
4-р сарын 10-нд болсон Хятад болон ШХАБ-ын тогтвортой хөгжлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хурлаар, шинэ эрчим хүч, шинэ материал, дэд бүтэц, автомашины үйлдвэрлэлийн сүлжээ зэрэг гол салбарыг хамарсан 18 гол төсөлд гарын үсэг зурлаа. Эдгээр аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төслүүд ойрын хугацаанд хурдтай хэрэгжиж, ШХАБ-ын орнуудын олон салбарын бодит хамтын ажиллагааг ахиулах гэнэ.
Энэхүү багц төсөлд Арабын Нэгдсэн Эмират, Египет, Узбекистан зэрэг найман орон хамрагдаж байгаа бөгөөд гэрээний нийт үнийн дүн 4 тэрбум 795 сая юань болсон байна. Үүний дотор, Хятад, Египет хоёр хамтран Египетийн Суэцийн сувгийн тусгай бүсэд 200 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг байгуулж, аж үйлдвэрийн кластерийн хөгжил болон бүс нутгийн өрсөлдөх чадварыг цаашид нэмэгдүүлэх аж.
Сэтгэгдэл0