсолтын хугацаа өнгөрсөн оны мөн үеэс 19.7 цагаар, ачаа ачиж буулгах хугацаа 10.2 цагаар тус тус багассан бөгөөд нийт 99.56 мянган тонн, 91,700 стандарт чингэлэг ачаа тээвэрлэсэн гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
БНХАУ-ын ардын чөлөөлөх арми, Казахстан улсын нутгаас хэсэг газрыг чөлөөлж авахаар орж ирж буй байдал. 20 сая хүн амтай Казахстаны иргэд нь хий дэмий орилохоос яаж ч чадахгүй байна. Ургашгүй увайгүй авилгач удирдагчдынхаа балагаар нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсэгийг өрөндөө алдаж дээрэмдүүлнэ гэдэг ямар муухай мэдрэмж, эмгэнэлтэй харамсалтай юм. https://www.facebook.com/100045423641013/videos/1727803921105735
Хүн чанар