
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ. Тус хурдны замыг анх 4 эгнээ бүхий 32 км авто замын зураг төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу нийт төсөвт өртөг 916 тэрбум төгрөг байхаар баталсан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам”-ыг 6 эгнээ болгох, төвийн бүсийн хэсгээр дайран өнгөрч байгаа хэсгийг гүүрэн байгууламж болгохоор шийдвэрлэв. Уг шийдвэртэй холбогдуулан тус төслийн нийт төсөвт өртөг 1,965 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм.
Мөн төслийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих авто замын томоохон төсөл, арга хэмжээтэй уялдуулах явцад Нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон нэмэгдүүллээ.
Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилчдын цагийн тарифт цалин болон машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнийн жишгийг шинэчлэн баталж, ТЭЗҮ болон урьдчилсан зураг, төсөлд тусгагдсанаар төсвийг дахин шинэчилж тооцлоо.
Улмаар “Туулын хурдны зам”-ын төслийн зурагт өөрчлөлт оруулан Барилгын хөгжлийн төвийн экспертээр хянуулж, магадлал хийлгэхэд ажлын нийт төсөвт өртөг 2,384 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд нийслэлийн төсвөөс 2025 онд 538,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлаад байна. Туулын хурдны зам нь хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
Сэтгэгдэл6
цавчаагаа сайн хийгээд тусгай элчин сайд олоныг томилж кофе уугаад тайван алсын хараатай зохицуулчихаасай билээ яг дархан улаанбаатарын зам шиг !!!!!!!!
. 1-д Монголын дотоод нөөц бололцоо дуссан. Зөвхөн ашигт МАЛ-Т-МАЛ л байгаа. Өөр бараа бүтээгдхүүн бараг байхгүйтэй адил! Тэгэхээр Гадаад ертөнц руу Тусгай Элчин сайдуудыг институци хэмжээнд тогтолцоо системийн хэмжээнд дипломат эдийн засагий бодлогын шинэ гарц хайн олох зорилгоор томилж ажиллулаас өөр арга үгүй. Оросын вангууд Алтан Ордод бояр гэх элч язгууртан нараа ажилуулсаар Монгол-Татарын дарлалаас гарсан . Петр 1 р хаан нь 2-3 жилийн турш Великое Посольство гэдэгээр Европд байж хоцрогдсон феодалын Русь гэн оросыг Россия гэх Аварга том Импери эзэнт гүрэн болгосон. Залуухан протестант цагаачдын АНУ тусгай элс лобби ажиллулсаар Их Британи Гүрэнээр тусгаар тогтнолоо зөвшөрүүлсэн. Тусгай Элч Хенри Киссинджер 20 р Зууны 60-70-80 одоог хүртэлх Дэлхийн олон улсын тогтолцоог БАЙГУУЛСАН. Чи минь судлаарай 😊! Монголд өөр арга байхгүй ! Чи ойлгосон уу? Толгойтой бол ойлгоно.
Цавчаа гэдэгийг Charges гэж ойлговол Дэлхий нь бух оронд байгаа! Орос,Хятад-Америкт хамгийн их! Чи минь сонин гаргадаг хун эрхбиш уншаа биз дээ !?
Мөнгөгүй болсоон зам баригдахгүй
Хурдны зам гэж МАН-ын махан толгойлсон өмхий малууд хуцалдаад байх юм. Энэ зам дээр тэгээд 200 миль хүргэж давхих юм уу?
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.