
Дөрөвдүгээр сарын 14-ний үдээс хойш Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Коммунист намын төв хорооны төв байранд Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр Хятад, Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх зургаан арга хэмжээг санал болгов.
Нэгдүгээрт, өндөр түвшний стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх.
Хоёрдугаарт, аюулгүй байдлын илүү бат бэх хамгаалалтыг бий болгох
Гуравдугаарт, илүү өндөр чанартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Дөрөвдүгээрт, олон нийтийн санаа бодлын ижилслийг илүү өргөн хүрээнд бэхжүүлэх,
Тавдугарт, илүү нягт олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх.
Зургадугаарт, илүү сайн тэнгис далайн харилцааг бий болгох гэсэн байна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамд төрийн айлчилал хийж буйг То Лам халуун дотноор угтаж байна гээд Ши Жиньпин дарга бол Хятадын ард түмний гарамгай удирдагч, Вьетнамын ард түмний агуу найз юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ оны анхны айлчлалаа Вьетнамд хийсэн нь Вьетнам-Хятадын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, Вьетнамыг дэмжиж байдгийг бүрэн харууллаа. Энэхүү айлчлал нь хоёр нам болон хоёр орны найрсаг харилцааны түүхэн дэх шинэ үйл явдал болж, хоёр орны стратегийн ач холбогдол бүхий хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулалтад шинэ ахиц дэвшил гаргах нь дамжиггүй юм гэж онцолжээ.
Хэлэлцээний дараа хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар Хятад, Вьетнамын дэд бүтцийн холболт, хиймэл оюун ухаан, гаалийн хяналт шалгалт, хорио цээрийн хяналт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, соёл спорт, иргэдийн амьжиргаа, хүний нөөцийн хөгжил, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны 45 баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд хамт оролцжээ.
Хоёр тал бас "БНХАУ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай хамтарсан мэдэгдэл" гаргасан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
За Вьетнамыг тавиад хөөчихлөө. Араас дараагийн улсыг алдана. Трампын бодлого ийм ажгуу.