
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 19 /BBC/. Хэрэв Москва, Киев хоёр энхийн хэлэлцээр байгуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэвэл Орос-Украины дайныг дуусгах яриа хэлэлцээг зуучлах үйл явцаас АНУ гарна гэж Дональд Трамп мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч баасан гарагт Зууван танхимд сэтгүүлчдэд хэлэхдээ “хэдхэн өдрийн дотор” эвлэрэл тогтоож чадна гэдэгт найдахгүй байгаа боловч маш ойрын үед үр дүнд хүрэхийг хүсэж байна" гэлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “ахиц дэвшил гарахгүй бол АНУ яриа хэлэлцээнээс гарна” гэж анхааруулсны дараа Д.Трамп дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Бид олон долоо хоног, сарын туршид ийм байдлаар хүчин чармайлт гаргахгүй” гэж М.Рубио хэлээд АНУ-ын хувьд, анхаарал хандуулахуйц бусад чухал асуудал бий” гэдгийг нэмж хэлжээ.
Орос, Украины хэлэлцээний тухайд Д.Трампаас асуухад “амиа алдаж буй хүмүүсийн тухайд бид ярьж байна. Үүнийг зогсоох ёстой” гэж тэрбээр хариуллаа. Одоо ямар нэг шалтгаанаар хоёр талын аль нэг нь хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэх аваас бид хэлэлцээг зуучлах үйл явцаас гарах болно гэж тэрбээр нэмж хэлжээ.Оросын арми 2022 онд Украин руу довтолсон бөгөөд гал зогсоох хэд хэдэн нөхцөл тавьсан юм. Д.Трампын засаг захиргаа хэлэлцээрийг богино хугацаанд байгуулж чадна гэдэгт эхэндээ итгэлтэй байсан боловч бүрэн гал зогсоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлт хараахан үр дүнгээ өгөөгүй байгаа бөгөөд Вашингтон үүнд хоёр талыг буруутгаж байгаа юм.
Пүрэв гарагт Парист Европын удирдагчидтай гал зогсоох боломжийн талаар хэлэлцсэнийхээ дараа М.Рубио баасан гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, бид одоо цаашид хэрхэхийг маш хурдан тодорхойлох ёстой, энд би тохиролцоонд хүрч чадах эсэхийг тодорхойлох хэдхэн хоногийн тухай ярьж байна гэжээ. Хэрэв ийм зүйл болохгүй бол бид цааш явах болно гэж тэрбээр эвлэрлийн хэлэлцээний талаар хэлсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, энхийн хэлэлцээр байгуулахад хэцүү байх нь тодорхой боловч түүнийг удахгүй байгуулна гэдгийг харуулах шинж тэмдгүүд байх ёстой гэжээ. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол эхний 24 цагийн дотор дайныг зогсоож чадна гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл11
тагнуулч 72 цагт ,наймаачин 24 цагт дуусгана !!!!
Сайхан хэллээ
Өмнө нь Кристмасын баярын өмнө Оросууд "Зул сарын баярын эвлэрэл болгон түр гал зогсооё" гэхэд нацист алиалагч Зеля таг дуугай хариу өгөхгүй байж байгаад Европд нэр хүнд нь унаж онигоо болсон л доо, ккк. Энэ удаад хаширсан болхоор нацист алиалагч Зеля гуай чааваас Оросыг дууриах гэж оролдож байна, тэгээд ч Оросууд гал түр зогсоох талаар нацист алиалагч Зеляд санал тавиад байх шаардлага байхгүй л дээ, ккк
Дайнаа зогсоохгүй бол хоёуланг чинь зодно шүү гэж өвчигнөөд байсан Трампын Нобёль авах гэсэн мөрөөдөл ингээд замхарч байгаа юм байна !
орсыг орос ялна орсон буур шиг зууна арслан бар шиг зуурна УУЛ учрыг олохгүй бол улаан мах шиг дайрна ясны өшөөтэй цусаа амсалцана зуун зууныг дамжсан германы зовлон Украйн хүнд юм бүү заа Уулаасаа нацист фашист үзэлтэй гэсэн Үй түмэн польшийг степан бандер алаад байхаар нь үхтлээ айсан гитлэр үхлийн шоронд нь түгжсэн гэдэг Рейхсфюрер кох хүртэл энэ улсын ёрөнхйилөгч байлаа махнов петлюр гээд маш олон нацист байлаа Ясны нацист украйнчууд ягтаа тултал үзэлцэж байна Герман цаана нь байна Гирвэшсэн маягтай хүүхэн шиг тандана Барс ирвэс танууд бас дээр нь англи америк франц танкууд герман дроны үйлдвэрээ украйн байгуулж байна ОРОС ОГТ АХИХГҮЙ БАЙНА Одоо л нэг курскаа чөлөөлөх шигээ улайрсан бух шиг украйн цамнаж байна улсын сонгуулиа явуулахгүй байна оростой огт гэрээ хийхгүй гэсэн ойворгон тушаалаа устгаагүй байна Эцсийн украйн хүртлээ үзэдц гэсэн эзэнт улсын жонсон тушаажээ
ёвроп гишүүнээр элсүүлнэ гэж ёрын иуухай молигоднээ атомын бөмёөгтэй болгоно гэж ам алджээ цэрэг зэвсэг харамгүй өгнө цэнглийн манлай амсана гэжээ дал мөрөө алгадалцан давж гарнаа гэжээ Дандаа олуулаа дайны талбар нь украйн болог Дайчин цэрэг нь украйнчууд шүү гэжээ сайхан сайхан залуус шал дэмий амиа өгчээ Жил сар өнгөрсөөр жирийн иргэд үхсээр ОРОС ОРОН гудайсангүй украйн орон тугдайжээ ТРАМП дэлхийд тодрон тарифын дайныг эхлүүлж танихын аргагүй болтол таван тивийг тарамдаад хаячихжээ ГАНЦ ОРОС ОРОН ГАН ХИЙЖ ДУУГАРСАНГҮЙ газар дэлхий хөдлөх шиг болжээ Галзуурч улайртлаа барьцалдсан ганц орос украйн хоёр галт халуун зэвсгээр газар тэнгэрийг туяартал градус хэм нь 4000 хүртэл гол төмөр нь улайстал кинжа искандер сумаа дуустал--- царцааны нүүдэл шиг дронууд чар хийн чарлаж танкны доогуур шурган үнсдэг бөх шиг шиднэ сонин хэвлэл шуугиж сонссон бүхэн хэл ам
худал шүү худал хуурамч герман цаг хожиж хожмын өдөр довтолж л таарна энхийн гэрээ гэдэг юмаа хол хэл яс чанар нь муудсан энэ дэлхийд яг ЭНХИЙНХ байж харагдаач МОЛОТОВ РИББЕНТРОФЫН ГЭРЭЭ СТАЛИНЫХ ЯАЛАА ЬЕРМАХТЫН ВЕРСАЛИЙН ЛЕНИНИЙ ГЭРЭЭ ЯАЛАА ГЕРМАНЫ НАТОГ ДОРНО ЗҮГТ ӨРГӨЖҮҮЛЭХГҮЙ ГЭЧИХЭЭД ЛИТВА ЛАТИВ ЭСТОН ШВЕД ФИНЛЯНД ЯАЛАА ОДОО МОЛДОВ ГҮРЖ АРМЯН ЦААШЛААД ТӨВ АЗИЙН ОРНУУД ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙНА УКРАЙНЫГ ЯАЛАА УКРАЙНЫГ""ЁВРОПИЙН ГИШҮҮНЭЭР ХҮЧЭЭР ЗЭВСЭГЛЭЖ ПЛАЦДАРМ ПОЛИГОН блиндаж окоп галын цэг командын байр бункер портфикационный сооружение босгоод болгоод дайн хийж хүчээр ёвропийн ишүүн болгох энхийн хэлэлцээр байгуулж цаг хожиж герианы зэвсгийн үйлдэрүүд нууцаар барьж аулгайч шиг ажиллаж байгаад дайн хийж хүчээ зуүаатгаж гишүүн болгоно
Трамп, Путлер, Баадан гээд д хөгшин төгцөгүүд үнэндээ хэрэг алга.
Залуу мөртөө эргүүнүүд бас хангалттай. Вэнс, Данху гэх мэт
Залуучууд нь чацга царайлаад цүнх барьж гүйхээс өөр ч чадахгүй.
Оросын генерал оросын дайсан америк биш хятад гэж хэлж байсан. Америкийн генерал америкийн дайсан орос биш хятад гэж хэлж байсан. Америк Орос хоёр түнжин хагарч дайсагнахыг муу санаатай хятадууд дотроо хүсдэг. Америк Орос хоёр хятадаас болгоомжлох хэрэгтэй.