sonin.mn

НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 19 /DW/. Мьянмарын цэргийн хунт болон сөрөг хүчнийхэн газар хөдлөлтийн уршгийг арилгах хүчин чармайлтыг үргэлжлүүлэхийн тулд гал зогсоох тохиролцоогоо сунгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Малайзын Ерөнхий сайд баасан гарагт мэдэгджээ.

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим Тайландын нийслэл Бангкок хотод сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Мьянмарын цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлаинг болон түлхэгдэн унасан сүүдрийн засгийн газрын ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээ амжилттай болсон гэсэн байна.




Харин дөрөвдүгээр сарын 2-нд зарласан 20 хоногийн хугацаатай эвлэрлийн гэрээг сунгахаар тохиролцсон талаар сөргөлдөгч талуудын аль нь ч одоогоор баталсан мэдэгдэл хийгээгүй байна.




АСЕАН-ыг даргалж буй А.Ибрахимын мэдээлснээр, гуравдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлтийн улмаас 3600 гаруй хүн амиа алджээ. “Бид хүмүүнлэгийн тусламжийг эн тэргүүнд тавьж байна. Талууд гал зогсоох ёстой. Тэд хүмүүнлэгийн ажиллагаанд гар бие оролцож буй бүх ажилтны аюулгүй байдлыг хангах ёстой” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг