sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийг Зөвлөлтийн пуужин, сансрын системийн нэрт зохион бүтээгч Сергей Королевтой зүйрлэжээ. Тэрбээр Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их Сургуульд зочлох үеэрээ ингэж мэдэгджээ.


Мөн тэрбээр Маск болон бусад сансрын анхдагчдын хооронд ижил төстэй зүйл байгааг хэлсэн бөгөөд ийм хүмүүс дэлхий дээр тэр болгон төрөөд байдаггүй гэж онцлон тэмдэглэжээ.


Ерөнхийлөгч Путин оюутнуудтай уулзах үеэрээ сансар судлалын салбар дахь Орос-Америкийн хамтын ажиллагааны талаар мөн ярилцсан байна. Тэрбээр аливаа хүндрэл бэрхшээлийг үл харгалзан энэхүү хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Путин "Бид АНУ-тай сансар огторгуйн чиглэлээр хамтын ажиллагаа үргэлжлүүлсээр байна. Бүх зүйл үргэлжилж байгаа ч Европчууд хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдсэн. Энэ бол тэдний сонголт" гэж хэлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 



Ж.Бат

Эх сурвалж: otr-online.ru