
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд “Yutong” маркийн 31 угсраа автобусыг худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн бол өнөөдөр мөн “Yutong” маркийн 10 автобусыг худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл хангаад байна. Шинээр ирж буй 10 автобусыг хот орчмын чиглэлд буюу Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд үйлчилгээнд явуулна.
Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг тохижуулах, салбарын ажилтан, албан хаагчдыг сургах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сангийн бүрдүүлэлтийг зарцуулах юм.
Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж "Нийтийн тээврийг хөгжүүлэх санг 2015 онд байгуулсан хэдий ч сангийн захиран зарцуулалт хууль зүйн хүрээнд тодорхойгүй байсан. Тиймээс 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж өгсөн.
Ингэж нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд нэлээдгүй ахиц гарч байна" гэлээ.
Ташрамд, 2023 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар оруулж ирсэн 600 автобусны эргэн төлөлтийн элэгдэл хорогдлын шимтгэлийг энэхүү санд төвлөрүүлж эхэлж байна. 2009 онд худалдаж авсан 400 автобуснаас тодорхой төлбөрийг болон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны зар сурталчилгааны орлогыг нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, орлогоос нийт 41 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүллээ.
Сэтгэгдэл4
Хэн гэгч дарга цавчаа хийж идсэн бол? Автобусны цавчаа хийсэн хулгайч нарт Монголын хууль үйлчилдэггүй болсон юм байна.
Ногоон автобусны хэрэгт Хүрэлсүх далдуур холбоотой болох нь тогдоогдсон учир хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Гэрээний дагуу Хятадын Ардын Чөлөөлөх Арми Казакстан руу газрыг нь авахаар орж ирлээ.. --Хятад улс "гадаад дахь хөрөнгөө цэргийн хүчээр хамгаалах" хуулийг 2018 онд батлаж түүнтэй зэрэгцэн монголын УИХ-д өнөөх "гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх" хууль ЗАХИАЛГААР орж ирж байлаа. Одоо тэгвэл хятадын ардын арми Казакстан улсад олон иргэд нь газар эзэмшиж байгаа тул уг хуулиа хэргэжүүлэхээр орж ирлээ. Энэ бол эзлэн түрэмгийлэл, булаан эзлэлт юм хэмээн олон улсын хэвлэл мэдээлэлүүд онцлон бичиж байна. Монгол руу орох нь Казакстан руу орохоос хялбар Монголын МАН-ын дарга нарыг тэр дундаа мантуу нүүрт өмхий шүдэт Хүй Сюй Жанг, данхан толгойт День Хао ,махан толгойт Нян Бао гэсэн бүдүүн данжаадуудыг Бээжин аль хэдийн худалдаж аваад өөрсдийнхөө үнэнч хошного нохойнууд болгочихсон хэмээн үзэж байгаа аж.