
Хятадын Гадаад валютын үндэсний удирдах газрын 7-нд нийтэлсэн статистик мэдээлэлд харуулснаар, 2025 оны гуравдугаар сарын эцэс хүртэл, Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 240 тэрбум700 сая ам.долларт хүрч, хоёрдугаар сарын эцсээс 13,4 тэрбум ам.доллараар нэмэгдэн, 0,42 хувиар өсжээ. Хятадын гадаад валютын нөөц 16 сар дараалан 3.2 их наяд ам.доллараас дээгүүр гарчээ.
Гадаад валютын үндэсний удирдах газрын холбогдох албаны хүн танилцуулснаар, 2025 оны 3-р сард ам.долларын индекс буурч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ бүхэлдээ унасан юм. Валютын ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн хувиралт зэрэг хүчин зүйлсийн улмаас тухайн сард валютын нөөцийн хэмжээ нэмэгдсэн байна.
Уг хариуцлагатан хэлэхдээ, Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж, эдийн засгийг дэмжих холбогдох арга хэмжээ үр дүнд хүрч, өндөр чанартай хөгжлийг дайчилж, гадаад валютын нөөцийн суурь тогтвортой байхыг хангахад дэмжлэг үзүүлж байна гэжээ.
Сэтгэгдэл0