sonin.mn

Хятадын Жижиг дунд аж ахуйн нэгжийн холбоо 2025.4.10/-нд тайлан гаргажээ. Тухайлбал, энэ оны эхний улиралд Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн индекс ихээр нэмэгдэн, 2020 оноос хойших хамаг дээд цэгтээ хүрсэн байна.


Энэ оны эхний улиралд Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн индекс 89.5 хувьтай гарч, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 0.5 нэгжээр өсжээ. Нийгмийн үйлчилгээний салбар, аж үйлдвэр, зам тээвэр, тэрчлэн мэдээлэл дамжуулах програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дунд жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа маш сайн явагдсан байна. Жижиг дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны түвшин үргэлжлэн өсөж, үйл ажиллагаагаа хэвээр явуулж буй жижиг дунд аж ахуйн нэгжийн эзлэх хувь хэмжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 11 нэгжээр нэмэгджээ.


Хятадын Жижиг дунд аж ахуйн нэгжийн холбооны гүйцэтгэх орлогч дарга Ма Бинь танилцуулж хэлэхдээ, хоёр улирал дараалан өсөлттэй гарч, 2020 оны эхний улирлаас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн. Энэхүү амжилтыг тогтоосон нь ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, эдийн засгийн дэмжих багц арга хэмжээтэй шууд холбоотой. Мөн баяр амралтын өдрүүд дэх хэрэглээ нэмэгдэх болон олон газрууд өөрийн онцлогтоо тохирсон ашигтай нөхцөл бүрдүүлснээр жижиг дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нөхцөл байдал энэ оны эхний улиралд хурдтай сэргэсэн байна.