sonin.mn

Улсын харцага Г.Ганхуяг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай пост хийгээд устгасан байдаг. Тодруулбал, тэрбээр буутай зургаа нийтлэн, зурагныхаа тайлбарт "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Учрал, Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэн үхэх ялтай вэ" гэх утгатай пост оруулаад устгасан юм.


Тэгвэл ТЕГ, ЦЕГ-аас хамтран Харцага Г.Ганхуягийг хойшлуулшгүйгээр өчигдөр цагдан хорьсон байна. Тодруулбал, түүнийг фэйсбүүкээр бусдын амь насанд заналхийлсэн хэмээн буруутган 48 цагийн хугацаанд баривчилсан аж.