sonin.mn

 4-р сарын 10-нд болсон БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн бага хурал дээр тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь хэлэхдээ, "4-р сарын 13-нд Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 5 дахь яармаг Хайнаньд нээлтээ хийнэ. Одоогоор бүх бэлтгэл ажил үндсэндээ дуусч, гадаад дотоодын оролцогчид үзэсгэлэнд идэвхтэй оролцож байна, дэлхийн 71 улс орон болон бүс нутгийн 4100 гаруй брэнд оролцохоо баталгаажуулж, дэлхийн топ 500 хүчирхэг аж ахуйн нэгж болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдээс 65 компани оролцох ба тоо хэмжээ нь бүгд өмнөх жилүүдийнхээс давсан байна. Энэхүү өргөн хэрэглээний барааны яармаг дээр анх удаа байгуулагдаж буй шинэ хэрэглээний технологийн үзэсгэлэнгийн талбайд ухаалаг холболттой машин, гэр ахуйн ухаалаг хэрэгсэл зэрэг шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг дэлгэн харуулж, хэрэглэгчдэд ногоон, ухаалаг хэрэглээний шинэ хувилбаруудыг илүү олон тоогоор танилцуулах болно. " гэжээ.