
Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэж, өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл газар чөлөөлсөн уг байршил дээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Н.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сард нээсэн. Нэгж талбаруудыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийж дуусаад бүтээн байгуулалт барих хашааг татна. Сэлбэ дэд төв бол “20 минутын хот” үзэл баримтлалын 14 хотын хамгийн эхэнд баригдах хот. Энэхүү газар чөлөөлөлтөд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ихээр ирүүлж байна. Тиймээс иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд нэмж газар чөлөөлөлт эхлүүлэх боломжтой” гэдгийг тодотголоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул Сэлбэ дэд төвийн хажууд уулын энгэрт газар чөлөөлөлтөд өртөөгүй айлууд мөн үлдсэн. Чингэлтэй дүүргийн зүгээс тухайн айлуудтай зөвшилцөж, Сэлбэ дэд төвийн ойролцоо илүү харагдац сайтай байршилд хувийн хэвшилтэй хамтраад шинэ хорооллууд барих саналтай байгаагаа илэрхийллээ. Улмаар орлого нь эргэлдэж байдаг газар чөлөөлөлт, орон сууцны сан байгуулж, гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах байдлаар төр, хувийн хэвшил, иргэнд аль алинд нь ээлтэйгээр төлөвлөлт хийдэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэсэн хотын даргын өгсөн чиглэлийг ажил хэрэг болгоно гэдгээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул хэллээ.
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг бол гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж, Сэлбэ дэд төвийн нөлөөллөөс гадна оршин сууж байгаа боловч газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа иргэдээс санал авч эхлэхийг үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл9
Зарцуулсан мөнгө барьсан юм нь өдөр шөнийн өөр!!! Заылаад чаддаг мэддэг хүн тавиачээ! Хөгжлийн саадаа бул чулуунуудаа
Зарцуулсан мөнгө барьсан юм нь өдөр шөнийн өөр!!! Заылаад чаддаг мэддэг хүн тавиачээ! Хөгжлийн саадаа бул чулуунуудаа
Зарцуулсан мөнгө барьсан юм нь өдөр шөнийн өөр!!! Заылаад чаддаг мэддэг хүн тавиачээ! Хөгжлийн саадаа бул чулуунуудаа
Upgrade Your Life with Tech, Wellness & Home Essentials! Smartphones, Laptops, LED Lights, Health Supplements, Kids' Games & More – All in One Place! Up to 75% OFF + Free Delivery! Limited Time Only! Shop Now: https://mutualaffiliate.com/U8VME6 Quality.For.Less
Нямбаатар яах гэж хотын дарга болж бүр улайрч орон нутгийн сонгууль гэв ??… УБ хотод л монгол улсын мөнгөний 80% нь эргэлддэг байхгүйю.. үхэж далдмар энэ нямбаатар гэж хүн хог
Хотын утааны нэг эх үүсвэр Хайлааст руу орон сууц бариачээ. Яагаад Чингэлтэйгээс эхэлэв
Авлигал хорооллыг нураана гэж тэнгэр рүү өлийж улин хуцаж улстөр хийгээд байсан Нян Бао данжаад ам руугаа мөнгө чихүүлээд нам болжээ. Авлигалд авсан мөнгө нь хошногоных нь нүхэнд гацаж тээглэсэн байна.
Hi sonin.mn,, We can put your website on 1st page of Google to drive relevant traffic to your site. Let us know if you would be interested in getting detailed proposal. We can also schedule a call & will be pleased to explain our services in detail. We look forward to hearing from you soon. Thank you! Lisa Grace If you don’t want me to contact you again about this, reply with “unsubscribe”
Hey there, I came across your website, and while it looks great, your logo doesn’t quite match your brand’s vibe. First impressions matter, a quick update could make a huge difference. I design logos that align perfectly with your brand. Want me to take a look? Check out my work here: https://bit.ly/david-projects David