
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 225 метр төмөрбетон гүүр барих ажил үргэлжлээд явж байна. Өнөөдрийн байдлаар завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай, баруун, зүүн, урд, хойд захын тулгуурын ажил дууссан. Өчигдөр дам нурууг угсарч эхэлсэн, нийт таван ширхэг дам нурууг байрлуулаад байна. Уг гүүрэн байгууламжид 18, 21, 25 урт метр 50 дамнуурга угсарч байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд дамнуургыг 2024 онд “Улаанбаатар БҮК” ХК-д цутгаж хүчитгэж бэлдсэн” гэв.
Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулалт хийсэн. Тэгвэл өнөөдөр Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна.
Сэтгэгдэл3
Мэнгэт хулгайч Ц.Нямдорж Зайсангийн хорихыг нүүлгэж газрын нь хувьдаа аваад мөнгө угаах зорилгоор 1000 айлын орон сууц барьж түгжрэл үүсгэсэн гол буруутан нь шүү. Мэнгэтийн 17 байр, зуслангийн 2 амбаарыг шалгах хоншоортой хуулийн байгууллага байна уу?
День Хуар, Хүй Сюй Жан гамингаар толгойлуулсан МАН мафийн хулгайч дээрэмчдийг дийлэхэд тун хэцүү болсон.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.