
Mосквагийн ОУХДС-д (MГИMO) дээд курсэд 2016 оны зун суралцангаа олон улсын харилцааны залуу проф. Алексей Фененкогоос “Даян дэлхийд цэргийн томхон мөргөлдөөний хэрэгцээ байгаа” талаар санал бодлыг нь сонссон юмсан. Тэр талаар түүний ярьсан өнцгөөс харж томъёолсныг дор буулгая. Орос-Украины дайны өнгөн дээр тун чухал мэдээлэл болох юм шиг санагдлаа.
Фененко ямар үндэслэлээр ингэж ярив?
Оросын хилийн ойролцоо, залгаа бүс нутгуудад түгшүүртэй байдлын голомт бүрджээ. Энэ бол глобал цэргийн мөргөлдөөний урьдчилгаа, II дайнаас хойшхи дэлхийн шинэ дэг тогтоосон Ялта-Потсдамын тогтолцоог нураах, дэлхийн санхүүгийн хямралын урьдчилсан нөхцөл болох аж. Украины хямрал царцаагдлаа, одоо «постукраины» ертөнцөд дэлхийн дэг хаашаа эргэх вэ? Гэхдээ дэлхийн дэг журмын үндсэн 4 зарчим хэвээрээ үйлчилж байна.
Энэ нь:
- НҮБ-ын удирдан чиглүүлэх үүрэг хэвээрээ байна. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд нь II дайнд ялагч гүрнүүд хэвээрээ байна;
- Дэлхийн эдийн засгийг зохицуулдаг Бреттон-Вудын системд Орос, АНУ хоёр тэнцвэрийг хангаж байна;
- Дэлхийн II дайнд ялагдсан хоёр гүрэн Япон, Германы бүрэн эрх хадгалагдсан ч хязгаарлагдсаар байна;
- Тийм учраас дэлхий ертөнц чанарын шинэ шатанд гараагүй байна.
Ялта-Потсдамын тогтолцоо хоёр удаа шинэчлэгдлээ. 1950-1960-аад оны эх хүртэл үед СССР, АНУ хоёр Британи, Францыг эзэнт гүрний статусаас (колонийн дэглэмийг нураасан) нь салгаж дөнгөлөө. Энэ үеэс Зөвлөлт-Америкийн оройлсон эвсэж бүлэглэсэн сөргөлдөөн эхэлсэн, гурав дахь ертөнцөд системийн өрсөлдөөнөө тулгасан. Энэ нь Британи, Францын колонийн өв булаацалдсан тэмцэл болж төрөл арилжсан. Хоёр дахь шинэчлэл нь 1980-аад оны сүүлчээр «социалист хамтын нөхөрлөл» ба СССР задран унаснаар хэрэгжлээ. Тэртээх 1970-аад оны СССР-тай харьцуулах аваас ОХУ-ын байр суурь үлэмж суларлаа. Гэвч радикал хэлбэрээр хүчний харьцаа огцом өөрчлөгдөөгүй. Орос нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх байнгын статусаа хадгалж байна. АНУ-тай пуужинт цөмийн зэвсгийн тэнцвэрээ хадгалсаар байна.
Оросын төсвийн бүрдүүлэлт нь газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг. Ийм байдлыг эцэслүүлнэ хэмээн СССР-ийн үед Ю.Андропов оролдоод бүтэлгүйтсэн, түүнээс хойш байдал өөрчлөгдөөгүй.
Орост хямд ажиллах хүчин гэж байдаггүй, дэлхийн санхүүгийн урсгалд Европын Холбоо, АНУ шиг хяналт тавих боломж байхгүй. Хэрэглээний зах зээл өндөртэй, хотуудад дундаж анги гайгүй төлөвшсөн. Ийм нөхцөлд байгалийн баялгаа бэлнээр зарж, орлогоор нь хэрэглээний зах зээлээ хангахаас аргагүй. Гэхдээ Орос нь эдийн засгийн хувьд сулхан байгаа, суларсан ч шинжлэх ухаан-техникийн потенциал нь АНУ-ыг юм бодуулах хэмжээнд байна. Хятад, Энэтхэгийн алин нь ч Орос шиг ийм статус эдлэхгүй байна хэмээн тэр залуу профeccop ярьж байв.
Фененкод «ганц туйлт ертөнц»-ийн тухай асуулт тавьж үзлээ. Илтгэл ярианд л тийм ертөнц байхаас бус ачир дээрээ бол байхгүй ээ гэж байна.
Хэрэв АНУ ба түүний холбоотнууд тэр ганц туйлт ертөнцөө ном журмаар нь босгоё гэвэл гурван нөхцлийг хангах ёстой:
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өнөөгийн дүр төрхөөр нь үгүй хийх хэрэгтэй;
- Оросын цэрэг-аж үйлдвэрийн потенциалыг бүр үгүй хийх хэрэгтэй;
- Бусад улс орны дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох тэр эрхээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэв.
АНУ нь сүүлийн 25 жилд тэр «ганц туйлт ертөнц»-дөө хүрэхийн тулд урьж хожид байгаагүй жишиг тогтоолоо. «Хүмүүнлэгийн интервенц», «дэглэмүүдийг солих» гэгч концепц гаргаж мөрдлөө. Тэгээд бүрэн эрхт улсуудын лидерүүдийг үзэмжээрээ халж солих, тодорхой улс орнуудыг «албадаж зэвсгийг нь хураах» гэгч практик тогтоолоо. Үүнд Оросыг үл оролцуулан ингэж дураараа дургих нь өөрсдөд эрсдэл бишгүй дагууллаа. Орос ч зүгээр суугаагүй, АНУ-ын давшилтыг зогсоохоор оролдож ирлээ. Бүр 1997 онд Орос, Хятадын лидерүүд Олон туйлт дэлхийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан, түүндээ «ганц туйлт ертөнц»-ийн төслийг үл зөвшөөрч байгаагаа тов тодорхой мэдэгдсэн.
«Ганц туйлт ертөнц»-ийн эсрэг тууштай зогсогч Орос нь ингэхэд дэлхий нийтийн олон элдэв асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч байх ёстойгоос өөрөө тийм ноцтой асуудлын эх сурвалж байж таарахгүй хэмээн өрнөдийнхөн үзэх нь бас нэгийг хэлээд байх шиг. “Орос бол мэдээж том, чухал улс. Зэвсэгт хүчин нь гэхэд л АНУ-тай ана мана үзэлцэх хэмжээний, гэхдээ тэрээр олон улсын норм хэм хэмжээг зөрчөөд хөрш Украин, Гүржээ түрэмгийлээд байж байх нь зохисгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсныг энд эшлүүштэй.
Олон улсын харилцаанд оролцогчдын үйлдэл, үйл ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, нормд зөнгөөрөө, албадлагагүй захирагдах болж, энэ үзэгдэл улам түгээмэлжсэн ба хэн ч дураараа авирлаж чадахгүй хэмээн өрнийнхөн үзэж, тэр өнцгөөсөө Орост шаардлага тавьж байгаа нь тэр юм гэж Фененко ярив.
Харин тийм анхааруулга, шаардлага Москвад агаарт замхарна. Замхруулахаас ч аргагүй, хэрэв оросын өнцгөөс харвал. Харин эсрэгээр G7 гэх өрнөдийнхний эвслийг сөргүүлээд БРИКС-ийг, НАТО-гийн альтернатив гээд ШХАБ-ыг толгойлоод илд зөрүүлэхэд бэлэн сууж байгаа нь Москвагийн өнцгөөс бол буруу биш. Болж өгдөгсөн бол Европын Холбоог өөртөө татаад, түүнийгээ хуучин СССР-ийн орон зай дээрхи интеграцын төслүүдтэй холбоодохвол АНУ далайн чанадаас яаж ч чадахгүй. Тэгж чадаж гэмээнэ 1991 онд СССР задарсны дараахи анхны маш том нөхвөр тэр болно. Крым Орост нэгдсэнээр СССР гүрэн задран салсны дараахи үр дүнг эргэж авч үзэж, залруулах гэсэн эхлэл боллоо хэмээн АНУ-ын Цагаан ордон үзэж байна. Орос бол түүхий эд голлосон эдийн засгийн улс биш шүү гэдгийг Крымын тэр нэгдэлт, одоо Сирид өрнөж буй дайн харуулж байна. Орос нь агаарын ба сансрын цэргийн хүчнээ тэнд байлдуулж байна. “Сансрын” гэх ийм тодотгол өөр ямар ч улс орны агаарын цэрэгт байхгүй. Орос өнөөдрийг хүртэл сансарт хүн нисгэх, тойрог замд хиймэл дагуул оруулахдаа монопол тогтоосон хэвээрээ байна.
Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь дэлхий дээр зөвхөн АНУ-тай өрсөлдөнө. Атомын эрчим хүчний салбарт Франц, Японы дараа гуравт бичигдэнэ. Суурь шинжлэх ухааны бүх спектрийг хамарч судалгаа хийдэг улс Орос, АНУ хоёр л байна.
Франц ийм амжилт үзүүлнэ хэмээн ажиллаад аль 1970-аад онд бүтэлгүйтсэн. Хятад нь суурь шинжлэх ухааны өөрийн онол, сургуулийг бий болгож чадаагүй, хэрэглээний шинжлэх ухаанаа хөгжүүлж, харин америкийн ба оросын технологийг шууд хуулбарлан байна. Хятад сансрын гүрэн боллоо хэмээн 2003 онд зарласан нь оросын пуужинт-сансрын технологийн ид шидээр бүтсэн ба түүнийг нь 1996 онд Орос-Хятадын Засгийн газар хоорондын протоколоор эхлүүлсэн хэмээн Фененко ярьж байлаа. Хятад нь цэрэг-стратегийн гүрэн болох боломжийг олж харахгүй байгаа нь түүний ярианаас тодорхой байв. Цэргийн аж үйлдвэрийн салбарт оросын технологийг шууд хуулбарласан, эсвэл худалдан авсан, зэвсэг техник худалдан авч байгаагаас бус хятад хүн өөрөө бүтээсэн нь ихгүй хэмээн тэрээр хэлж байв. Дэлхийд цэргийн гүрэн байхын тулд нисэх онгоц тээгч хөлөг бүхий, дэлхийн аль ч хэсэгт очоод саадгүй байлдчих потенциалтай байх ёстой бол Хятад тийм шалгуурыг хангаагүй байна.
Тэгвэл Хятадын хангаагүйг Орос хангасан, харин эдийн засгийн салбарт түүхий эдийн экспорт голлосон байвал дэлхийн шинэ дэг төлөвшүүлэхэд хязгаартай оролцоно гэсэн үг болж таарна. Орос профессорын үндсэн санааг дээд буулгалаа.
Энд барууны нэг профессор Й.Гальтунгаас эшлэн өөр нэг өнцөг гаргахыг хичээе. Дэлхийн ноёлох хэмжээний империалист гүрэн болох 5 хэлбэр ба хэмжүүрийг тэрээр эдийн засаг, улс төр, цэрэг, харилцаа холбоо, соёл гэсэн 5 салбарт авч үзжээ. Тэгээд “Төвийн гүрэн ба эргэн тойрны улсуудын харьцаа (Өрнөд ба бусад)” хэмээн дараахи хуваарилалт хийжээ.
Үүнд:
Эргэн тойрны гэх ангиллаас салж, өмнөх хүснэгт рүү шилжин байж дэлхийн шинэ дэг журам тогтоолцоно хэмээн оросын эрдэмтэд эрхбиш хүлээн зөвшөөрөөд байгаа ч их гүрний СССР-ийн үеийн өмнөх амбицаасаа болоод өөртөө зөрчил хураагаад байх шиг санагддаг.
Д.Баярхүү
Сэтгэгдэл35
Нээг л их бүлт бүлт үлээсэн оркууд,,,орос том газар нутагтай болохоор өөрсдийгөө том гүрэн хэмээн эндүүрээд байгаам,,,,,украинаа барахгүй үхэл мөхөл болцон хэвтэж байж ямар ацаараа америктай ана мана үзэх,,,,оросын шовнизм авлига бөгспутин 3 орос орныг булшилаж дуусганаа,,,,хаана байнаа,,,,,тэр бөгспутины оросын дэлхийд 2р арми,,,,
Шүд Баярхүү, салга бөгсөн толгойт хоёрын ээлжит дэмийрэл, ккк
украйн , гүржийг түрэмгийлсэн гэнээ-ХУДАЛЧ , ХУУРМАГ европ , үхэж өмхөрч сөнөж буй европ
Фашист Еврей Арменичуудыг магтаж өөд татан,Ази багуудаа дарж хар ажлын малнууд байлгадаг расист Оросын үндэстний бодлого ирээдүйгүй.Путин 2-р дайнд амь үрэгдсэн Еврейчүүдийн тухай үргэлж ярьдаг ч Оросуудын Еврейчүүдийн төлөөх дайнд сая саяараа сүйрсэн хаа байсан Оросуудын доорд үздэг Азийн ард түмнүүдийг дурсдаггүй.Цагтаа Германы улс төр эдийн засаг нийгэм бүгдийг нь эзлэн хэт даварсан Путины магтдаг Еврейчүүд Германчуудыг өөрсдийнхөө эсрэг босгосныг бас.Одоо дайны өмнөх Герман шиг байдалд байгаа Орос ч Украйн ч ирээдүйгүй.Сөнөх болно.
Төвийн гүрэн ба эргэн тойроны улсуудын харьцаа нь Европын холбооны улсуудад яг таг тохирч байгаа юм байна. Яг ингэж тохирно гэж бас байдагаа. Франц, Герман бусад..
Түүхийн хичнээн нугачаа байлаа ч хоёр их хөрштэйгээ сайхан харилцаатай байх нь жижиг Монголын аз жаргалтай ирээдүй байх болно. Алсын АНУ гэж их далжигнавал Украйн л болно. ТОм гүрнүүд өөрсдийн сонирхол байлгүй яахав. Тэр бол тэдний хэрэг. Бидэнд падлийгүй. нэг их том онол, үзэл суртал ярих бүр утгагүй.
За,,,чи битгий хуцаад бай,,,
Тэр тийм. Монголын хүн ам өсөж, илүү их асуудлууд байна. Хятад томорч байгаа учраас хэзээ нэг өдөр Монголд халдана. Ийм халдлага болбол ер нь сайн хөрш гэж байхгүй гэсэнтэй адилхан тул өөрийнхөө улсыг хамгаалах чадалтай баймаар юм.
Монгол Оросуудын сурталчилдаг шиг жижиг орон биш.Түүхэнд үүргээ гүйцэтгэсэн Азийн 5 том үндэсний нэг.Өвөрмонгол,Шинжиан Хөх нуур Хейлунжианы Монголчуудыг Оросын өөрийнх нь Тува Алтай Буриад Хакас Халимагуудтай нийлүүлбэл доор хаяж 10 сая.
Ялта Подстамын тогтолцоо нурж байгаа гэж унээн Монголчужд өид энийгмл анхаарах естой Монголын тусгаар тогтнолыг Ялтын Гэрээгээр Орос Америк харилцан тохирсноор дэлхийд өүрэн хүлээн заөвшөөрсөн гэдгийг мартаж болохгүй Оросын зарим хэвлэлд Монгол Хчталын нөлөөний улс байсан нь зүгээр гэсэн зүйл бичдэг болсоныг анхаарах хэрэгтэй Мэдээж тэр хувь хүмүүсийн үзэл Гэвч олон иргэд нь тэгэж үздэг болж болно Ноуварынхан амаа татаж зарим залуучуудын дунд дэлгэрээд байгаа Оросыг үзэн ядах үзлийг анхаарах хэрэгтэй Украины үйл явдал Оросбг үзэн чдахаас эхэлсэн юм Америк эцэстээ Донбасс яхерсон гэх мэт тэр баытугай Одесс хотыг Оросод нэгтгэхийг хүлээн зөвшөөрлөө
Юун Одесс. Хэ хэ хэ
Ялтад Монголын статус квогийн тухай тохирсон болхоос тусгаар тогтнолыг шийдээгүй.Зөвлөлт ч Монголыг Хятад 1949 онд хүлээн зөвшөөрсний дараа аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч консулаа элчин болгосон.Оросыг үзэн ядах үзэл гэж гомдоллох болсон Оросууд өөрсдөө Азийн ард түмнүүдийг арьс өнгөөр үзэн яддаг.
Ялта Подстамын тогтолцоо нурж байгаа гэж унээн Монголчужд өид энийгмл анхаарах естой Монголын тусгаар тогтнолыг Ялтын Гэрээгээр Орос Америк харилцан тохирсноор дэлхийд өүрэн хүлээн заөвшөөрсөн гэдгийг мартаж болохгүй Оросын зарим хэвлэлд Монгол Хчталын нөлөөний улс байсан нь зүгээр гэсэн зүйл бичдэг болсоныг анхаарах хэрэгтэй Мэдээж тэр хувь хүмүүсийн үзэл Гэвч олон иргэд нь тэгэж үздэг болж болно Ноуварынхан амаа татаж зарим залуучуудын дунд дэлгэрээд байгаа Оросыг үзэн ядах үзлийг анхаарах хэрэгтэй Украины үйл явдал Оросбг үзэн чдахаас эхэлсэн юм Америк эцэстээ Донбасс яхерсон гэх мэт тэр баытугай Одесс хотыг Оросод нэгтгэхийг хүлээн зөвшөөрлөө
За,,,, чи,,,,, битгий хуцаад бай,,,
It is called retard clearly
Ding Dang Diddy Doo~~~in absolute Classic Stupid Ruzza meaning. Waste of time. Today all cards are Definitely in Chinese Backyard although USA are much mucch superior to some extent but will be sooner find themseves in a "lose lose" position. US Defense Minister confessed lately that Chinese Air Carriers would allegedly destroy US Carriers in 20 minutes. Additionally He didnt forget to confirm that he is dead serious about his announcement.
TSergiin albiig ariin haalgaar unguruusun buusnuud hudlaa yrih dontoi boljee , odoo bolij uz !
Монголчуудын үндэсний баялаг ураныг шууд дээрэмдэх гэрээг Францтай байгуулжээ. Яг Оюутолгойн дээрмийн гэрээ шиг. Олон мянган жил, олон зуун жил өвөг дээдсийн амь насаараа сахиж хамгаалж ирсэн монголын газар нутаг, байгалийн баялаг-ураныг Францчууд, Оюутолгойн алт зэсийг Английн Айванху майнзынхан шууд тонон дээрэмдэж байхад манай Монголын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, батлан хамгаалах хүчин, хил, гааль, тагнуул яагаад хөдлөхгүй байна вэ? Айванху майнз, Францчуудаас чачгаа алдатал айгаад байна уу. Эсхүл бүгдээрээ Монгол эх орноосоо, монголчуудаасаа урваа юу?
Trump goes NUTS completely and in a pathetic ridiculous way as China calmly shuts off ASML AND TSMC . Seems China doesn't need now any "CATCH UP" at all. Just leaping ahead n ahead ...
гүржийг түрэмгийлсэн гэнээ-ХУДАЛЧ , ХУУРМАГ европ , үхэж өмхөрч сөнөж буй европ
украйн , гүржийг түрэмгийлсэн гэнээ-ХУДАЛЧ , ХУУРМАГ европ , үхэж өмхөрч сөнөж буй европ
Эдийн засгийн хувьд лав Их Гүрний статусаа алдчихсан юм биш үү?
Европын холбоо украйныг тусгаар улс болоход тусалсаар байгаад украйныг бие даасан улс болгож европын холбоо оросын газрын баялагт шунах зорилгоор украйныг бамбай улс болгосон. Би буруу уншиж уу. Европын холбоо байгуулагдахаас өмнө европын орны аль улсууд оросын газрын баялагт нь шунаваа.
Америк, барууныхан бусад орны асуудалд хөндлөнгөөс оролцож зориуд өдөөн хатгаж газрын баялагийн нь авдаг. 2001 оны 9 сарын 11 ны халдлага ийм аргаар гарсан. Монгол орос, хятадтай муудаад америкчууд монголд туслана гэвэл худлаа. Хөндлөнгөөс оролцож монголд тусаллаа гэхэд монголчуудыг хулхидаж газрийн баялагийн нь авч африк шиг болгоно
Том гүрнээс болгоомжлох хэрэгтэй. Трамп гренландийг худалдаж авна гэнэ. Ийм байдаг.монгол улс төвийг сахих хэрэгтэй. Украйн хүүхдүүдийг украйн руу монгол улс буцаах үүрэгтэй. Ямар путиныг баривчлах гэж байгаа биш
Бнмау-ын түүх худлаа
Орос , хятад , солонгос гурав үндсэрхэг.
Оросыг бумбын орд ивээдэг. Хятадыг жинлүүрийн орд. Монголыг хонины орд дайчин хүмүүс
Трамп зеленскийг дарангуйлагч гэж хэлсэнээс хойш алдаа хийж . зөв алдаа юу.
Алдаа хоёр янз
Трамп зеленскийд тусламж үзүүлэхээс татгалзаж ямар улстай байлдаж байгааг нь санууллаа
Япон монголд пуужингаас хамгаалах радар өгнө. Авах нь зөв. Аваад японд тагнуулын мэдээ дамжуулсан гэж орос , хятад хардлаа гээд монголыг шууд эзлэхгүй. Хориг
Путин японд эмзэг цэгт нь цохилт өгнө гэж сүрдүүлэв
Эмээ уу,,,оркоо,,,
Trump's uncontrolled "Lunatical" Antics Pranks as well as "Maniac" like behavior are destroying NOW America. Making it a weakest LAPDOG to China. Yesterday he has, kind of, expressed "100% capitulatiion" like words declaring he wants no more high Tariffs. Actually, a couple of days back he announced 245% tariff towards Chinese Goods. Hahaha. Again On-Again Off Game hit not China but Him Only.