sonin.mn

Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ: " Өнөөдөр Харбин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газар, Азийн өвлийн 9 дэх наадмын үеэр Хармөрөн мужийн мэдээллийн систем болон мэдээллийн чухал дэд бүтцэд кибер халдлага үйлдэхэд оролцсон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн холбогдох ажилтнуудыг эрэн сурвалжлах ажилд мөнгөний урамшуулал олгох тухай "Урамшууллын мэдэгдэл" гаргасныг бид анзаарсан. Энэ ямар учиртай юм бэ?" гэсэн асуултад


Линь Жянь хариулахдаа: " Азийн өвлийн 9 дэх наадмын үеэр Америкийн засгийн газар тэмцээний мэдээллийн систем болон Хармөрөн мужийн чухал мэдээллийн дэд бүтцэд кибер халдлага үйлдэж, Хятадын чухал мэдээллийн дэд бүтэц, үндэсний батлан ​​хамгаалах, санхүү, нийгэм, үйлдвэрлэл, иргэдийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан нь маш ноцтой үйлдэл юм. АНУ-ын Засгийн газрын дээрх санаатайгаар үйлдсэн кибер үйл ажиллагааг Хятад Улс буруушааж байна.

Хятадын чухал дэд бүтцэд АНУ кибер халдлага үйлдсэн талаар Хятад улс олон арга хэлбэрээр АНУ-д анхаарал хандуулж буйгаа илэрхийлсэн. Киберийн аюулгүй байдлын асуудалд хариуцлагатай хандаж, Хятад руу кибер халдлага үйлдэхээ зогсоож, Хятадыг үндэслэлгүй гутаан доромжлох, дайрахаа зогсоохыг АНУ-аас шаардаж байна. Хятад улс өөрийн киберийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно." гэсэн байна.


Г.Бямба